НийгмийнЯрилцлага

Г.Гангамөрөн: “Сайн байна уу, Хатагтай Мадлен Олбрайт. Намайг Гангамөрөн гэдэг”

Түүнийг Г.Гангамөрөн гэдэг. Саяхан даа, машиндаа хоол хийж багагүй дуулиан, шүүмжлэл дагуулсан зургийн эзэн. Тэр та биднийг өдөр бүр бухимдуулж, стресстүүлдэг ТҮГЖРЭЛ гэх асуудалд санаа зовнисондоо гарц, гаргалаа хайж олон нийтийн анхааралд оруулах үүднээс СИГНАЛ өгсөн нь энэ. Наймдугаар ангидаа АНУ-ын анхны эмэгтэй ТНБД-д захидал бичиж, есдүгээр ангиасаа сэтгүүлчээр ажиллаж, хорь гаруйхан насандаа хүний эрхийг хамгаалагч шагнал хүртсэн гээд залуухан эмэгтэйд баймгүй баялаг намтартай нэгэн аж. Түүнийг зарим нь Домогт Дандар баатарын ач охин гэдгээр нь андахгүй байх. Баатар өвөөгийн нэрийг хугалж, нугалахгүй авч явах эрхэм үүрэг түүнд бий. Энэ үүргээ сайн биелүүлж яваа нь хэлж ярьж буй үг, үйлдлээс нь илт харагдана. Дотооддоо бодож бясалгадаг, түүнээ юм болгож бичдэг, ЗӨВ БОДОЛТОЙ, ЗӨВ ЯВАА эмэгтэйчүүдийн төлөөлөл тэр яах аргагүй мөн аж. Түүний дотоод ертөнцийг нь уудлахыг хичээн ярилцсанаа хүргэж байна.

-ТҮГЖРЭЛИЙН АСУУДАЛ “МАШИНДАА ХООЛ ХИЙХ ХҮРТЛЭЭ ХЭЦҮҮДЭХ НЬ БАЙНА ШҮҮ ГЭДГИЙГ ИЛЭРХИЙЛЭХИЙГ ЗОРЬСОН-

-Түгжрэл дунд машиндаа хоол хийж буй таны зураг цахим орчинд түгж багагүй дуулиан, бас шүүмжлэл дагууллаа. Чухам яагаад ийм зураг авхуулах болсон талаар яриагаа эхлүүлье?

-Би сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй. Анх есдүгээр ангийн сурагч байхдаа л сэтгүүлч мэргэжлийг сонгож байлаа. Утга зохиол сонирхдог охин байлаа. Сэтгүүлч хүн нийгмийн аливаа асуудлыг хамгийн түрүүнд олж хардаг, хөнддөг. Өнөөдрийн бидний амьдралд үүсээд буй олон асуудлын нэг нь “түгжрэл”. Судлаачдын үзэж байгаагаар “энэ хэвээр байсаар зөв шийдэл олохгүй бол бид удахгүй тэг зогсолтонд ороод түгжрэлд хоолоо хийгээд сууж байх хэмжээнд хүрчихлээ шүү” гэдэг санааг илэрхийлсэн. Энэ санаагаа “уурлаж бухимдалгүйгээр бусдад яаж ойлгуулах вэ” гэдэг асуултыг өөртөө тавьсан. Нийгмийн асуудлыг ёжилж ёгтлохдоо фельетон, шог зургаар илэрхийлдэг өнцөг бий. Түүнийг нь хүмүүс ойлгодог. Би яг үүнтэй адилхан аргаар л илэрхийлэхийг зорьсон. Энэ асуудал зөвхөн Г.Гангамөрөнд тохиолдоод байгаа юм биш. Тэгэхээр шийдлийг зөвхөн Г.Гангамөрөн, Батаа, Цэцгээ ганцаараа олчихдог юм биш. Үүнд “ямар шийдэл эрэлхийлж болох вэ” гэдэг асуултыг гаргаж тавьсан хэрэг.

Ер нь Улаанбаатар хотын замын ачаалал, даац 1975 оны хот төлөвлөлтөөр явж байгаа. Тухайн үед Улаанбаатар хот 349 мянган хүн амтай байсан. Гэтэл өнөөдөр 1.5 сая хүн амтай болчихсон байна. Энэ байдалд гарц шийдэл олохгүй бол “тавхан жилийн дотор тэг зогсолт хийнэ” гэдгийг судлаачид анхааруулсаар байгаа. Нэгдүгээрт, тэг зогсолт хийчихвэл хоол хийх байтугай юм болох нь. Хоёрдугаарт, эмэгтэйчүүд бид маш олон ачаа үүрдэг. Ажлын хажуугаар хүүхдээ авсан уу, хоолоо хийсэн үү, гэрээ цэвэрлэсэн үү гэх мэтчилэн маш олон асуултуудтай тулгардаг. Ажлаа тараад хүүхдээ аваад машиндаа хоол хийхээс наагуур л яарч явцгаадаг шүү дээ. Тиймээс эмэгтэйчүүдэд тулгардаг бэрхшээлүүдийг нийгэмд бухимдалгүйгээр хүргэе, тэгээд хамтдаа гарц шийдлийг нь олъё гэх үүднээс тэрхүү фото зурган цувралаа цахимд түгээсэн.

