НИЙГЭМ

Ам.доллар сүүлийн нэг жил дэх хамгийн өндөр ханшаа цохилоо

Есдүгээр сарын 10-ны байдлаар Монгол Банкин дахь валютын ханшийн мэдээллийг хүргэе.

Ам.доллар 2,854.21 төгрөг байна. Энэ нь сүүлийн нэг жилийн хувьд хамгийн өндөрт гарсан ханш болов. 2019 оны есдүгээр сард 2670 орчим төгрөг дээр байсан ам.долларын ханш үүнээс хойш тасралтгүй өссөөр ийн 2854 төгрөгт хүрчээ.

Евро 3,360.83 төгрөг байна. Энэ ханш өчигдөр буюу есдүгээр сарын 9-ний өдөр 3,372.54 төгрөг байсан учир нэг өдрийн дотор огцом унажээ. Еврогийн ханш 4-5 хоногийн мөчлөгтэй ийн огцом унадаг зүй тогтол харагддаг.

Юань 416.83 төгрөг байна. Энэ бол наймдугаар сарын эхнээс хойш тасралтгүй тогтмол өссөөр буй валют.

Вон 2.4 төгрөг байна. Өнгөрөгч сараас хойш бүхэл тоогоор өсөж, эсвэл буураагүй хамгийн тогтмол ханштай валют.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button