НИЙГЭМ

Том цолтой гурван бөхөөс допинг илэрсэн үү

Өнөө жилийн улсын наадамд шөвгөрсөн 16 бөхийн допингийн шинжилгээний хариу БНСУ-аас иржээ. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр тэдгээр бөхчүүдийн гурваас нь допинг илэрсэн гэнэ. Одоогоор хэн, хэнээс илэрснийг зарлах боломжгүй, өнгөрсөн жилийнх шиг цахим хуудсаар дамжуулан шинжилгээнийхээ хариуг мэдээлэхгүй байхыг бөхчүүдэд зөвлөжээ.

Допингийн эсрэг үндэсний төв, МҮБХ-ноос нэгдсэн журмаар албан ёсны мэдээлэл өгөхөөр төлөвлөж байгаа гэнэ.

Сонирхуулахад, хэд хоногийн өмнө дөрвөн бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл гарсан. Үүнийг МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав үгүйсгэсэн юм.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button