Нийгэмд болж бүтэхгүй байгаа олон зүйл байгаа ч түүнийгээ хэрхэн яаж илэрхийлэх вэ, гарц гаргалгаа нь хаана байна вэ гэдгийг эрэлхийлдэг байсан учир миний дотоод “хашгираан” гадагшаа гарч ирсэн. Гэхдээ хашгирахдаа би бүдүүлэг, муухайгаар илэрхийлээгүй. Нийгэмд түгжрэл үнэхээр болохгүй бүтэхгүй байна, олонхын нь асуудал болчихлоо шүү, үүнд хамтдаа шийдэл гаргая л гэж хэлэхийг хүссэн. Мэдээж олон шийдэл бий, тухайлбал олон төрөлт зам, нийтийн тээврийн хэрэгслийг илүү хүртээмжтэй болгож хөгжүүлэх, авто замын ачаалал ихтэй үеийн цагийн менежмент хийх зэрэг шийдлүүд бий.

-Цахим ертөнц хэт задгай, чөлөөт болчихлоо. Энэ хэрээрээ ганцхан зураг, бичлэгээс тухайн хүнийг хараадаг, үзэн яддаг болоод байх шиг. Хоол хийж буй зураг тань цацагдсаны дараа дайралт давшилтууд хэр их ирсэн бэ. Түүнийг давах сэтгэл зүй танд хэр байв?

-Төсөөлж байснаас илүү их хандлагын зөрүү ажиглагдсан. Эерэг болон сөрөг олон хандалт ирсэн. Сэтгүүлчээр болон Олон Улсын хүний эрхийн байгууллагад ажиллаж байсныхаа хувьд олон хүний зан араншинг тодорхой хэмжээнд мэднэ. Иймд бүх хандлагыг хэвийнээр хүлээж авсан. Хүн бүрийн ойлгох өнцөг, бодох бодол, амьдралаас авах ойлголт нь өөр, өөр. Тиймээс тэр хүний бодол, сэтгэл зүйг буруутгах хандлага надад байхгүй. Танд тэр зураг онцгүй санагдсан байж болно. Хүлээж авна. Түүнээс биш танихгүй хүмүүст гомдоод, ямар сөрөг хүмүүс вэ гэж бодоогүй. Зөв, буруугийн тухай гэхээсээ илүү өдөр тутмын өөрийн амьдралын сонголтондоо үнэнч байхыг хичээдэг. Би тухайн үед шийдээд л, ийм контентууд хийж байгаа. Нийгэмд ийм зүйлийг илэрхийлмээр байна гэж зориод гаргасан учраас сонголтондоо харамсдаггүй. Зөв байсан уу, буруу байсан уу гэдэг нь дараагийн асуудал.

-“Улаанбаатарын түгжрэлийг шийдэх бус түгжрэлтэйгээ эвлэрч амьдар” гэх утга санааг илэрхийлсэн зураг байна гэж ойлгож, шүүмжлэх хүмүүс их байгаа нь ажиглагдсан?

-Тийм. Зургийн дээд талын текстийг ерөөсөө уншилгүйгээр, шууд л зурганд ач холбогдол өгч байгааг анзаарсан. “Машиндаа гарын үсэг зурж, ногоо арилгаж, хоол хийх хэмжээнд хүрэх гээд байна шүү” гэдэг мессежийг анзаарахгүйгээр “Машиндаа хоолоо хий” гээд байгаа юм байна гэж шууд тусгаж ойлгосон. Түгжрэлд бид зөвхөн цаг алдаж байгаа хэрэг биш. Үүнээс гадна бидэнд маш их стресс нэмэгдэж байгаа. Нийгмийн сэтгэл зүй маш их стресстэй байгаа нь ахиад батлагдаж байгаа юм. Асуудлаа харахаа байтлаа, асуудлынхаа гол руу орж чадахаа байтлаа бухимдаж байгаа нь харамсалтай.

-ЭМЭГТЭЙЧҮҮД ӨӨРТ ТУЛГАРСАН АСУУДЛАА ХАРЬЦАНГУЙ ИЛЭРХИЙЛДЭГ БОЛСОН-

-Үүнээс өмнө таны гудамжаар алхаж байгаад замын хажуугийн усанд цацуулдаг зураг, бичлэг бас л олон нийтийн дунд түгсэн. Энэ нь харин жаахан бороо оронгуут явган хүмүүст, эмэгтэйчүүд бидэнд тулгардаг бэрхшээлийг яг оновчтойгоор гаргаж ирсэн санагдсан?

