ДЭЛХИЙ

Өмнөд Африкт илэрсэн коронавирусийн шинэ хувилбар вакцинд тэсвэртэй байж болзошгүй

Өмнөд Африкаас Зул сарын өмнө “501.V2” нэртэй коронавирусийн мутацилагдсан шинэ хувилбар илэрсэн аж. Тэгвэл энэ хувилбар нь Их Британид анх илэрсэн “B.1.1.7” нэртэй мутацилагдсан хэлбэрээс илүү халдвартай бөгөөд вакцинд тэсвэртэй байж магадгүй гэнэ.

Оксфордын их сургуулийн судлаач Сэр Жон Белл “Times Radio”-д ярилцлага өгөхдөө “Өмнөд Африкт илэрсэн хувилбарын уургын бүтцэд томоохон өөрчлөлт орсон байна. Гэхдээ эдгээр мутацид орсон уургууд вакцинд бүрэн үүсгэсэн байх магадлал бага. Вакцин тодорхой хэмжээнд нөлөө үзүүлэх болно хэмээн бодож байна” гэжээ. Тэрбээр шинэ вакцин гаргаж авахад дөрвөөс зургаан долоо хоног болох тул хүмүүст тайван байхыг зөвлөсөн юм. Одоогийн байдлаар “501.V2” хувилбар илүү аюултай гэдгийг харуулсан баримт олдоогүй байна.

Яагаад коронавирус мутацид орж байна вэ? Учир нь тус вирусийн удамшлын мэдээлэл нь РНХ байдлаар оршдог. Хүний эсэд коронавирус халдварлаж ороод РНХ-ээ олшруулдаг. Уг РНХ-г олшруулах явц дунд алдаа гарснаар вирус мутацид ордог байна.

Эх сурвалж: The Sun UK

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button