НИЙГЭМ

100.000 хүн дэмжвэл Өвөр монголд өрнөж буй асуудлыг АНУ-ын конгресс хэлэлцэнэ

ӨМӨЗО-ны Түнляао хотын бага, дунд сургуулийн хэлний сургалтын системд өөрчлөлт орж буй асуудал олны анхаарлын төвд байна. Монгол хэлийг хоёрдогч хэл, харин хятад хэлийг эх хэл болгон заах тухай эл шийдвэр өвөрлөгчид хийгээд Монгол Улсын иргэдийн дунд ч эсэргүүцэл дагуулж буй.

Тэгвэл уг асуудлыг АНУ-ын Конгрессоор хэлэлцүүлэх тухай санал хураалт явагдаж эхэлжээ. “Petitions.whitehouse.gov” сайт иргэдийн дуу хоолой болж, хэлэлцэх нэн шаардлагатай асуудлууд дээр олон нийтээс санал авч, хэрэв 100 мянган хүний дэмжлэг авбал конгресст оруулдаг юм.

Тайлбар хэсэгт, БНХАУ-ын Засгийн газрын энэ жилийн есдүгээр сараас эхлэн өвөр монгол хүүхдүүдийн эх хэлний боловсролыг мандарин хэл рүү шилжүүлэх бодлого баримталж буй тухай бичээд, үүнийг:

  • Хүний эрх зөрчиж буй
  • Соёлын өвд халдаж буй
  • Улсын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож буй хэмээн дүгнэжээ.

Одоогийн байдлаар /есдүгээр сарын 9-ний 11.50 цаг/ нийт 49.996 хүн дэмжих саналаа өгчээ. Санал хураалт аравдугаар сарын 7-нд дуусах аж.

Иргэд саналаа өгөхдөө өөрийн цахим мейл хаяг болон овог нэрээ бичиж бүртгүүлэх шаардлагатай.

Энд дарж саналаа өгнө үү.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochinn
zochinn
2020-09-09 12:10

demjine xaana ugux yum

Зочин
Зочин
2020-09-09 17:27

Монголын хэсэг эрдэмтэд, зохиолчид, нийгмийн зүтгэлтэн нар БНХАУ-ын дарга Си Жинпинд хандаж ил захид�##� бичсэн байна. Тэд, Өвөр Монголд монгол хэлний т�##�аар болж байгаа хэрэг явд�##�д сэтгэл зовниж байгаагаа энэ захид�##�даа дурьдаад з�##�руулахыг хүсжээ.

Зочин
Зочин
2020-09-24 22:28
Reply to  Зочин

Монголчууд бид асууд�##�д олон улсын хууль хүний эрх үндсэний соел зэргийг
тусгасан хариу өгөх нь чух�##� НҮБ авч хэлцэх л ёстой доо

Холбоотой мэдээ

Back to top button