Нийгмийн

Б.Буджаргал эхний өдрийн уралдаанаас өнгөлж эхэллээ

Хэт холын зайн гүйлтийн дэлхийн дөрвөн удаагийн аварга Б.Буджаргал АНУ-ын Флорида мужид зургаан өдөр зургаан шөнийн гүйлтийн эхний 24 цагт 211 км гүйж, нэгдүгээр байрт явж байна. Түүний энэ удаагийн зорилго дэлхийн рекордыг шинэчлэн тогтоох юм.

Одоогоор 6 өдөр, 6 шөнийн хэт холын зайн гүйлтийн дэлхийн рекордыг 1035км гэсэн амжилтаар Австралийн тамирчин эзэмшиж байгаа аж. Б.Буджаргалын хувийн амжилт 834км. Хэрвээ манай тамирчин одоогийн хурдаа хадгалж чадвал 15 жилийн турш эвдэгдээгүй дэлхийн рекордыг шинэчлэн тогтоох боломж харагдаж байна. Тэсвэр тэвчээрийн дээд хязгаарыг шалгадаг энэхүү уралдаанд энэ жил ковидоос шалтгаалан олон орны тамирчин оролцож чадаагүй боловч шигшмэл тамирчид нь оролцож байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-11-18 11:30

Tor n jaahan ch gesen demjeed ogoosei

Холбоотой мэдээ

Back to top button