-Маш олон хүнд тулгардаг л асуудлуудын нэг. Өөрийн чинь хэлсэн зүйл яг үнэн. Жаахан бороо ороход л зам усаар дүүрчихдэг. Машинтай хүн машинаараа зорчихгүй гээд яах юм бэ. Явган хүн замаар явахгүй гээд яах вэ. Гэтэл өнөөх зам дээр тогтсон ус аль алинд нь хүндрэл учруулдаг. Машинтай хүн “Замын усыг хүмүүс рүү цацчихъя” гэж боддоггүй л байх. Машинд нь яаралтай эмнэлэгт хүргэх хүүхэд ч байгаа юм бил үү, нэг тийшээ яарч яваа ч юм бил үү, хэн мэдлээ. Жаахан хурдлахад л явган зорчигч руу ус цацардаг. Ус цацуулсан хүний сэтгэл зүй хүнд байдалд орж, харин жолооч нь торгуулах хууль зүйн зохицуулалттай. Үүнээс ахиад л нийгмийн бухимдал үүсдэг. Тухайн үед хэн нэгэн нь бухимдаад зураг авч сошиалд тавина, түүнийг нь олон нийт харааж зүхнэ. Ингэхээсээ илүү энэ нь ямар үүсэл шалтгаантай юм бэ, яагаад ийм байгаад байгаа юм бэ, үүнийг хэрхэн засаж залруулж болох вэ гэдгийг хайцгаая л даа. Асуудал нь манай улсад тавигдаж буй замуудад ус зайлуулах хоолойн “стандарт” гэж байдаггүйтэй холбоотой. Тиймээс л замын гүйцэтгэгч компани өөр өөрсдийнхөөрөө ус зайлуулах хоолойг хийдэг болохоос тогтсон стандарт байхгүй байгаа нь энэ асуудлын үндсэн шалтгаан юм билээ. Яарч явсан жолоочийн буруу юу, явган явсан нь миний буруу юу, замын стандартгүй учир зам тавьсан компанийн буруу юу, бороо орсон нь буруу юу гээд буруутан хайхдаа гол нь биш. Бидэнд ямар ч байсан ийм асуудал байна. Тэгвэл яаж шийдэх вэ, хамгийн эцсийн асуудал нь хаана байгаа юм бэ гэдэг нь л чухал гэдгийг л хэлэх гээд байгаа юм.

-Та үнэхээр өөдрөг үзэлтэй юм. Нийгэмд болж бүтэхгүй асуудлуудыг цахим орчинд их хөндөх юм. Өөрийн тань үүсгэн байгуулсан компани ч бас нийгмийн асуудлуудыг хөнддөг тухай сонссон юм байна?

-Би аялах дуртай. Монгол орноо хоёр тойрчихсон. Аялж явахдаа олон зүйлийг эргэцүүлж харах боломж олддог. Аялж явахад хоёр асуудал надад ихээхэн эмзэглэл төрүүлсэн. Нэг нь усны асуудал. Хоёр дахь нь байгаль дахь хог хаягдлын асуудал. Амьд биет үүсэж бий болоход эрчим буюу гал, ус хоёр л хэрэгтэй. Гал, ус хоёргүйгээр ямар ч амьд зүйл байх боломжгүй. Амьд байхын тухайтад усыг анхдагч байдлаар нь хайрлан, хамгаалж явах нэн шаардлага байна. Өнөөдөр дэлхийн цэвэр усны хэмжээ 0.00075 байна гэсэн статистик бий. Гэтэл монголчууд бид цэвэр усаа шууд нойл руу урсгаж байна. Энэ нь усны хэрэглээний мэдлэг асар дутмаг байгаатай холбоотой. Би гурван хүүхдийнхээ шүдийг жижигхэн стакантай усаар угаалгадаг. Биднийг хүүхэд ахуйд хөдөөгийн айлууд борооны ус тосож, хувцсаа угаадаг байсан нь санаанд орж байна. Усны хэрэглээний талаарх ойлголт дутмагаас усаа гамнахгүй байна. Тиймээс энэ асуудалд сэтгэл эмзэглэж явдаг юм.

Мөн ямар сайхан байгаль, цэнгэг агаар, ургамал, ан амьтан, уул ус бидэнд байдаг билээ дээ. Ийм сайхан байгалийг хүмүүс бид л бохирдуулж байна. Байгалиас бид авах юмаа дэндүү ихээр авч, эргүүлээд өгөхгүй байна. Өнгөрсөн зун ажлын хамт олон, найз нөхөдтэйгөө аялж зугааллаа. Байгальд хог байсаар л байна. Хүний хөл хүрэмгүй онгон зэрлэг, сүрлэг Алтай таван богд уулсын бэлд ч хог хаяж байна. Эрт дээр үед Монголчууд бууриа ямар сайхан цэвэрлээд нүүдэг байлаа даа. Тэр уламжлал, хандлага, “байгаль эхээ хайрлах хайр үгүй болчихсон уу” гэмээр эмзэглэл төрдөг. Компаний тухайд сэтгүүлч мэргэжил маань мэдээллийн чиглэлээр компани байгуулахад хөтөлсөн гэж хэлж болно. 21-р зуунд хамгийн зөв мэдээлэлтэй хүн хамгийн их баялагтайд тооцогддог болсон. Олж авсан мэдээллүүдээ “хэрхэн боловсруулж, яаж нийгэмд хэрэгтэй байдлаар хүргэх, төрийн бодлого шийдвэр ямар байх, шийдэл нь юу байх, ямар үр дүнд хүрэх вэ” гэдэгт анхаарч ажилладаг.

-Ярилцлага эхэлснээс хойш би таны ярианаас нийгмийн асуудлуудад ихээхэн санаа зовниж явдгийг тань анзаарлаа. Гэхдээ түүнийгээ эерэгээр илэрхийлдэг, гарц, гаргалгаа шийдлийг нь эрэлхийлж ажил хэрэг болгодог эмэгтэйчүүд маш ховор.

