НИЙГЭМ

“350 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй”

Өнөөдөр /2020.09.09/ ЭМЯ, ГХЯ хамтран шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

“Есдүгээр сарын 7-8-ны хоёр өдөр нийт 350 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй байна. Дэлгэрүүлбэл,

  • Наймдугаар сарын 20-нд Хонг-Конг чиглэлийн онгоцоор ирсэн 113 хүн
  • Наймдугаар сарын 27, 28-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 95 хүн
  • Наймдугаар сарын 20-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 45 жолооч
  • Сувилалд тусгаарлагдсан 10 хүний давтан
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүний давтан
  • Тандалтын зорилгоор цуглуулсан 11 хүний шинжилгээ зэрэг болно.

Ингээд манай улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан коронавирусийн нийт 310 тохиолдол байна. Үүнээс 296 нь эдгэрсэн ба энэ нь 95 хувь гэсэн үг” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button