НИЙГЭМ

БНСУ-д ажиллах гэрээгээ сунгах хүсэлтэй хөдөлмөр эрхлэгчдийг бүртгэнэ

БНСУ-ын Ажил эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас тус улсад хөдөлмөрийн гэрээ (E-9 ангиллын виз бүхий)-ээр ажиллан гурван жилийн болон дөрвөн жил 10 сарын хугацаа нь дуусаж буй хэдий ч коронавируст халдварын тархалтын улмаас улс орнуудын хил хаагдах, нислэг зогсох зэрэг шалтгаанаар нутаг буцаж чадахгүй байгаа гадаад ажилчдад хөдөө аж ахуйн салбарт ажиллах “улирлын ажилтан”-аар бүртгүүлэн гурван сар ажиллах боломжийг олгохоор шийдвэрлээд байгаа юм.

Дээрх шаардлагыг хангаж буй иргэд онлайн хэлбэрээр эсвэл өөрт ойр байрлалтай хөдөлмөрийн төвд 2020 оны есдүгээр сарын 7-ны өдрөөс өмнө очин бүртгүүлэх боломжтой байсан бол энэхүү хугацааг сунгаж 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл бүртгүүлэх боломжтой болсон байна. Мөн гэрээний хугацаа нь 2020 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 2020 оны есдүгээр сарын 30-ний хооронд дуусаж буй иргэд хамрагдах боломжтой болж өөрчлөгджээ.

Энэ удаагийн “улирлын ажилтан”-ын бүртгэлд хамрагдсанаар нутаг буцсаны дараа ажлын санал эхэнд авах, солонгос хэлний шалгалтад 10 оноо нэмж авах давуу талтай юм.

Эх сурвалж: БНСУ дахь Элчин сайдын яамны Консулын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button