-Ховор биш байх гэж бодож байна. Ээж бүрийн, эмэгтэй хүн бүрийн санаа зовоодог олон асуудал бий. Би азтай хүн, маш олон манлайлагч эмэгтэйчүүдээс зөвөлгөө авдаг, үгийг нь сонсож цаг заваа зарцуулдаг. Нэг үеэ бодвол эмэгтэйчүүд өөрт тулгарсан асуудлуудаа харьцангуй илэрхийлдэг болсон байна. Мөн одоогийн залуучууд буюу 40-өөс доош насны эрэгтэйчүүд ч эерэг хандлагатай, байгаль дэлхий, хүрээлэн буй орчиндоо анхаарал хандуулдаг болсон. Харин 40-с дээш насны хүмүүс дүү нартаа зөв үлгэр дуурайлал үзүүлж, үргэлж сайн сайхан зүйл зөвлөж байхыг олж хардаг. Ер нь хамгийн түрүүнд хүний сайн сайхныг нь олж харах дуртай.

-ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ГЭРТЭЭ ХҮҮХДЭЭ ГАРГААД, ӨСГӨӨД, ЭР НӨХРӨӨ ХАЛАМЖЛААД, ХООЛОО ХИЙГЭЭД БАЙЖ БАЙХ ЁСТОЙ ГЭСЭН УЛАМЖЛАЛТ СЭТГЭЛГЭЭНЭЭС ХОЛДОЖ АМЖААГҮЙ ЮМ ШИГ САНАГДДАГ-

-Та Ерөнхий сайдын Олон нийт, нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Одоо УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын зөвлөхөөр ажиллаж байгаа. Эмэгтэйчүүдийн карьер жаахан өсөөд, улс төрийн алба хашаад, амбиц гаргаад ирэхийн цагт харлуулж муулах сөрөг хандлага ажиглагддаг байх талтай. Энэ тал дээр та ямар байр суурьтай явдаг вэ. Магадгүй ийм зүйлтэй тулгарч байв уу?

-Бүх зүйл олон талтай. Төгс зүйл гэж байхгүй. Эмэгтэйчүүдийг ойлгодог ойлголт уламжлалт сэтгэлгээнээс холдож амжаагүй юм шиг санагддаг. Эмэгтэй хүн гэртээ хүүхдээ гаргаад, өсгөөд, эр нөхрөө халамжлаад, хоолоо хийгээд л байж байх ёстой гэдэг ойлголт тодорхой хэмжээнд нөлөөлдөг байж магадгүй юм. Тухайлбал, эмэгтэйчүүд гадагш дотогш яваад эрдэм ном сураад, мэргэжил дээшлүүлээд амжилттай ажиллаад, нийгэмд дуу хоолойгоо хүргээд ирэхийн цагт гэртээ хүүхдээ харж байх ёстой хүн яагаад ингээд явж байдаг билээ гэдэг байдлаар хардаг хүмүүс бий. Эсрэгээрээ хүлээн зөвшөөрч хүрээлэх хүмүүс ч бий. Тиймээс эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу ялгаагүй бие биенээ хүндэлж, ойлгож, дэмждэг, бурууд шүүмжлэлтэй, зөвд урам хайрладаг байгаасай л гэж хүсдэг дээ, өөрөө ч тийм байхыг хичээдэг.

-Таны бага нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ. Багадаа ямархуу хүүхэд байв?

-Манай том охин 13, 14 настай. Охиноо харахаар бага нас минь санаанд орж, бодогддог. Миний охин “Үсээ тайрмаар байна, ангийнхаа хүүхдэд төрсөн өдрөөр нь юу бэлэглэх үү” гэж асуухад би бага насандаа буцаад оччихсон юм шиг санагддаг. Охиныхоо мэдэрч байгаа зүйлийг, өөрийнхөө 13, 14 настай үеийнхтэйгээ төсөөлж боддог юм. /инээв.сурв/ Миний бага нас дурсамж дүүрэн маш сайхан өнгөрсөн. Би чинь арван хүүхэдтэй айлын хамгийн отгон нь. Ээж, аавыгаа нэлээд өндөр настай болсон хойно нь би мэндэлсэн. Манай найзууд хааяа намайг хөгшин стильтэй гэж цаашлуулдаг юм. “Манай Гангаа харахад залуухан хэрнээ хөгшин стильтэй, Гангаад нэг данхтай цай өгөөд л суулгачих” гээд тоглодог юм. /инээв.сурв/ Хүний өсч төрсөн орчин, хүмүүжил гэдэг насан туршийн боловсрол юм билээ. Хүүхэд байхын юмыг их бодож, тунгаана. Бэрхшээл тулгарахад ганцаараа байж, маш их боддог. Дотогшоо чимээлдэг төрлийн хүн. Арван жил маань Сэлэнгэ аймагт өнгөрсөн. Аав маань эдийн засагч, цэргийн офицер хүн. Ээж багш, эрүүл мэндийн лаборант. Ижий аав хоёр маань арван хүүхдээ сайн сайхан хүмүүс болгон, өсгөж хүмүүжүүлсэн. Одоо ч олон айлын хүүхдүүдийн хүмүүжил төлөвшилд хувь нэмрээ оруулдаг. Манай аав ээж хоёр шатрын клуб ажиллуулдаг, шавь нар нь тив дэлхийн аварга болоод нэр алдраа дуурсгаж байна. Үндэс нь ямар байна, дээшээ тийм л салаа мөчир, жимс ургадаг. Тэгэхээр би өөрийгөө сайхан аав ээжтэй, сайн ах эгчтэй, өндөр удмын азтай эмэгтэй гэж боддог. Бага насны дурсамжаа ярихад таатай байлаа, баярлалаа.

