НИЙГЭМХУУЛЬ

Н.Номтойбаяр Дээд шүүхэд хандана

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хуралдаан өчигдөр /2020.09.08/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон. 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүж нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж,  5.5 жилийн хорих ял оноосон билээ.

Харин Н.Номтойбаярын өмгөөлөгч шүүхийн шийдвэр албан бичгээр гарсны дараа Улсын дээд шүүхэд гомдол гаргахаар болсон тухайгаа өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдээлжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button