Нийгмийн

Өш санасны улмаас нэгнээ ангийн буугаар буудаж, амийг нь хөнөөжээ

Өнгөрөгч амралтын өдөр /2020.09.05/ Баян-Өлгий аймагт гаднын нөлөөтэй буюу бууны шархтай эрэгтэй хүний цогцос олджээ.

Шалгалтаар талийгаач нь 32 настай Ж байсан бөгөөд сэжигтнээр 38 настай С гэгчийг саатуулсан байна. Улмаар сэжигтэн С нь мэдүүлэг өгөх явцад талийгчийг хувийн өш хонзонгийн улмаас санаатайгаар хөнөөсөн болохоо хүлээн зөвшөөрсөн аж. Ийнхүү сэжигтний гэмт хэрэг үйлдсэн ОХУ-д үйлдвэрлэсэн ТОЗ-8 маркийн галт зэвсгийг хураан авч, эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button