Ярилцлага

Д.Наранбаатар: Малын бэлчээрт шүлгээ уншихад тэнгэрт дүүлж буй мэт санагддаг

-Тайзан дээр шүлгээ унших сан гэж үнэхээр их хүсдэг, догдолдог

Түүнийг хүмүүс эчнээ танина, цахим орчинд. Ялангуяа хэн нэгэн янз бүрийн зүйл бичсэнээ эхний зургийнх нь хамт фэйсбүүктээ нийтлэсэн байхыг хараагүй хүн ховор болов уу. Профайл зургаа түүнийхээр сольсон нь ч мөн цөөнгүй. Харамсалтай нь, ихэнх хүн илт элдэвлэсэн, доромжилсон хандлагатай пост оруулдаг нь хачирхалтай. Тийм пост болгоных нь дор хүмүүс элдэв юм бичнэ.

Нэгэн иргэн л гэхэд “Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч Цэцгээ, Сувдаа хоёртой зэрэг үерхэж явахдаа чин үнэнч Заяадаа хэлж үзээгүй мөртлөө чиний төлөө үхнэ гэж Болороо доо би хэлсээн. Уучлаарай Туяа” гэж бичээд түүний зургийн хамт нийтэлснийг нь 1000 гаруй хүн шэйрлэжээ. Үнэндээ тэр ингэж хэлээгүй. Ер нь тэгээд түүнийг элдэвлэсэн иймэрхүү постууд уртаас урт хөвөрнө.

Ер нь хүнийг гаднаас нь өнгөц хараад дүгнэдэг нь монголчуудын дутагдал л даа. Үнэндээ тэдний хэд нь “Энэ хэн гэдэг хүний зураг вэ. Юу хийдэг, ямар зорилго, мөрөөдөлтэй залуу бол” гэж бодож, дотоод ертөнц рүү нь өнгийхийг хичээсэн бол.

Ингэж бусдад элдэвлүүлж, доромжлуулах зүйл тэр хийгээгүй, уг нь. Үндэсний бөх, яруу найрагт үнэнхүү дуртай, хайртай, бөх тайлбарлагч жирийн нэгэн монгол залуу. Малын бэлчээрт шүлгээ уншиж, бөхийн барилдаан үзэхээрээ сэтгэл нь сэргэдэг эгэл нэгэн.

Түүнийг Довчингийн Наранбаатар гэдэг. Хөвсгөл аймгийн Тариалан сумын малчин, яруу найрагч түүнтэй хоёрдугаар сард ярилцсанаа сэргээн нийтэллээ.

Өнгөрсөн жил сумын сайн малчин болсон тэрбээр анхны номоо өлгийдөн авах гээд хоног тоолон суугаа гэнэ.

МИНИЙ ЗУРГИЙГ АШИГЛАН, ЭЛДЭВ ПОСТ ОРУУЛДАГ ХҮМҮҮСИЙГ ГАЙХДАГ

-Сайхан хаваржиж байна уу. Ярилцлага авахаар холбогдоход та эхэндээ нэлээд болгоомжиллоо. Зарим хүн фэйсбүүкээр холбогдож тоглоом тохуу хийн, элдэв юм бичээд хашраачихсан бололтой, тийм үү?

-Өө, сайхан хаваржиж байна аа. Манай гэрт сүлжээ барьдаггүй. Арын уулан дээрээс л сүлжээ барьдаг юм. Хонио хариулаад явж байна. Таныг холбогдоход анхандаа гайхсан. Зарим хүн чатаар над руу сонин, сонин юм бичээд байдаг юм. Тийм болохоор би танихгүй хүнд дугаараа огт өгдөггүй. “Сайхан уран бүтээл болж” гээд амжилт хүсдэг хүн бий. Эсрэгээрээ миний зургийг ашиглан элдэв пост оруулж, доромжилдог нь ч бас цөөнгүй. Одоо нэлээд бэргэдэг, хаширладаг болчихоод байна.

-Зарим хүн зургийг нь ашиглаад элдэв юм бичдэг. Та анзаардаг уу?

