Нийгмийн

ШӨХТГ: Талх, гурилын үнэ нэмэх шалтгаан байхгүй, нэмсэн газруудыг шалгана

Өнөөдөр /2020.09.07/ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаалдаг байгууллагуудыг дуудан уулзалт хийлээ. Уулзалтаар талх, гурилын үнэ нэмэх шалтгаан байхгүй, нэмсэн газруудыг шалгана гэдгийг хэллээ.

ШӨХТГ-аас есдүгээр сарын 03-наас эхлэн зургаан дүүрэг дэх 30 худалдааны төв, гурилын үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж буй ба есдүгээр сарын 05-ны өдрийн жижиглэнгийн үнийн судалгаагаар зарим нэр төрлийн гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байна.

Тэр дундаа "Алтан Тариа” ХХК-ийн гурил кг тутамд 30-330 төгрөгөөр, "Талх Чихэр” компанийн бүтээгдэхүүнүүд 60-330 төгрөгөөр тус тус нэмэгджээ.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ

"Жижиг дэлгүүрүүд өөрсдөө үнэ нэмсэн асуудал гарсан. Үнэ нэмсэн газруудад хатуу арга хэмжээ авна. Тэдгээр компаниудад Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу Зөрчлийн тухай хуулиар байгууллагын 1000-20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Бид үнэ нэмэхийг зөвшөөрөхгүй. Учир нь үнэ нэмэх үндэслэл байхгүй” гэв.


ӨМНӨХ КОНТЕНТ

Бид талх, сүүн бүтээгдэхүүний тухай "СУРВАЛЖИЛГА: Талх, сүүний үнийг 200-400 төгрөгөөр нэмснийг иргэд анзаарахгүй байна” сурвалжлагыг хийж байв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-09-07 14:56

Т�##�х чихрийн Зарим бүтээгдэхүүн нь 700 төгрөгөөр нэмэгдсэн байна лээ.арай л огцом нэмсэн санагдсан шүү!!!

Irgen
Irgen
2020-09-07 18:30
Reply to  Иргэн

Bitgii hudalaa heleed bai nemegdeegvi bna lee

Холбоотой мэдээ

Back to top button