Нийгмийн

Хүүхэд харах үйлчилгээ энэ сарын сүүлээр эхэлнэ

УИХ дахь эмэгтэй гишүүд төсвийн тодотголд “Хүүхэд харах үйлчилгээ”-ний зардалд зориулсан хоёр тэрбум төгрөгийг суулгуулсан болохыг мэдэгдсэн.

Энэ тухай Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар:

“Боловсролын сайдын тушаалаар хүүхэд харах үйлчилгээ эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулсан. Үүнд яамны холбогдох газар нэгж, Монголын хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн холбоо хамтран ажиллаж байна. Энэ жилийн хүрээнд шат шатны байгууллагууд улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Ийм учраас бид нар “Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ыг бэлэн болгоод танилцуулах шатандаа явж байна. Бид цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлэхдээ урт хугацаанд нэлээдгүй их бэлтгэлийг хангасан. Харин хоёр настай хамгийн эмзэг, дархлаа сул насан дээрээ яваа хүүхдийг хүлээж авна гэдэг утгаараа орчин нөхцөл, ариутгал, халдваргүйжүүлэлтдээ цэцэрлэг шиг шаардлагуудыг тавиад явж байна. Нэг хүүхдэд ноогдох талбай 2.5мкв хэмжээтэй, нэг хүүхэд харагчид 5 хүүхэд ноогдох, нэг хүүхэд харах төвд 15-аас дээшгүй хүүхэд байхаар зохион байгуулалтыг хийж байна. Нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хүүхэд харах төвүүдэд газар дээр нь очиж аюулгүй байдал, орчин  нөхцөлийг нарийвчлан үзсэний үндсэн дээр орчин нөхцөл бүрдсэн газрууд энэ үйлчилгээг явуулна” гэсэн аж.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button