-Анзааралгүй яах вэ. Би нутагтаа мал маллаж амьдардаг жирийн нэгэн монгол залуу. Уг нь хэн нэгэнд ямар ч гэм хийгээгүй. Миний зургийг ашиглан, элдэв пост оруулдаг хүмүүсийг гайхдаг. Одоо харьцангуй дассан.

БУСДЫН ЭЛДЭВ ПОСТЫГ ЖИНХНЭЭСЭЭ НАМАЙГ ТЭГЖ ХЭЛСЭН ГЭЭД ЗАРИМ ХҮН ИТГЭЧИХДЭГ

-Хэчнээн дассан ч хэр эмзэглэдэг вэ?

-Анхандаа их эмзэглэдэг, гайхдаг байсан. Юу ч хамаагүй бичингүүтээ миний зургийн хамт нийтэлчихдэг. Тэгэнгүүт бусад хүн намайг тэгж хэлж гэж боддог байхгүй юу. Одоо эмзэглэхээ, тоохоо больсон. Харсан ч хараагүй юм шиг явдаг.

Сүүлд миний цэцэг тэвэрсэн зургийг нэг хүн ашигласнаа “Цэцэг орсон нэртэй бүх охид минийх” гээд биччихсэн байна лээ. Юу гэж тийм балай юм байх вэ дээ. Тийм биш шүү (инээв). Зарим хүн намайг тэгж хэлсэн гэж итгээд, доор нь баахан юм биччихсэн байна лээ.

БИ ТЭГЖ БИЧЛЭЭ ГЭЭД ТИЙМ ГЭСЭН ҮГ БИШ. ШҮЛЭГ, АМЬДРАЛ ХОЁР ТЭС ӨӨР

-Ялангуяа таны ягаан дээлтэй, нүдний шилтэй зургийг хүмүүс их ашиглах юм.

-Харин тийм ээ. Дээр нь “Хотын дэгжин охидыг тоогоо нь үгүй залуу нас” гээд биччихсэн байна лээ.

-“Залуу нас” нэртэй шүлгийнх нь мөрт бил үү?

-Тийм ээ. Би шүлэгтээ тэгж бичсэн л болохоос амьдрал дээр тийм биш шүү дээ. Зарим хүн шууд утгаар нь ойлгоод тэгж бичээд байгаа юм шиг санагдсан. Шүлэг, амьдрал хоёр тэс өөр. Уран бүтээлдээ хүн аливааг юу ч гэж илэрхийлж болно. Түүнийг шууд утгаар нь хүлээж аван, дүгнэх нь өрөөсгөл.

Зарим хүн миний зургийг профайл дээрээ тавьчихсан байдаг. Би гайхаад юм бичихээр “Болохгүй юу” гээд уурладаг. Тэгэхээр нь зүгээр л орхичихдог. Зарим нь намайг хүндлээд, ойлгоод устгадаг.

ГАДААД ҮЗЭМЖ БУС ДОТООД МӨН ЧАНАРЫГ НЬ ЭРХЭМЛЭДЭГ БАЙГААСАЙ

-Өнөөгийн нийгэмд хүмүүс бусдыг гаднаас нь их дүгнээд байх шиг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Хөдөөгийн, хотын гэхээрээ хоёр өөр байна гэж үгүй. Бүгд адилхан хүн. Дээл өмссөн, борлосон, хөдөө амьдардаг л бол мэдлэг боловсролгүй, бүдүүлэг гэсэн үг биш. Гадаад үзэмжийг бус дотоод мөн чанарыг нь эрхэмлэдэг байгаасай.

Би хүнийг гаднаас нь хараад дүгнэх дургүй. Ярилцаж, хамтарч байж л нэгнээ таних чухал. Хүний амьдрал ганцхан. “Амьддаа бие биенээ хайрла” гэж О.Дашбалбар агсан ёстой онож хэлсэн шүү.

ЯРУУ НАЙРАГЧ БОЛОХЫН ТУЛД СУРГУУЛИА СОЛЬЖ БАЙЛАА

-Аав тань уяач, өвөө нь улсын заан цолтой хүн байсан юм билээ. Ер нь багаасаа шүлэг, яруу найраг, үндэсний бөх сонирхсон уу?

