Нийгмийн

“Наадам центр”-ийн урсдаг шатанд хүүхдийн үс орооцолдож, бэртжээ

Өчигдөр /2020.09.09/ 14-15 цагийн үед Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах “Наадам центр” худалдааны төвийн урсдаг шатанд хүүхэд гэмтсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, тухайн үед хэргийг харсан гэх гэрчүүдийн мэдээллээр 5-6 настай хүүхэд урсдаг шатаар зорчиж байх үед үс нь орооцолдож, татагдан бэртэл авсан болохыг онцлов.

Энэ тухай эрүүл мэндийн байгууллагаас тодруулахад:

"Цахилгаан шатанд хүүхэд хавчуулагдсан гэх мэдээллийн дагуу очиж үзлэг хийсэн. Үзлэгийн үеэр хүүхдийн биеийн байдал тогтвортой байсан. Гэвч шинжилгээ, нарийн үзлэгийн тусламжтай гэмтлийн зэрэг, биеийн байдлыг нарийн тогтоох боломжтой” гэв.

Иймд эцэг эхчүүд олон нийтийн худалдааны төв, үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ бага насны хүүхдэдээ тавих анхаарал, хараа хяналтыг сайжруулах хэрэгтэйг сэрэмжлүүлж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button