Нийгмийн

Өнөөдөр БНХАУ-ын 15 иргэнд холбогдох шүүхийн хэлэлцүүлэг болно

Нийслэлийн Прокурорын газраас цахим мэдээлэлд хууль бусаар халдах, мөнгө угаах, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх, залилах гэмт хэрэгт холбогдуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Жан Хун Чан /Zhang Hong Chang/, Вула /Wula/, Ли Жиa Сэнг/ Li Jia Seng, Ниу Жи Хэнг /Niu Zhi Heng/, Ю Жи /Yu Zhi/, Жау Донг Линг /Zhao Dong Ling/, Пан Жин /Pan Jin/, Лю Жун Вэй /Liu Jun Wei/, Ян Гуй /Yan Gui/, Бай Жун Лиан /Bai Jun Liang/, Ли Янг /Li Yang/, Лю Чианг /Liu Qiang/ нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн /нийт 15 хүн/ хэргийг өнөөдөр /2020.09.09/ өдрийн 10.00 цагт товлосон.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх хугацааг 30 хоногоор сунгаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр товлон зарлагдсан боловч дараах шалтгаанаар хойшлогдсон билээ.

Яллагдагч Еэ Тиний өмгөөлөгч Б.Оюун-Эрдэнээс гаргасан эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг, эмчийн магадалгааны хамт шүүхэд ирүүлсэн, яллагдагч Лью Тинг Хуагийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр шүүх хуралдаан давхацсан байх тул өнөөдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн, яллагдагч Лю Жун Вэйгийн өмгөөлөгч П.Одонтунгалагт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тус тус ирээгүй зэрэг нөхцөл байдал үүссэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “яллагдагч нар монгол хэл, бичиг мэдэхгүй бол шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцуулна”, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой яллагдагч нарын нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад яллагдагч нарыг өмгөөлөгчтэй оролцуулна” гэж заасны дагуу яллагдагч Еэ Тин, Лю Жун Вэй нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангаж, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцуулахаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах нь зүйтэй гэж үзэж, шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг хойшлуулсан.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button