-Тэгсэн. Би багаасаа үндэсний бөх, яруу найраг сонирхсон. Өвөө минь улсын заан Ц.Дамдиндорж. “Өмсдөг Дамдиндорж” гэдэг цуутай бөх байлаа. Аав минь аймгийн алдарт уяач цолтой. Өвөөдөө зориулж “Заан” гэдэг нэртэй шүлэг бичсэн.

Би багаасаа шүлэг бичсэн, “Хүрэл тулга”, “Уран жиргээ” оролцож явлаа. Ерөөсөө л яруу найрагч болох ганцхан мөрөөдөлтэй байв. Тиймээс Элсэлтийн ерөнхий шалгалтаа хоёрхон хичээлээр өгсөн монгол хэл, математик. МУБИС-ийн математикийн багшийн ангид сурах хуваарь авсан, уг нь.

Гэхдээ яруу найрагч болох хүсэл минь намайг өөр тийш хөтөлсөн. Тэгээд “Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль”-д орсон юм. Харамсалтай нь, гуравдугаар дамжаанд сурч байхдаа сургуулиасаа гарсан.

-Гол шалтгаан нь юу байв?

-Би тухайн үед барилдаж байгаад хоёр хөлөө бэртээчихсэн юм. “Х” хөлтэй байсан. Хүүхдүүд намайг их шоолно, би хөлнөөсөө ичдэг, эмзэглэдэг байлаа. Сүүлдээ бүр хүндрээд, сургуульдаа явах боломжгүй болов. Үргэлж хэвтэрт, эмчилгээ хийлгэдэг болсон юм л даа. Тиймээс хөлөө эмчлүүлэхийн тулд сургуулиасаа гарсан юм. Хөлний мэс засалд орж, хоёр жил гаруй эмчлүүлсэн.

ЭЭЖДЭЭ ТУС, ДЭМ БОЛОХЫН ТУЛД СУРГУУЛИАСАА ГАРЧ, МАЛЧИН БОЛСОН

-Хүсэж, мөрөөдөж сонгосон мэргэжлээ орхих амаргүй байсан нь мэдээж. Үргэлжлүүлээд сурах боломж байсан уу?

-Мэдээж сургуулиа төгсөөд, мэргэжлээрээ ажиллахыг хүсэлгүй яах вэ. Аав минь 2006 онд өөд болсон. Тухайн үед ах, эгч нар тусдаа гарчихсан, ээж минь бүлгүйдээд байсан юм л даа. Тиймээс би ээждээ тус, нэмэр болохын тулд малчин болсон. Тэглээ гээд би яруу найрагч болох мөрөөдлөө орхиогүй. Харин ч малын бэлчээрт шүлэг тэрлээд суухад их сайхан байдаг юм. Элдэв сатаарах юмгүй, анхаарал илүү сайн төвлөрдөг.

-Одоо ер нь сургуулиасаа гарсандаа харамсдаг. Дахиад сурах бодол бий юү?

-Харамсдаггүй. Эрүүл л байвал бусад нь болно доо. Тухайн үед үнэндээ сургуулиа төгсөхөөс хөлөө эмчлүүлэх чухал байсан. Хэрвээ тухайн үед эмчлүүлээгүй, суумгай болчихсон бол өнөөдөр яаж амьдрах байсан бэ. Одоо ямар нэгэн зовиур байхгүй. Одоо ингээд эрүүл, саруул яваа минь ээжийн маань л ач. Ээж минь намайг эрүүл болгохын төлөө олон шөнө нойргүй хоносон, эмчлүүлэхийн тулд бүхнээ зориулсан.

Амьд бурхан ээждээ зориулж хэд хэдэн шүлэг бичсэн. Бусад зүйлийн тухай, ээждээ зориулж шүлэг бичих тэс өөр. Зориулж бичсэн шүлгээ ээждээ уншиж өгөхөд их баярласан. Ээж минь мэс засалд орох гээд хотод оччихсон байгаа. Хэд хоногийн өмнө ээждээ сэтгэлийн дэм өгөх гээд нэг шүлэг бичээд, уншиж өгөхөд баярлаад уйлсан.

