Нийгмийн

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэрэг прокурорт шилжжээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учруулсан” гэх үндэслэлээр шалгасан.

Өдгөө ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, Нийслэлийн прокурорын газарт хэргийг шилжүүлжээ. Түүнийг өнгөрөгч нэгдүгээр сард АТГ-аас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8-1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан.

Гэвч Ц.Элбэгдорж гадаадад байсан учир түүнийг Монголд ирснээр хэргийг үргэлжлүүлэн шалгаж буй аж. 

  • Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар давуу эрх олгосон гэх хэрэгт, 
  • “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ц.Даваацэрэн багын найз нь гэгдэх Баасанжавын Отгонбаатар нартай холбоотой хэрэгт, 
  • ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүний С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэгт, 
  • 2012 онд П.Цагааны хамт БНСУ-ын иргэн Ү Так Гуанаас 3.7 сая ам.доллар залилсан гэх зэрэг хэрэгт буруутган тус тус шалгажээ.  
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-09 12:09

элбэгээг та нар шийтгэж барахгүй ээ

Зочин
Зочин
2020-09-09 14:08

ЗӨВ. ЗОХИХ ШИЙТГЭЛИЙГ НЬ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.

Монгол иргэн
Монгол иргэн
2020-09-12 09:35

Энэ хүзүүгүй хулгай, луйварчин Цахиагийн ЭЛБЭГДОРЖИЙГ ш�##�гахгүй, хариуцлага хүлээлгэхгүй өнгөрөх юм бол Монгол улс ямар ч нэр хүндгүй, хуульгүй хулгайч луйварчны улс орон болно гэсэн үг шүү.
Иймд Ц.ЭЛБЭГДОРЖИЙН хөрөнгийг хурааж, бүх насаар нь шоронд хатааж, тамыг нь эдлшшлэх ёстой шүү. Энэ тохиолдолд шударга ёс тогтоно.

Холбоотой мэдээ

Back to top button