Нийгмийн

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжилнэ

Орон нутгийн сонгууль болоход хэдхэн хоног үлдсэн бөгөөд намууд нэр дэвшигчдийнхээ материалыг сонгуулийн хороонд хүргүүлээд буй. Тэгвэл ирэх өдрүүдэд юу болох талаарх сонгуулийн хуанлиг хүргэж байна.

  • Есдүгээр сарын 20-оос өмнө сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хороонд хүргүүлнэ.
  • Аравдугаар сарын 1-ээс өмнө сонгогч нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхийг шалгах, сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдол гаргах боломжтой.
  • Аравдугаар сарын 12-оос өмнө сонгогчийн мэдээлэлтэй холбоотой өөрчлөлтийг тусгах.
  • Есдүгээр сарын 9-ний дотор нам, эвсэл, бие даагчид бичиг баримтаа сонгуулийн хороонд хүргүүлнэ. Хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
  • Есдүгээр сарын 30-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгох, нийтэд мэдээлнэ.
  • Есдүгээр сарын 30-аас эхлэн аравдугаар сарын 14-ны өдрийн 00.00 цаг хүртэл сонгуулийн сурталчилгаа үргэлжилнэ.
  • Аравдугаар сарын 30-ны дотор сонгуулийн сурталчилгаа явуулах цахим хуудсыг бүртгүүлнэ.
  • Аравдугаар сарын 24-ний дотор сурталчилгаа явуулсан тайланг нийтэд мэдээлнэ.
  • Аравдугаар сарын 14-ний өдрийн 09.00-20.00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авна.
  • Ааравдугаар сарын 15-ны өдөр санал хураалт болно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button