ЭДИЙН ЗАСАГЯрилцлага

С.Батболд: БНСУ-ын талаас манай төмөр замыг хос болгох санал тавьсан

Зам, тээврийн хөгжлийн яамны ТНБД С.Батболдоос зарим асуудлаар тодруулга авлаа.

-Манай төмөр замын зарим хэсгийг хос болгох асуудлаар БНСУ-ын талаас хамтрах санал тавьсан. Уг ажил хэрэг болгох боломжийг судалж байгаа юу?

-УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн гол төмөр замыг хос болгох асуудлаар манайд урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл хийсэн байгаа. Уг асуудал дээр БНСУ-ын тээврийн хүрээлэнгээс “Танай төмөр замыг ашиглаж, Европ руу гарах эрэлт, хэрэгцээ сонирхол байна. Ийм учраас танайх хүчин чадлаа нэмэгдүүлэх  хэрэгтэй байна. Энэ тал дээр хамтарч ажиллахад бэлэн, дэмжиж туслая” гэсэн санал тавьсан. Тус байгууллагаас хүрч ирээд манай төмөр замыг хос болгох асуудлаар хэлэлцүүлэг хийе, танай яам манай саналыг дэмжиж байвал цаашдаа хамтарч ажиллая гэж  эхний ээлжинд ярианы түвшинд хийсэн.

-Саналыг хэдийд тавигдсан гэж ойлгох вэ?

-Дөрвөн сард ирж, санал тавьсан.

-“УБТЗ” ХНН-ийн Монголын талыг Төрийн захиргааны дээд байгууллагын холбогдох албан тушаалтан хуульд нийцсэн байдлаар ахалдаг. Танай яамны холбогдох томилгоонууд хийгдчихээд байхад одоог хүртэл дэд сайд асан Б.Цогтгэрэл ахалдаг юм?

-Би шууд хэлэхэд төвөгтэй байна. Яагаад гэхээр, “УБТЗ” ХНН нь Монгол, ОХУ-ын хамтын өмч. Статусын хувьд Монгол талын хөрөнгө оруулагч нь манай сайд байдаг. Тиймээс эрхийг шилжүүлэх асуудлаар яригдаж байгаа зүйлүүд бий. Удахгүй шийдэгдэх болов уу гэж бодож байна.

-Яагаад өнөөг хүртэл хууль зөрчсөн байдлаар явуулж, асуудлыг шийдэхгүй хойшлуулдаг юм?

-Түүнийг нарийн сайн мэдэхгүй  байна. Ямар ч байсан ОХУ-ын талаас хүний томилгооны асуудал хөндөөгүй.

-Танай яамны зүгээс ТӨБЗГ-т хамаардаг байсан орон нутгийн 20 АЗЗА, МИАТ тэргүүтэй зам тээврийн салбарын төрийн өмчит компаниудаа яамандаа шилжүүлж байгаа гэсэн санал ЗГ-т тавьсан. Энэ асуудал яг ямар шатандаа явж байна.

-Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь нийтдээ төрийн өмчит үйлдвэрийн газрууд, төрийн өмчийн байгууллагын эд хөрөнгийн хувьд гол эрх барих байгууллага. АЗЗА-нуудын хувьд цаашдаа яамны шууд мэдэлд авах эсвэл хувьчилах талаар янз бүрийн саналууд их яригдсан. Холбогдох хуулиараа төрийн өмчийн байгууллага нь төрийн өмчийн хороондоо л харьяалагддаг зохицуулалттай. Тийм учраас бид яам шууд авч болохгүй. УИХ болон Засгийн газрын түвшинд шийдвэр гараад, За одоо энэ зам засварын АЗЗА-нуудаа хувьчил гэсэн тохиолдолд эсвэл бүтцийн хувьд төрийн өмчит үйлдвэрийн газрууд биш өөр бүтэц рүү шилжиж байж шийдэгдэх асуудал. Төрийн өмч үйлдвэрийн газар байгаа тохиолдолд зөвхөн төрийн өмчийн хороонд, Төрийн өмч бодлого зохицуулалтын газартаа л харьяалагдана. Ийм л хуультай.

-Засгийн газраас яг ямар хариу өгсөн гэсэн үг үү?

-Судлаад дахин оруулж ир гэсэн. Судлах асуудлууд маш их байна. Яагаад гэвэл, АЗЗА-нуудын хүчин чадал харилцан адилгүй. Хариуцаж байгаа замын хувьд зарим нь их өндөр, зарим нь богинохон зам хариуцаж байна. Энэ бүгдийг судалж байна. Дахин саналаа оруулах байх. Зарим АЗЗА хоёр гурван зуун километр зам хаиуцдаг бол долоо найман зуун километр зам хариуцдаг. Тэгээд үүн дээр техникийн хувьд маш их хоцрогдсон, төрийн өмчийн компаниуд санхүүгийн байдлаас үүдэж, тоног төхөөрөмжөө шинэчилж чаддаггүй. Энэ бүгдийг яаж тэнцвэржүүлж явуулах асуудлыг шийдэх хэрэгтэй. Яам авлаа гэхэд мөнгө гаргаж өгөөд, техникийг нь сайжруулах уу гэдэг асуудлаа ч гэсэн бид бодох хэрэгтэй байгаа юм.

-Гашуунсухайт боомтыг олон улсын статустай болгох асуудал яригдсаар ирсэн ч ажил хэрэг бололгүй өнөөг хүрлээ. Яг ямар шалтгааны улмаас энэ асуудал хойшлоод байдаг юм бэ?

-Гашуунсухайт боомт бол БНХАУ-ын талаасаа орон нутгийн чанартай боомт. Үүнийг манай яам болон Гадаад харилцааны яамаар дамжаад, Олон улсын чанартай болгох асуудлыг маш их тавьдаг. Орон нутгийн боомт байх, олон улсын чанартай боомт байх хоёрын ялгаа маш их. Өнөөдөр олон улсын чанартай боомтууд болох Замын-Үүд, Алтанбулаг, БНХАУ Монголын баяр болоход хил хаагдаж байгаа.

Ингэхдээ энэ боомтуудаар олон улсын хуваарийн дагуу явагдаж байгаа тээвэрлэлт хэзээ ч зогсдоггүй. Гашуунсухайтын боомтыг олон улсын боомт болгосноор баяр ёслол гэж цаг алдахгүй, тээвэрлэлт явагдах боломжтой. Орон нутгийн боомт учраас тээвэрлэлтэд үүсч байгаа саад бэрхшээлийг бид нутгийн удирдлагуудтай ярих хэрэгтэй болдог. Гаргасан хүсэлтийг Өвөрмонголын засгийн ордонд болон Бээжингийн талтай ярих шаардлагатай шат дамжлагаар явсаар байгаад асуудал шийдэгддэггүй. Дээд түвшинд ярихаар орон нутагтайгаа ярь гэж хэлдэг.

-Одоогоор хоёр талд энэ асуудлаар хэрхэн ажиллаж байна?

-Хоёр талдаа асуудлыг ярьж л байна. Тогтмол тээврийг олон улсын чанартай боомтоор явуулах нь чухал.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Төрбат
Төрбат
2019-07-24 19:20

Яагаад хууль зөрчигдөж байгааг мэдэхгүй гэдэг ТНБД байдаг юм уу? Хэн ннгний гхр хөл төдий этгээд аж

StevSlarie
StevSlarie
2019-11-29 06:16

Cialis 5mg Posologie Viamed [url=http://rxbill6.com]buy cheap generic levitra online[/url] Costo Cialis O Viagra My Canadian Pharcharmy

Холбоотой мэдээ

Back to top button