-Өвөг дээдсийн үр хүүхдээ хүмүүжүүлсэн арга барил өнөөдрийнхөөс их өөр байсан. Та айлын отгон хүүхэд нь гээд их эрх, дураараа өсөв үү?

-Машиндаа хоол хийж буй мэт үзүүлсэн зурган доор нэг хүн “Лууван төмс арилгахад ямар гоё гар вэ” гээд биччихсэн байсан /инээв.сурв/. Манай аав, ээж хоёр хоёулаа айлын ганц. Ээж маань охидоо хайрлах хайраар аавыг бас хүмүүжүүлсэн юм шиг байгаа юм. “Энэ охин чинь ятгын дамжаанд, тэр нь шанзныхад явдаг. Охидын чинь гар хуруу эвдэрчихнэ. Миний хөгшин модоо өөрөө хагал” гэдэг байсан гэсэн. Олон охидтой аав минь ажлаасаа эрт тарж ирээд мод түлээгээ бэлтгээд л. Хөдөөгийн айлуудад мод, усаа өөрсдөө бэлтгэдэг байсан үе. Тэглээ гээд биднийг мод хагалж, ус зөөж үзээгүй гэж бодож болохгүй шүү. Ажлаа хийх үедээ хийгээд л гүйцээдэг байлаа. Харин ээжийн маань гоо зүйн талаас нь охидуудаа хайрлах нандин хайр, арга ухаан байжээ гэж хожим баярладаг.

-НАЙМДУГААР АНГИДАА АНУ-ЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ ТНБД РУУ ЗАХИДАЛ БИЧИЖ БАЙЛАА-

-Хүн бүрийн хүүхэд насанд гэгээн сайхан дурсамж байдаг. Санаанаас тань гардаггүй сайхан дурсамжаасаа хуваалцана уу?

-90-ээд оны сүүлээр ээж маань Орос руу томилолтоор явсан хойгуур аав маань нэг өдөр ажлаасаа орж ирэнгүүтээ “АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар Мадлен Олбрайт гэх эмэгтэй хүн анх удаа сонгогдлоо, миний охин. Эмэгтэй хүний талаарх дэлхий ертөнцийн ойлголт өөрчлөгдөж байна. Тэр эмэгтэйд Англиар захидал бич” гэдэг юм байна. Тэр үед Англи хэл заалгадаг байсан ч “Сайн байна уу” гэдэг үгтэйгээ л байсан үе. /инээв.сурв/ “Би юу гэж бичих вэ, ааваа” гэтэл “Чи ихэр ах, эгч хоёртой /өдгөө өөд болсон/ Мадлен Олбрайт бас хоёр ихэр охинтой юм байна. Тухайлбал эндээс захиагаа эхэлж болох юм” гэсэн. Тэгээд л би “Сайн байна уу хатагтай Мадлен Олбрайт. Намайг Гангамөрөн гэдэг.., гээд л ямар ч байсан нэг захиа бичсэн. /инээв.сурв/ Аав бид хоёр аймгийнхаа шууданд очоод марк наагаад, захиагаа явуулж билээ. Улаанбаатарт байгаа миний аав гэдэг шиг л миний захиа хүрсэн юм уу, бүү мэд. /инээв/ Мэдээж хүрээгүй байх аа. Ээж маань ажил хийлгэж сургасан ч эмэгтэй хүний гоо зүйн талаас өөрийгөө бусдыг хайрлахыг ойлгуулсан. Аав маань задгай сэтгэх ухааныг суулгасан. Тийм жаахан хүүхэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга руу захиа бичиж байсан нь үнэхээр гэгээн сайхан дурсамж болон үлджээ. Энэ тухай саяхан би хүүхдүүддээ ярьж өгч билээ.

-Та бүр есдүгээр ангид байхдаа сэтгүүлчээр ажиллаж эхэлсэн гэж ярилцлагынхаа эхэнд дурдсан. Тийм багадаа сэтгүүлчээр ажиллаж байсан гэхээр үнэхээр сонирхолтой санагдаж байна?

