НИЙГЭМ

Зарим ШТС-уудын бензин хадгалах саванд ус, лаг илэрсэн гэв

Өнөөдөр /2020.09.10/ ШӨХТГ-аас шатахуун түгээх станцуудад хийсэн шалгалтын дүнг танилцуулав. Энэ үеэр тус газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам зарим ШТС-уудын бензиний савнаас лаг, ус илэрсэн гэдгийг хэллээ.

Тодруулбал,

  • "Тэс Петролуим” ХХК-ийн ШТС-7-ын дизель түлш болон АИ92 авто бензины хоёрдугаар савнаас ус
  • "Шунхлай” ХХК-ийн ШТС-32 АИ95 авто бензины савнаас ус,  лаг
  • "Синчи Ойл” ХХК-ийн ШТС-2-ын АИ92 авто бензины хоёрдугаар савнаас ус
  • “Петрожамп” ХХК-ийн ШТС-2-ын АИ92 авто бензины савнаас ус илэрсэн гэлээ.

Иймд эдгээр савуудад хадгалагдаж байсан бензинд хөндлөнгийн шалгалт хийх ажлыг Мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулж буй аж.

Нөгөөтээгүүр зарим ШТС-ууд шатахууны үнийн мэдээллээ ил тод өгдөггүй, яг ямар үнээр иргэдэд шатахуун борлуулж буй нь тодорхойгүй нөхцөл байдал илэрсэн талаар ярилаа. Түүнчлэн урамшуулал, хөнгөлөлтийн хөтөлбөр эхлүүлэх нэрийдлээр иргэдийн үнийн талаарх ойлголтыг төөрөгдүүлж байна хэмээв.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button