НИЙСЛЭЛ

Газрын дуудлага худалдааг түр хойшлуулжээ

Нийслэл хотод өнөөдөр /2017.07.31/ зохион байгуулахаар товлосон газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг түр хугацаагаар хойшлуулжээ.

Танхимын болон цахим гэсэн хоёр хэлбэрээр явуулахаар төлөвлөсөн уг дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгжүүд оролцох хүсэлт ирүүлээгүй гэнэ. Цахим дуудлага худалдаа нь www.mle.mn цахим хуудсаар, харин танхимын дуудлага худалдаа нь Нийслэлийн төр, захиргааны “Хангарди” ордны хурлын зааланд нээлттэй болох байжээ.

Энэ удаагийн дуудлага худалдаагаар нийслэлийн Сонгинохайрхан болон Налайх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийн зургаан байршилд аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалтаар газар худалдах юм. Түүнчлэн дуудлага худалдааг наймдугаар сард зохион байгуулахаар болжээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

16 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button