-Намайг есдүгээр ангид байхад миний дөрөв дэх эгч болох Гангантогос маань МҮОНРТ-д ажилладаг байсан юм. Тухайн үед Чимгээ, Ичинхорлоо, Гантигмаа гээд олон сайхан эгч нар манай эгчтэй цуг ажилладаг байлаа. Тэр үед МҮОНРТ-ээр гарна гэдэг том завшаан байсан үе. Телевизээр гарч, ийм сайхан мэдээллийг, маш олон хүнд хүргэж болдог гэхээр биширмээр санагдсан. Тэгээд надад нэг өдөр аливаа зүйлийг илэрхийлэхийн тулд телевизэд ажиллаж, телевизээр гарах ёстой юм байна гэдэг ойлголт гэнэт төрсөн. “Би эгч шигээ зурагтаар гардаг хүн болно” гэж мөрөөддөг болов. Ингээд манай сургуулиас тавхан алхмын цаана Спортын төв ордны дөрвөн давхарт байрладаг телевиз рүү форм паарчигтай, үсэндээ ленттэй охин ажилд орох хүсэлтээ бичсэн захиагаа хүргэж өгч билээ. Бага байхын л юм бичдэг хүүхэд байсан. Захиандаа “Намайг Гангамөрөн гэдэг. Миний эгч телевизийн нэвтрүүлэгч. Би ч гэсэн сэтгүүлч болохыг хүсэж байна. Танай телевизэд би ажилд орж болох уу. Манай анги тэдээс тэдэн цагийн хооронд хичээллэдэг. Би тэдэн цагт завтай” гэх мэтчилэн бичиж билээ. Захиагаа өгснөөс нэг сарын дараа телевизийн захирал эгч манай ангид намайг хайж ирж уулзаад ажилд орох хүсэлтийг минь хүлээж авснаа дуулгасан юм. Эргээд бодоход маш их баярладаг юм. Яаж тийм жаахан охиныг тоож хайж ирээд, ажилд оруулж байсан юм бэ гэж боддог. Арван жилийн сургуулиа төгстлөө ажиллаж байгаад сэтгүүлчийн мэргэжил сонгон суралцсан даа. Ажлын амт, хөлсийг багаасаа мэдэрсэндээ одоо туйлаас их баярладаг.

-Уудлаад байвал гэгээн дурсамж дүүрэн хүн юм, та. 20 гаруйхан насандаа хүний эрхийг хамгаалах байгууллагад ажиллаж байгаад “Хүний эрхийн шагнал” хүртсэн байна лээ. Энэ тухайгаа манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-Сэтгүүлчээр ажиллаж, сурч байгаад эрх зүйч болсон түүх маань ч их сонин. Хоёр, гуравдугаар курсийн оюутан сэтгүүлчээр ажиллаж байлаа. Тухайн үед “Ямар харанхуй юм бэ гэж зүхсэнээс, ядаж та өөрөө ганц ч гэсэн лаа асаа” гэдэг уриатай Олон Улсын хүний эрхийн “Эмнeсти интeрнэшнл” гэх байгууллага байдгийг олж мэдсэн. Энэхүү уриа нь надад маш гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлж, ихэд таалагдсан. Нээрэн л “Яасан муухай юм бэ, ямар болж бүтэхгүй юм бэ” гэж зүхсэнээс би өөрөө нэг лаа, дэн, бүр ядахад нэг шүдэнз болох ёстой юм байна гэдгийг ухаарсан. Эрэмбээрээ НҮБ-ын дараа ордог хүний эрхийн тэр том байгууллага Монголд салбараа нээгээд удаагүй байсан үе. Тэгээд сайн дурын ажилтан авч байхаар нь очиж уулзсан. Болохгүй, бүтэхгүй зүйлийг дотооддоо мэдэрдэг, түүнийгээ илэрхийлэхийг зорьдог, шийдэл хайдаг зан хүүхэд байхаас маань суучихсан. Энэ зан маань намайг тийшээ хөтөлсөн. Ингээд анх сайн дурын ажилтнаар орж, удирдах зөвлөлийн гишүүн болтлоо ажилласан. Английн Лондон хотод байдаг төв байгууллагаас нь “Хүний эрхийн хамгаалагч” гэдэг үнэ хүндтэй том шагналыг авч байлаа. Тухайн үед академич хуульч С.Нарангэрэл гуай “Би Монголд маш олон хуулийн ном, толь бичсэн хүн. Би л энэ шагналыг аваагүй байгаа шүү дээ, залуу хүн чи маш сайн байна. Цаашдын ажил амьдралд нь их амжилтыг хүсье” гэж хэлсэн нь хуулийг чандлан сахих, хүний эрхийг хамгаалах ямар сайхан гэдгийг надад ойлгуулж их урам өгсөн түүх бий.

-СҮНЭЭ ГЭХ ЭМЭГТЭЙН ХУВЬД МАНАЙ ӨВӨӨГИЙН АЧ БОЛОН ЗЭЭ НЬ БИШ-

-Ярилцлагынхаа дараагийн үе рүү шилжье. Таныг хүмүүс Монгол Улс даяар алдартай домогт Дандар баатрын ач охин гэж төсөөлөхгүй хүн олон. Энэ утгаараа мундаг хүний нэр хүндийг сэвтээхгүй, хугалахгүй, бүтэн авч явах том үүрэг, хариуцлагыг үүрч явдаг байх. Ер нь өндөр ёс зүйтэй, алдах эрхгүй явна гэдэг маш хүнд даваа байх?

