УЛС ТӨР

“Намаа ялагдалд хүргэсэн АН-ын удирдлагууд ТАВ хоногийн дотор огцрох ёстой”

АН-ын нэр бүхий гишүүд, залуучууд нэгдэж “АН-ын дотоод ардчиллыг хангуулах түр хороо” байгуулж, намынхаа удирдлагуудыг огцрохыг шаардлаа.

Тодруулбал, тус намын үндсэн дүрэмд УИХ-ын сонгуулийн дүнгээр олонх болж чадаагүй бол намын дарга, дэд дарга нар хариуцлага хүлээн таван хоногийн дотор огцорно гэж заасан байдаг аж.

Иймд сонгуулийн үр дүнгээр намынхаа дарга, дэд дарга нарыг үндсэн дүрэмд заасны дагуу хариуцлага хүлээхийг шаардаж буйгаа мэдэгдсэн юм. Улмаар Ардчилсан намын АН-ын залуучууд нэгдэж, намаа шинэчлэх шаардлагыг АН-ын төв байранд хүргүүлэв.

100 гаруй залуучууд нийлэн хуралдаж, есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр Ардчилсан намын дотоод ардчиллыг хангуулах түр хороог байгуулсан байна.

Энэ тухай Ардчилсан намын гишүүн В.Ган-Эрдэнэ хэлэхдээ, Ардчилсан намыг олон жил дэмжиж, Ардчилалд итгэж ирсэн олон нийтийн итгэлийг алдсан хариуцлагагүй үйл явдал боллоо. Намыг ялагдалд хүргэсэн одоогийн удирдлага дүрмийн дагуу хариуцлага хүлээж, шинэчилсэн зохион байгуулалтыг шуурхай хийж чадах эсэх, дотоод ардчиллыг гишүүдийг оролцоотой хангаж чадах эсэх нь эргэлзээтэй юм. Иймд “Ардчилсан намын дотоод ардчиллыг хангуулах түр хороо”-г байгуулснаа зарлаж байна.

Түр хороо дараах ажлыг хийж аж. Үүнд:

  • Ардчилсан намын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн даргыг нарыг 2020 оны зургадугаар сарын 24-ний орой огцорсныг тав хоногт багтаан албажуулах ажлыг АН-ын Үндсэн дүрмийн хороо хийж чадах эсэхийг хянах
  • Намын Үндэсний бодлогын хорооны хурлыг 15 хоногийн дотор хуралдуулахыг шаардах
  • АН-ын дүрмийн хэрэгжилт дотоод ардчиллыг хангуулах бусад ажлыг зохион байгуулах ёстой гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-06-26 11:15

Өгөх нь зөв гэхдээ та нар биш шүү зүгээр горьдсон гаруудаа

Цэнгээ
Цэнгээ
2020-06-26 11:28

Огцрох нь тодорхой. Заасан журмынхаа дагуу шинэ удирдлагаа сонгох нь тодорхой. Наана нь ингэж илүү дуугарах хэнд хэрэгтэй юм. Худлаа үймүүлсэн новшнууд.

Холбоотой мэдээ

Back to top button