Нийгмийн

М.Мөнхшүр: Малын хулгайн хэргээр хохирогчийг ангийн буугаар буудсан

Өнгөрөгч амралтын өдөр /2020.09.05/ Баян-Өлгий аймагт гаднын нөлөөтэй буюу бууны шархтай эрэгтэй хүний цогцос олдсон. Шалгалтаар талийгаач нь 32 настай Ж байсан бөгөөд сэжигтнээр 38 настай С гэгчийг саатуулсан байна. Улмаар сэжигтэн С нь мэдүүлэг өгөх явцад талийгчийг хувийн өш хонзонгийн улмаас санаатайгаар хөнөөсөн болохоо хүлээн зөвшөөрсөн аж. Сэжигтний гэмт хэрэг үйлдсэн ОХУ-д үйлдвэрлэсэн ТОЗ-8 маркийн галт зэвсгийг хураан авч, эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьжээ. Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр хэвлэлд өгсөн тодруулгадаа:

"Энэ сарын 4-ний өдөр хүнийг алах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад хоёр бүртгэгдсэн байгаа. Орон нутагт буюу Баян-Өлгий болон Булган аймагт бүртгэгдсэн. Баян-Өлгий аймгийн Улаан хус суманд 32 настай Ж-ийн амь насыг 38 настай С нь ТОЗ-8 маркийн буугаар буудаж хохироосон болох нь тогтоогдсон. Амь хохирогч Ж нь Баян-Өлгий аймагт малын хулгайн хэргээр шалгагдаж байсан гэсэн нөхцөл байдал тогтоогдоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button