-Тэгэлгүй яах вэ. Ямар удам угсаатай вэ, би хаанаас ирсэн бэ гэдгээ цаг ямагт ухамсарлаж байх ёстой. Чухал ойлголт. Намайг ухаан орох цагаас л манай гэр музей шиг байдаг байсан шүү. Өвөөгийн маань эдэлж хэрэглэж байсан зүйлсээр дүүрэн. Нөмрөг, малгай, сэлэм гээд үзмэр шиг байдаг байлаа. Тэр орчинд өдөр бүр амьдарч, сонсож өссөн хүний хувьд бахархах, хүндлэх, хайрлах сэтгэл бүгд зэрэгцэж бүрэлддэг. Ганцхан Гангамөрөн биш манай ах, эгч нар өвөөгийнхөө өндөр заяа, үүх түүхийг хамгаалж, хадгалж ирсэн. Би хамгийн сүүлд бага охиноо төрүүлчихээд өвөөгийнхөө дурсгалд зориулсан номоо гаргасан. Олон жил мөрөөдсөн дөө. Миний ааваас илүү өвөөг мэдэх хүн гэж хаа байх вэ. Амьд толь дэргэд байхад бүхнийг асууж лавласан. Түүхийг үнэн мөнөөр нь үлдээх ёстой. Хэн дуртай нь юу ч хамаагүй зохиодог байж болохгүй гэж бодон Халхын голын 80 жилийн ойг тохиолдуулж, мөн аав маань нас нэлээд өндөр гарч байгаа учраас аавдаа бэлэг барьж “Домогт баатар Дандар” номоо бичсэн. Номоо бичиж эхлэхдээ аав, ээждээ хэлээгүй. Дуусгасан хойноо аавдаа нэг шөнө уншиж өгсөн. Аав маань маш их уйлсан.

-Дандар баатартай холбоотой олон сайхан дурсамж танд байдаг байх. Дурсамж номыг нь бүтээх явцдаа өвөөгийнхөө тухай бүр ч сайн судалж, нарийн ширийн зүйлийг нь мэдсэн болов уу?

-Тэгсэн. Өвөө маань Халх голын дайны хамгийн шийдвэрлэх тулалдаанд гол үүрэг гүйцэтгэгчээр оролцож, шийдвэрлэх тулалдааныг хийсэн түүхтэй. Монголын морьт цэргүүд бүслэлтэд орчихоод тавдугаар сарын 28-ны шөнө ширүүн тулаан хийсэн гэдэг. Тэр өдрийн бүслэлтээс гарснаараа Халхын голын дайны ялалтын эх үүсвэр тавигдсан байдаг юм билээ. Энэ тухай дурдатгалыг өвөө маань амьд сэрүүн ахуйдаа бичиж үлдээсэн байдаг. Тас харанхуй шөнө хаанаас юу нь мэдэгдэхгүй бууны сум шунгинаад л, бүслэлтэд орсноо мэдсэн гэсэн. Ямар нэгэн байдлаар сэтлэлт хийж гарахгүй л бол ялагдана гэдгээ маш сайн мэдэж, бүслэлтээс гарч ирж чадсан байдаг. Халхын голын дайны ялалтын эхлэл чухам тэр өдрөөс эхэлсэн юм билээ. Түүний дараа өвөө маань “Би маш олон цэрэг эрсийн амийг аварсан. Халхын голын тулаанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн тавдугаар сарын 28-ны өдөр би дахин төрсөн мэт болж, энэ өдөр төрснөөр гэрчилгээгээ авъя” гэсэн байгаа юм. Нэг талаараа олон сайхан нөхдөө алдсаны, нөгөө талаараа олон аавын хүүг амьд авч гарсныхаа төлөө өөртөө асар том дурсамжийг тээж “Би дахин төрлөө, эх орон маань дахин төрлөө” гээд тавдугаар сарын 28-нийг төрсөн өдрөө болгосон байх даа” гэж номоо бичиж байхдаа бодсон доо.

-Тантай нэгэнт уулзсаных асуухгүй өнгөрч болохгүй нэг асуулт байна. Сүүлийн үед олон нийтэд танил болоод буй Сүнээ /Б.Сүндэръяа/ гэх балетчин бүсгүй “Дандар баатар бол миний өвөө” гэж ярих болсон. Түүнийг худлаа ярьж байна гэж зарим хүн үгүйсгэдэг. Сүнээ үнэхээр өвөөгийн тань удмын хүн мөн үү?

-Ач гэж хүүгийнх нь хүүхдийг, зээ гэж охиных нь хүүхдийг хэлдэг. Тэр охины хувьд манай өвөөгийн ач болон зээ нь биш. Би тэр хүнтэй хэзээ ч тааралдаж, уулзаж, нэг үг ч сольж байгаагүй л дээ. Гэнэт л олон нийтийн сүлжээнд гараад ирсэн. Гараад ирэхэд нь би аав, ээжээсээ асуусан л даа. Манай ураг удмын гэрчилгээнд байдаггүйг Улсын архиваас хайж олж мэдсэн. Тухайн хүн ямар бодол, зорилгоор харж, ярьж байгааг дүгнэх хэцүү. Манай хамгийн том дөрвөн ах, эгч өвөөгийн өвөр дээр тоглож өссөн хүмүүс. Тэд ч мэдэхгүй ийм хүн гэнэт гарч ирсэн. Тэглээ гээд би тайлбар хэлэх шаардлагагүй. Ер нь бидэнд ганц энэ биш олон л хүн гарч ирж байсан. Тос, ус хоёр аяндаа ялгардаг шиг үнэн мөн нь ялгарах биз. Энэ нь нийгмийг талцуулах том асуудал биш ч гэлээ, үнэн мөнийг гуйвуулж болохгүй байх аа.

-ӨӨРИЙНХӨӨ ДОТООД ЧИМЭЭГ СОНСОХ ХАМГИЙН ЗӨВ ГАЗАР БОЛ БАЙГАЛЬ-

-Юм бичдэг, бодож бясалгадаг хүний хувьд завгүй, стресстэй, ачаалалтай нийгэмд бодож, бясалгах орон цай, цаг хугацааг хэрхэн гаргадаг вэ?

