ДЭЛХИЙУРЛАГЭРҮҮЛ МЭНД

ДЭМБ монголчууд коронавирусийг хэрхэн эмчилж буй талаар кино хийжээ

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Дэлхий эрүүл мэндийн байгууллага манай улсын тухай баримтат кино хийсэн тухай хэлсэн юм.

Тэрээр “Коронавирустэй тэмцэж байгаа Монгол Улсын туршлага, хариу арга хэмжээний талаар Дэлхий эрүүл мэндийн байгууллага баримтат кино хийсэн байна. Уг киног өнөөдөр 15 цагаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын цахим хуудас, эрүүл мэндийн яамны цахим хуудсаар цацагдах юм. Бидний тухай киног дэлхий дахин үзэх нь.Тэгэхээр бид улам хичээж, энэ амжилтаа алдахгүйн тулд хүн бүр, дор бүрнээ хичээж ажиллах хэрэгтэй. Өндөр хариуцлагатай түүхэн үе бидний өмнө ирж байна. Тиймээс хүн бүр бидний зөвлөж байгаагаар маскаа зүүх, гарын ариун цэврийг сайн сахих, олон нийтийн газар онцын шаардлагагүй бол олноор цуглахгүй байх хэрэгтэй” гэсэн юм.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button