ОРОН НУТАГЭРҮҮЛ МЭНД
Баянхонгорт коронавирусийн сул эерэг тохиолдол бүртгэгджээ

Арваннэгдүгээр сарын 27-нд буюу өчигдөр Баянхонгор аймгийн төв рүү нэвтрэх Өлзийтийн хяналтын цэгт түргэвчилсэн оношлуураар нэг иргэнээс коронавирусийн “сул эерэг” буюу сэжигтэй тохиолдол илэрчээ.
Тус аймгийн холбогдох албаныхан тухайн хүнийг яаралтай тусгаарлаж, дараагийн шатны буюу PCR шинжилгээг авч, ХӨСҮТ рүү илгээжээ. Түүний ойрын хавьтлын зургаа, дам хавьтлын 11 хүнийг тогтоож, гэрийн тусгаарлалтад оруулсан байна.