НИЙГЭМНИЙСЛЭЛ

Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг бүртгүүлэх ЗӨВЛӨМЖ

Татварын ерөнхий хууль/шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн есдүгээр зүйлд 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээд нь эцсийн өмчлөгчийн мэдээллээ 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдөрт багтаан улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан.

Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичигт:

  • УБ-12 маягт;
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/;
  • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  • Эцсийн өмчлөгч нь гадаадын иргэн бол паспортын хуулбар;

/Үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээд буюу тухайн компанийн хувьцаа эзэмшигч нь гадаадын хуулийн этгээд бол гэрчилгээний хуулбарыг монгол хэлнээ орчуулж, баталгаажуулсан байна./

Санамж: Хуулийн этгээд эцсийн өмчлөгчийн мэдээллээ “УБ-12 маягт”-д үнэн зөв бөглөж, бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд маягтыг www.burtgel.gov.mn цахим хуудсаас татаж авах боломжтой.

Анхааруулга: Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг анхаарна уу.

ЭХ СУРВАЛЖ: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button