ОРОН НУТАГЭРҮҮЛ МЭНД
Архангай аймгийн Батцэнгэл суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ.
Тодруулбал тус сумын нэгэн малчин гэр бүлийг халдвартай хүний ойрын хавьтал гэж үзэж тусгаарлаж, шинжилгээ авахад түргэвчилсэн оношлуураар эерэг гарчээ. Тухайн малчин айлд ойрын хавьтал болсон хүмүүсийг мөн тусгаарлаж, сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус айлын охин Улаанбаатар хотод ирж коронавирус илрээд байгаа бариачиар үйлчлүүлсэн гэх мэдээлэл байна.