БИ 90 ГАРУЙ ШҮЛЭГТЭЙ

-Та шүлгийнхээ дээжээс цахим хуудсандаа нийтэлдэг. Одоогоор хэдэн шүлэг бичээд байгаа вэ?

-За, байз. Яг тэд гэж нарийн тоолж байгаагүй. Урын санд маань лав 90 гаруй шүлэг бий. Би нээрэн анхны номоо гаргах байгаа.  

-Дан шүлгээрээ дагнасан уу?

-Тэгсэн. Надад яг дагнаж бичдэг сэдэв гэж байхгүй. Эх орон, байгаль дэлхий, амьдрал, хайр гээд юм юмны тухай бичдэг. Найраглал, өгүүллэг бичих бодол бий.

АНХНЫ НОМ МААНЬ ЭНЭ САРД ХЭВЛЭЛТЭЭС ГАРНА

-Номондоо нэр өгсөн үү?

-“Хайрын цоморлиг” гэдэг нэр өгсөн. Яагаад ингэж нэрлэсэн нь учиртай. Хайрын үнэ цэнэ, хайрын утга учрыг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс ингэж нэрлэсэн юм. Ном маань энэ сард багтаад хэвлэлтээс гарна.

-Уран бүтээл бүхэндээ хайртай нь лавтай. Аль шүлэгтээ илүү хайртай вэ. “За, нэг сайхан шүлэг уншаад өг” гэхэд алийгаа илүү онцолдог вэ?

-“Монгол морь”, “Хөдөө нутаг” шүлэгтээ илүү хайртай. Хүмүүс “Уран бүтээлийнхээ дээжээс сонирхуулаач” гэхэд нь энэ хоёр шүлгээ уншиж өгмөөр санагддаг юм.

-Ямар үед шүлгийн, уран бүтээлийн шинэ санаа илүү төрдөг вэ. Авьяас чухал уу, мэдрэмж чухал уу?

-Ер өөрөө өөртэйгөө ярилцах их чухал. Сартай шөнө гэртээ шүлэг тэрлээд суухад шинэ санаа, онгод илүү төрдөг.

-Малын бэлчээрт шүлгээ уншиж буй тань эгэл агаад сонирхолтой санагддаг. Та шүлгээ гоё уншдаг. Мэргэжлийн багшаар заалгасан уу, унаган авьяас уу?

-Авьяас байх аа. Би өөрөө л ингэж уншиж сурсан. Би бусдыг дуурайх дургүй. Өөрөөрөө л байхыг хичээдэг. Би цахим хуудсандаа эхний шүлгээ 2017 онд нийтэлсэн. Хүмүүсийн магтаал, шүүмжлэлд авах, гээхийн ухаанаар ханддаг. Мэдээж надад алдаа, дутуу юм бий. Хүмүүс шүүмжлэхэд өөрийгөө өмөөрдөггүй.

ЯРУУ НАЙРАГЧ НАР НАДТАЙ ХОЛБОО БАРЬВАЛ ҮНЭХЭЭР ИХ БАЯРЛАНА

-Яруу найрагч нартай хэр холбоотой байдаг вэ?

-Төдийлөн холбоотой байдаггүй ээ. Улаанбаатараас хол байдаг болохоор яруу найрагч нартай уулзах, холбоотой байх боломж гардаггүй.

-Таньдаг нэлээд хэдэн яруу найрагч маань тантай холбогдохыг, хотоос ном илгээх хүсэлтэй явдаг юм билээ. Хэрвээ тийм хүсэлтэйгээ хэлбэл зөвшөөрөх үү?

-Зөвшөөрөлгүй яах вэ. Тэгвэл ёстой сайхан санагдана. Яруу найрагч нар надтай холбоо барьвал үнэхээр их баярлана.

Б.ЛХАГВАСҮРЭН АГСНААС ҮЛГЭРЛЭЖ ЯВДАГ

-Хэнээс үлгэрлэж явдаг вэ?

-Хөдөлмөрийн баатар Бавуугийн Лхагвасүрэн агснаас үлгэрлэж, шүтэж явдаг. Түүний шүлэгт үнэхээр дуртай.

