НИЙГЭМ

30.000 хонины хариуд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И айлчилна гэв

Өнөөдөр /2020.09.10/ ГХЯ, ЭМЯ, ОБЕГ хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн яамны сайд Ван И манай улсад энэ сарын 15-16-ны өдрүүдэд айлчлах тухай мэдэгдлээ.

Тэрбээр, “Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д коронавирусийн халдвар дэгдсэний дараа өөрийн биеэр айлчилж, 30.000 хонь хандивлахаар болсон нь хоёр орны харилцаанд эерэг нөлөө үзүүлж, Хятадын ард түмний сэтгэл зүйд том дэмжлэг болсон.

Үүний хариуд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны сайд Ван И манай улсад айлчлал хийнэ. Энэ үеэр хоёр орны хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, хэд хэдэн асуудлаар яриа хэлэлцээр хийнэ.

Цар тахлын, өндөржүүлсэн бэлэн байдлын үед уг айлчлал зохион байгуулагдах тул халдвар, хамгааллын тусгай дэглэм барьж ажиллана” гэлээ.

Харин айлчлалын үеэр хэрэгжүүлэх халдвар, хамгааллын дэглэмийн асуудлаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал

“Айлчлалыг өндөр халдвар хамгааллын дэглэм дор явуулна. Ирсэн хүмүүст коронавирус илрүүлэх PCR шинжилгээ хийнэ. Уулзалт хийх танхимуудад хүн хооронд баримтлах зайг тэмдэглэх гэхчлэн зохицуулалтыг хийнэ. Байр, танхимуудыг айлчлалын хүмүүсийг ирэхээс нь өмнө халдваргүйжүүлнэ, ирээд явсны дараа нь халдваргүйжүүлнэ. Айлчлал дууссаны дараа гаднын хүмүүстэй харьцсан бүх хүмүүсийг 14 хоног тусгаарлана, шинжилгээ авна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хүн
Хүн
2020-09-15 10:44

Биш ээ!!! Андуурч байна. Өвөр монголын асууд�##� дээр дуугаргахгүй гээд ам барих гэж ирэж байна.

Холбоотой мэдээ

Back to top button