НИЙГЭМ

Өвөр монголын асуудал АНУ-ын конгресст хүрэхэд 30.000 санал үлджээ

ӨМӨЗО-ны Түнляао хотын бага, дунд сургуулийн хэлний сургалтын системд өөрчлөлт орж буй асуудал олны анхаарлын төвд байна. Монгол хэлийг хоёрдогч хэл, харин хятад хэлийг эх хэл болгон заах тухай эл шийдвэр өвөрлөгчид хийгээд Монгол Улсын иргэдийн дунд ч эсэргүүцэл дагуулж буй.

Уг асуудлыг АНУ-ын Конгрессоор хэлэлцүүлэх тухай санал хураалт явагдаж эхэлсэн талаар бид мэдээлсэн. “Petitions.whitehouse.gov” сайт нь иргэдийн дуу хоолой болж, хэлэлцэх нэн шаардлагатай асуудлууд дээр олон нийтээс санал авч, хэрэв 100 мянган хүний дэмжлэг авбал конгресст оруулдаг.

Одоогийн байдлаар /есдүгээр сарын 10-ны 15.50 цаг/ нийт 69.975 хүн дэмжих саналаа өгчээ. Санал хураалт аравдугаар сарын 7-нд дуусах аж. Иймд 30 мянган санал үлдээд байна.

Иргэд саналаа өгөхдөө өөрийн цахим мейл хаяг болон овог нэрээ бичиж бүртгүүлэх шаардлагатай.

Энд дарж саналаа өгнө үү.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-10 20:54

Монголын хэсэг зохиолч, хэл шинжлэлийн докторууд Хятад улсын дарга Си Жинпинд ил захиа элгээж, Өвөр Монголд хэрэгжүүлж байгаа бодлогоо судлахыг ури�##�сан сураг байна. Энэ хэрэг явд�##�д чухам хэн хэн оролцсон одоохондоо тодорхой бус байна.

Холбоотой мэдээ

Back to top button