НИЙГЭМ

Гурван настай хүүхдийн амь хохирсон ноцтой осол гарчээ

Өчигдөр буюу есдүгээр сарын 9-ний өдрийн 07.00 цагийн орчим Ховд аймаг Манхан сумын Баянгол баг “Талын толгой” гэх газар /аймгийн төвөөс зүүн тийш 55км/-т асфальтан замд Hyundai Accent маркийн автомашин онхолдож, зорчигч гурван настай, эрэгтэй, А-н амь хохирч, жолооч 24 настай, эрэгтэй Х, зорчигч 28 настай, эмэгтэй Ж, 22 настай, эрэгтэй, Б, хоёр настай, эмэгтэй Н нарын дөрвөн хүн гэмтсэн ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Жолооч та хэт их ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхийг анхааруулж байна. 

 Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.  

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button