Нийгмийн

МУИС-ийн нэрийг төөрөгдүүлж буй гэх гомдлын дагуу МҮИС-ийг шалгана

Монголын Үндэсний их сургууль МҮИС хэмээн товчлол ашиглан оюутнуудыг төөрөгдөлд оруулж байгаа гэх гомдол, мэдээлэл нэлээд хэдэн жилийн өмнөөс эхлэн яригдаж буй. Гэвч үе үеийн Боловсролын сайд нар нэрний товчлолын асуудлыг шийдвэрлэж чадахгүй өдий хүрсэн.

Тиймээс Монгол Улсын их сургуулийн МУИС-ийн багш нар нэрний асуудлаараа ШӨХТГ-т ханджээ. Тэд МУИС, Mongolian National University, National university of Mongolia...-ийн нэрийг бусдад андуурагдах байдлаар авч хэрэглэж байгаа Монголын үндэсний их сургууль /МҮИС/-ийн хууль бус үйлдлийг таслан зогсоож өгөхийг хүсэж байна гэжээ.

Мөн яг үүнтэй ижил асуудлаар Улаанбаатар их сургуулийнхан ч /УБИС/ ШӨХТГ-ын хандсан байна. Учир нь тус сургууль 25 жилийн турш үйл ажиллагаа явуулсан. Гэтэл Олон улсын Улаанбаатарын их сургууль, Улаанбаатар эрдэм оюу их сургууль гэх ижил нэршилтэй гурван ч их сургууль сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа нь нийгэмд андуурал, төөрөгдөл үүсгэж байна хэмээн ШӨХТГ-т хандсан аж.

Тиймээс ШӨХТГ-аас МУИС болон Улаанбаатарын их сургуулийн эрдэмтэн багш нарын төлөөллөөс ирүүлсэн гомдол, саналын дагуу асуудлыг шалгаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхээр болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-09 11:58

МҮИС гэж хөгийн сургууль байнаа. нэрийг нь даруй солиул

Холбоотой мэдээ

Back to top button