ДЭЛХИЙ

Д.Трампыг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшжээ. Түүнийг Норвегийн нэртэй улс төрч Кристиан Тибрин Геддед нэр дэвшүүлсэн бөгөөд Израил, Арабын нэгдсэн Эмират улсын харилцааг эерүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзжээ.

Үүнийх нь хариуд тэр Твиттер хуудсаараа дамжуулан талархал илэрхийлсэн байна. Кристиан Тибрин Геддед үүний өмнө 2018 онд ч Трампыг уг шагналд нэр дэвшүүлсэн юм. Энэ үедээ АНУ болон Хойд Солонгосын харилцааг шинэ түвшинд гаргасан хэмээн тайлбарлаж байв.

АНУ-ын ерөнхийлөгчдөөс Барак Обама 2009 онд Нобелийн энх тайвны шагналыг хүртэж байсан юм. Харин энэ тал дээр Дональд Трамп, “Обама яагаад ийм шагнал авснаа өөрөө ч ойлгоогүй. Харин би хэзээ ч авахгүй байх” гэж ярьж байжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button