-Байгальд алхах дуртай. Сүүлийн үед ажлаас шалтгаалаад алхах орон зай маань хумигдчихлаа. Гэхдээ уулс, ус, мод, навч, цэцэгтэй тэр сайхан байгалийг зорьж очихыг хичээдэг. Өөрөө өөрийгөө оршоож, өөрөө өөртэйгөө ярилцах орон зайг тэгж л гаргадаг юм. Өөрийнхөө дотоод чимээг сонсох хамгийн зөв газар бол байгаль. Байгалиас авч байгаа мэдрэмж, салхины чимээ, голын урсгал хүний дотоод мэдрэмжийг сэрээдэг. Тиймээс бичих боломжийг байгаль надад олгодог доо.

-Ном гаргах бодол бий юу?

-Бий шүү. Үргэлжилсэн үг бичдэг. Үлгэрийн зохиол бичих юмсан гэж хүртэл боддог. Хүүхэд байхдаа намтар зохиолууд их уншдаг байсан. Багаасаа өдрийн тэмдэглэл хөтөлж ирсэн. Ном бичнэ гэдэг амаргүй л дээ. Нэг хүний амьдрал, үйл гэхээсээ илүү олон хүнд юу өгөх вэ гэдгийг бодож байж бичих хэрэгтэй.

-Унших цаг зав хэр гаргаж байна вэ?

-Байнга хоёр цүнхтэй явдаг. Нэгэнд нь нөүтбүүк хийгээд нөгөөд нь ахуйн жижиг зүйлээс гадна ном, дэвтрээ хийдэг. Түгжрэлийг ашиглаж ёстой жинхэнэ уншдаг шүү. /инээв/ Хүн хүлээж суухдаа ч уншдаг. Унших цагийг аль болох өөртөө гаргадаг. Сүүлийн үед харин янз бүрийн подкастууд сонсоод байгаа шүү. Подкаст сонсдог ч, цаасаар унших мэдрэмжийг гүйцэхгүй л дээ. Одоо “Цойлогсод” номыг уншиж байна.

-Цаг зав гарган ярилцсанд маш их баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.Боргил

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох
2020-09-22 09:51

Сайхан ярилцлага байна ийм эмэгтэйчүүд олон болох болтугай

Зочин
Зочин
2020-09-22 12:26

МАН-аас дэвшиж гараад ямар ажил хийх боложмгүй. 30аад жил хотыг ман удирдаад л ийм болгосон. За тэр дандарын ач, зээ, гуч байх чинь бүр хэнд ч хамаагүй. Баяртай.

Zochin
Zochin
2020-09-22 17:17

taniig mash ih demjij bgaa shuu sanalaa ugnu goln songuuli luuvari bolchihviidee gedgees l aij bn

Zochin
Zochin
2020-09-22 17:18

амжилт хүсье дэмжиж байгаа шүү

зочин
зочин
2020-09-22 17:20

ам�##�сан амл�##�т хэлсэн үг хоёр хэзээ мөнхөд таниас с�##�ахгүй дагах хариуцлага бас таны итгэл найдвар зорилгын нэг бна гэдэгт итгэж байна аа

зочин
зочин
2020-09-22 17:20

zov shuu eh oron chamaig duudaj bn chamd uhrah erh bhkue zovhon uragshaa

Zochin
Zochin
2020-09-22 18:15

хохо. Сэлэнгийн �##########� з�##�ьтай авгай. олон хүүхдийн аавтай нь яв�##�даж ээжүүдийг нь уйлуулж байснаа мартчихдаг юм байх даа.

Болд
Болд
2020-09-22 19:36

Хохь нь. Тзгжрэлтэй эвлэрээд машиндаа хоол хиигээд арчаагүй царайлж яваа бол зүгээр хохь нь гэдгийн.

123
123
2020-09-23 06:23

Энэ Дандар баатар чинь хичнээн ач зээтэй байсан юм бэ.
Гангамөрөн гэж бас нэг п.анужин шиг гар юм биш шүү ккккк

Үнэн үг
Үнэн үг
2020-09-23 10:16

Дандар баатарын өргөмөл хүү ч гэх юм заримдаа дагавар дайвар ч хүү гэх хүнээс 6арсан гээд дээр цуураад байсан. Сайн хүний нэр йг 3 худ�##�даж идэх гэж...

123
123
2020-09-23 19:19

Yavdaltai huuhen sh de

SOLO
SOLO
2020-09-28 23:02

Энэ чинь нөгөө Сүнээгийн өрөөсөн дугуй шүү дээ худлаа ярьдаг б�##�ай авгай.

Зочин
Зочин
2020-09-28 23:12
Reply to  SOLO

СЭЛЭНГИЙНХЭН АНДАХГҮЙ ДЭЭ ЯВДАЛТАЙ БАЛИАР ХҮҮХЭН.

Зайл Гангамөрөн
Зайл Гангамөрөн
2020-10-06 09:47

Энэ Гангамөрөн бол гурван хүүхдийн ээж эхнэр хүн байж өөр хүний нөхөр эргүүлдэг, з�##�ьтай, �##########�, б�##�иар, ш�##�иглах замаар карьер өсөлт хийдэг жигшмээр хүүхэн!!!

Холбоотой мэдээ

Back to top button