ЭРҮҮЛ МЭНД

ХӨСҮТ: Улаанбаатарт 5, Сэлэнгэд 10, Дархан-Уулд 2, Дорноговьд 1, зөөвөрлөгдсөн 4 тохиолдол нэмэгдлээ

ЭМЯ-наас коронавирус халдварын дотоодын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр буюу 11.27-нд ХӨСҮТ болон бусад лабораториудад 11929 хүнд PCR шинжилгээ хийлээ. 22 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Улаанбатар хотод 5 тохиолдол бүртгэгдлээ. Нэг нь нэг орцны хүмүүсийн ойрын хавьтал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүн. Хоёр нь ажиглан тусгаарлах байранд тусгаарласан байсан хүмүүс. Хоёр нь өчигдөр илэрсэн тохиолдлын ойрын хавьтал байсан. Улаанбаатарт нийт 70 тохиолдол боллоо.

Сэлэнгэ аймагт 10, Дархан-Уул аймагт 2, Дорноговь аймагт нэг тохиолдол бүртгэгдсэн. аймагт Орхон, Говьсүмбэрт шинээр бүртгэгдээгүй. Шинээр илэрсэн хүмүүс нь бүгд батлагдсан хүмүүсийн ойрын хавьтлын хүмүүс байсан.

Улсын хэмжээнд дотооддоо алдсан 318 тохиолдол боллоо. Мөн зөөвөрлөгдөн орж ирсэн 4 тохиолдол бүртэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 760 боллоо” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button