Сансрын зураг ашигласан нарийвчилсан тооллогоор 144,992 нүхэн жорлон тоологджээ

Нийслэл дэх нүхэн жорлонгийн байршлуудыг харуулсан зураг олны анхаарлыг татав. Манай улс энэ хүрээнд хамгийн сүүлд 2021 онд нарийвчилсан тооллого хийсэн.
Тодруулбал, Улаанбаатар хотын төвийн долоон дүүргийн нүхэн жорлонгийн тооллогыг ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн болон МУИС-ийн судлаачид хамтран хийж байв. Тэд орчин үеийн өндөр нарийвчлалтай сансрын зураг ашиглаж уг тооллогыг хийсэн юм.
Судалгааны дүнд нийслэлийн долоон дүүрэгт 144,992 нүхэн жорлон тоологдсон байдаг.
Дүүрэг тус бүрээр авч үзвэл:
- Сонгинохайрханд 49,022
- Баянзүрхэд 32,147
- Сүхбаатарт 19,628
- Чингэлтэйд 22,739
- Хан-Уулд 11,373
- Баянголд 5,308
- Налайхт 4,775 ширхэг нүхэн жорлон байгааг тогтоосон.
Мөн газрын доорх усны түвшин, гадаргын ус, ундны усны эх үүсвэр, гадаргын налуужилт, ул хөрсний нэвчилт, газар ашиглалт, хүн амын нягтшил, нүхэн жорлонгийн нягтшил, үерийн эрсдэлийн бүс зэрэг есөн хүчин зүйлсийг харгалзан үзээд нүхэн жорлонгийн байршлаас хамаарсан хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг үнэлж дөрвөн бүсэд ангилсан байна.
Энэ судалгааны үр дүнд Улаанбаатар хотод нүхэн жорлон ашиглахыг хориглох IV бүсэд 9443, III бүсэд 43377, II бүсэд 71150, I бүсэд 21022 ширхэг нүхэн жорлон байгааг тогтоож байжээ.
Улмаар гэр хорооллын нүхэн жорлонгийн хэрэглээг хязгаарлах, хориглох, MNS 5924:2015 стандартад нийцсэн жорлон суурилуулах, ариутгал халдваргүйтгэл хийх зэрэг хөрс орчны бохирдлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэх зөвлөмжийг гаргасан байна.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Намайг тоолоход 144,999 л байсан юм даа. 1 жорлон нэмээд ухчихв�##� 145К жорлонтой болох гээд байсийн уг нь. КККККККК
баасаар дүрээд дарсан жорлон нэг хашаанд 3-4 байгаа
Цэцэг тарьж байхаар хэдэн айлыг нүхэн жорлонгоос с�##�гах, гэр хороололд хүүхдийн тоглох т�##�бай, зам тавьсан бол аштай юу!
Хавдар с�##�хин цэцэг харшил бол гарцаагүй л гайхаад байх юм байхгүй байна. Ийм юмыг нам төр сонгууль нийслэлийн иргэдийн төлөөлөл эрүүл мэндийн бүх байгууллагууд хараад өөгшүүлээд с�##�хин дээрээ нүүрсний хорт утаагаар утуулж дээр нь жорлон угаадастай бохир шороогоор хаваржингаа хотынхон нүүр нүд рүүгээ цацуулж байгаа мөртлөө юу ч хийж чадахгүй байгаа нь гутамшиг юм байна