Нийгмийн

Гэр бүлийн хоёр хүнийг хөнөөгөөд зугтсан сэжигтнийг эрэн сурвалжилж байна

Өчигдөр /2020.09.09/ Хөвсгөл аймагт хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн нутаг нэгэн сумын нутаг дэвсгэрээс бууны шархтайгаар нас барсан хоёр хүний цогцос олдсон байна. Хэргийг 23 настай эрэгтэй Б гэгч үйлдсэнийг харсан гэх гэрчүүд буй аж. Хохирогчид 51 настай эрэгтэй Б, 51 настай эмэгтэй М нар байна. Гэрчүүдийн хэлж буйгаар сэжигтэн этгээд хохирогчдын цээж, ар нуруу руу нь “Сайга” маркийн буугаар буудаж хөнөөгөөд, хэргийн газраас зугтсан гэв.

Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад:

“Сэжигтэн, хохирогчидтой ураг төрлийн холбоо хамааралтай гэсэн мэдээлэл алга. Хохирогчид эхнэр, нөхөр байсан. Тухайн хүмүүс хадлангийн асуудлаас болж хоорондоо маргалдсан гэх мэдээлэл байна. Хүний амь хөнөөгөөд зугтсан Б-г цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа. Тухайн этгээд галт зэвсэгтэй явж байх боломжтой” гэх мэдээллийг өглөө.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button