УЛС ТӨР

Х.Нямбаатар: Өдрийн зээлийг хориглож, бүх ломбардыг бүртгэлжүүлнэ

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулагдаж, УИХ-ыд өргөн баригдсан. Ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэнэ. Энэ хүрээнд ХЗДХ-ийн яам 2020-2024 онд Хууль зүйн бодлого чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулах талаараа танилцуулж байна. Дараах гурван бодлогын баримт бичигт тусгаж байна. ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, “Алсын хараа-2050” гэсэн гурван бичиг баримтад бид өөрсдийн хэрэгжүүлэх ажлаа тусгасан. ХЗДХ-ийн яамнаас хууль, эрх зүйн шинэтгэлийн чиглэлээр 11 зорилтыг тусгаж, эдгээр зорилтыг хэрэгжүүлэхээр 34 хуулийн төсөл, 1 хөтөлбөрийг боловсруулж, батлуулна гэлээ.

-159 МЯНГАН КОМПАНИ БАЙГААГААС 58 МЯНГА НЬ Л ТАТВАР ТӨЛЖ БАЙНА-

Хувийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд: Арилжааны болон бизнес эрхлэгчидтэй холбоотой иргэд хоорондынэдийн болон эдийн бус харилцааг зохицуулсан.Сүүлийн үед манай бизнесменүүд гадаад түншүүдтэй гэрээ хийхдээ гадаадын хуулиар хийж байна. Манай Иргэний эрхзүйн хууль удаашралтай, ойлгомжгүй байдаг. Саяхан манай хоёр томоохон бизнесмен Сингапурт маргаанаа таслуулахдаа тухайн улсын хуулиар явсан байна. Тиймээс иргэний эрхзүйн хуульд өөрчлөлт хийх шаардлагатай.

Мөн Компанийн хуулийг шинэчлэх шаардлага байгаа. Манай улсад 159 мянган компани бүртгэлтэй байгаагаас 58 мянга нь татвар төлдөг. Төрийн өмчийн эзэмшлийн хувьцааг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулж, нээлттэй худалдах нь зөв. Төр өнөөдөр компани байгуулж, бизнес эрхлэгчидтэйгээ өрсөлдөж байна. томоохон компаниуд төрийн эзэмшилд байдаг.

Хувийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд “Оюуны өмчийн тухай хууль”-ийг шинэчлэн найруулна. Тухайлбал, кино уран бүтээлчид кино театрт киногоо өгөөд борлуулалтын орлогын 30 хүрэхгүй хувийг авдаг гэж байна. Мөн IPTV-ээр гаргасан тохиолдолд хяналт тавих боломжгүй байдаг зэрэг гомдол ирдэг тул Оюуны өмчийн тухай хуулийг олон улсад нийцүүлнэ.

Түүнчлэн иргэд хоорондын зээл болон барьцаалан зээлдүүлэх, мөнгө хүүлэхтэй тэмцэх талаар өнөөдрийг хүртэл ярьж ирсэн ч ажил хэрэг болоогүй. Энэ шинэтгэлийг хийхийн тулд өдрийн зээлийг хориглож, бүх ломбардуудыг бүртгэлжүүлдэг болъё гэж байгаа юм.

-ЦАХИМ ОРЧИНД ХИЙСЭН ГЭРЭЭ ХЭЛЦЛИЙГ НОТЛОХ БАРИМТАД ТООЦДОГ БОЛНО-

Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд: Бага үнийн дүнтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тусгайлан зохицуулдаг болно. Талууд баримтаа шүүх дээр оруулж ирээд алх цохиулж, газар дээр нь шийдвэрлүүлдэг систем рүү оръё. Арилжаа эрхлэгчдийн хоорондын маргаан шийдвэрлэлтийг хөнгөвчилнө. Заавал шүүх хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхээс илүү эвлэрүүлэн шийдэх шатыг боловсронгуй болгож өгье. Цахим орчинд хийсэн гэрээ хэлцлийг нотлох баримтад тооцдог болъё.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-18 11:40

Ломбардуд гэж нэг мөнгө шулдаг газрууд байдаг. Би чөөрөө ломбарданд байр, орон сууц, мөнгөн аяга, хивс бүх юмаа тавьж хохирч байсан хүн. Хүний юмыг эзнийг нь байж байхад шууд зарна. нэг хоёр хоног хоцроход л зарчихсан байдаг байсан.

Zochin
Zochin
2020-08-18 13:24

Lombardad bair, oron suuts tavih horiotoi. Harin ta huulia zurchij tavsan ym bish uu.

Хурд
Хурд
2020-08-18 16:47

Маш зөв шийдвэр байна. Нямдорж л бухимдах байх даа. Олон жил хаацайлсан даа.

Элдэв Очир
Элдэв Очир
2020-08-19 10:16

Энэ засгийн газрын банк санхүүгийн с�##�барт хийх гол реформ бол банк бус санхүүгийн байгууллага гээч мөнгө хүүлдэг механизмаа устгаач гэж гуймаар байна. ББСБ-ын ард дандаа коммунистууд байгаа шүү.

Холбоотой мэдээ

Back to top button