Нийгмийн
Төрийн албаны ерөнхий шалгалт ирэх сарын 30-нд болно

Төрийн албаны нөөц бүрдүүлэх зорилготой 2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоож, олон нийтэд мэдээлж байна.
БҮРТГЭЛ:
Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл 2020 оны есдүгээр 14-ний өдрийн 14 цагаас эхэлж, 2020 оны аравдугаар сарын 14-ний өдрийн 14.00 цагт дуусна.
Төрийн албаны ерөнхий шалгалтад нэгдүгээр сард бүртгүүлсэн иргэд дахин бүртгүүлэхгүйгээр шалгалтад оролцох юм.
ШАЛГАЛТ:
2020 оны аравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зохион байгуулна. Шалгалт өгөх иргэдийн хуваарийг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.