НИЙГЭМ

Баянбүрдийн замыг энэ долоо хоногт дуусгана

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Баянбүрдийн тойргоос Дөлгөөн нуурын уулзвар хүртэлх 600 метр газарт замын хойд талын урсгалыг хааж, цэвэр, бохир усны шугам, зам засварын ажил хийж байгаа билээ.

Тус ажлыг наймдугаар сарын 6-ны өдөр эхлүүлж, мөн сарынхаа 19-ны өдөр 14 хоногийн хугацаанд дуусгах төлөвлөгөөтэй байсан боловч хугацаа хойшлогджээ.

Өнөөдрийн байдлаар далд ажлууд болох цэвэр усны ф900мм-ийн шугам, бохир усны ф600мм-ийн шугам, хоолой суурилуулж гүйцэтгэх ажил дууссан байна. Дагалдах цэвэр усны худаг зэрэг ажлууд, хэд хэдэн үеэр нягтаршуулалт хийгээд дүүргэлтийн ажил 85 хувьтай явж байгаа аж. Элдэв саад учрахгүй бол энэ сарын 11-нээс ажлыг гүйцэтгэж дуусгах төлөвлөгөөтэй байгаа гэдгийг гүйцэтгэгч мэдээлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button