НИЙГЭМ

Л.Мөнхтүшиг: Эх орондоо ирэх хүсэлтэй 11.400 иргэний 5.000 гаруй нь БНСУ-д байна

Өнөөдөр /2020.09.09/ ЭМЯ, ГХЯ хамтран шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:

“Монгол Улс өнөөдрийг хүртэл нийт 20.408 иргэнийг татан, эх оронд нь авчраад байна. Энэ бол агаарын болон автозамаар татсан иргэдийн нэгдсэн тоо юм. Өнгөрсөн долоон сарын хугацаанд нийт 69 тусгай үүргийн нислэг үйлдэж, 53 ондоо улсаас иргэдээ татсан. Засгийн газар, Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу үүргийн нислэгийн давтамж, чиглэлүүдийг тогтмол нэмэгдүүлж ирсэн.

Энэ есдүгээр сарын тухайд 13 удаагийн нислэг төлөвлөөд байна. Сарын сүүлээр нэмэлт нислэгийн хуваарь гаргах төлөвлөгөө бий.

Өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлтээ өгсөн 11.400 орчим иргэн бий. Тодотгоход, эдгээр иргэдийн зарим нь арав, зарим нь арваннэгдүгээр сард ирэх хүсэлтэй гэхчлэн ялгаатай байгаа. Тэдний дийлэнх нь буюу 5.000 орчим нь БНСУ-д байна. Иймд энэ сард БНСУ хийгээд АНУ-д суугаа 2.200 орчим иргэнийг авчрах нислэгүүдэд илүүтэй анхаарч байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button