Нийгмийн

Өнгөрөгч гурав хоногт авто ослоор 30 хүн гэмтсэний НАЙМ НЬ ХҮҮХЭД байна

Есдүгээр сарын 7-10-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 308 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүний 1219 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 30 хүн гэмтсэний найм нь хүүхэд байна.

Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл: 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -17
  • Мөргөлдөх хэлбэрээр-1
  • Унадаг дугуйтай зорчигчийг мөргөх хэлбэрээр-5
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр -1
  • Мөргөлдөх хэлбэрээр-3

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.09.09-ний өдрийн 07 цагийн орчим Ховд аймаг Манхан сумын Баянгол баг “Талын толгой” гэх газар /аймгийн төвөөс зүүн тийш 55км/-т асфальтан замд Hyundai Accent маркийн автомашин онхолдож, зорчигч 3 настай, эрэгтэй,  А-н  амь хохирсон.
  • 2020.09.09-ний өдрийн 22:40 цагийн орчимд ЧД-19 хороо Зуслангийн зам, ЕБ-ын 117 дугаар сургуулийн урд замд Toyota Prius  маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 58 настай, эрэгтэй, А-г  мөргөж амь насыг нь хохироосон.

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 578 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байгаа тул эцэг эхчүүд та бүхэн 10 хүртэл насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхийг анхааруулж байна 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button