ТАЙЗАН ДЭЭР ШҮЛГЭЭ УНШИХ САН ГЭЖ ИХ ЯАРЧ, ДОГДОЛДОГ

-Яруу найргийн наадамд хамгийн сүүлд 2015 онд оролцож байсан юм билээ. Одоо дахиад шүлгээ сойх бодол бий юү?

-Байлгүй яах вэ. Яруу найргийн наадамд оролцоно гэхээр нойр хүрдэггүй. Би оюутан байхдаа “Болор цом” наадамд нэг удаа оролцоод, эхний шатанд нь тэнцсэн. Тэгээд хэд хэдэн яруу найргийн наадамд, “To be or not to be”-д өрсөлдөж байсан.

2015 оноос хойш яруу найргийн наадамд оролцоогүй. Тайзан дээр гараад, олон түмэнд уран бүтээлээ сонирхуулах сан гэж их яарч, догдолдог.

-Тайзан дээр, малын бэлчээрт шүлгээ уншихад танд ямар мэдрэмж төрдөг вэ. Хамгийн сайхан нь юу вэ?

-Малын бэлчээрт шүлгээ уншихад тэнгэрт дүүлж буй мэт санагддаг. Тэнгэрт дүүлж яваа бүргэд гэж өөрийгөө төсөөлдөг. Тэнгэрт улам дүүлж, өндрөөс өндөрт гарахын төлөө зүтгэдэг.

Малын бэлчээрт, хөдөө талд шүлгээ унших их сайхан. Ийм том “тайз”-ан дээр шүлгээ уншдаг би азтай хүн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хөдөөний хүн
хөдөөний хүн
2021-02-03 08:42

нөгөө шүлэг уншдаг м�##�чин байна. Ар х�##�хын дэнж дээр дураараа яваарай

Сара
Сара
2021-02-03 10:34

Буянд�##�ай дүүгийн ярилцлагыг унших дуртай.Сэтгэлд ойр, энгийн юм шиг хирнээ их гоё зочидтой ярилцдаг.Амьдр�##� их гоё шүү гэдэг мэдрэмж байнга төрдөг.Амжилт хүсье
Яруу найрагч з�##�ууд сайн сайхныг хүсье.

Зочин
Зочин
2021-02-03 12:33

Нээх мундаг з�##�уу юм байх гээд фэйсрүү нь орсон бөөн үсэг бичгийн �##�даатай пост, бөөн хэрүүл хара�##� урсагсан сэтгэгдэл үлдээдэг з�##�уу юм, зорьсоноо биелүүлээд төгс болж чадвмл болохгүй юу байххв, сурсан мэдсэн зүйлгүй, зөв төлавшиж чхдаагүй мөнгөдөж сургууль төгсөөд тун удахгүй сумын засаг дарга аймаг улсын ИТХ, УИХ-д гарах гээд үзэж тарахвий дээ, ядаж үсэг бичгийн �##�даагүй бичээд сурчихв�##�

Tsetsgee
Tsetsgee
2021-02-03 15:05

Zaasss naadii chin dotomjloo yu. Shoglosniig yum seroisnii bichdiin. Humuusiin shuleg yawaad guiwuulj huulaaf bsiin gj asuuhgui yasiib

Зочин
Зочин
2021-02-04 09:20

эхлээд тэмээгээ хар даа

Жаргал
Жаргал
2021-02-04 15:25

Бага дунд боловсролын маань �##�даа шүү дээ. Дунд сургуулийн багш нар гэж элгийн юмнууд байдаг боллоо.

Кккк
Кккк
2021-02-04 15:58

ЭЛЭГ МИНЬ ЭЛЭГ МИНЬ ЮУ ВЭЭ СДАА ЧИНЬ ХЭДЭН ЗУУН ДАМЖААД АМЬДАРЦАН СДАА ЮУМ БИШ ҮҮ ТЭР ЗАЛУУ НАС ШҮЛЭГ .....ЁСТОЙ НӨГӨӨ БӨӨН ДУРЫН УРАН САЙХАН Ч ГЭДЭГ ЭНЭ МӨН ДӨӨӨ

Зо
Зо
2021-02-05 11:05

Сөрөг юм бичээд байгаа улсууд дөрвөн мөртийн толгой ч холбож бичиж чадахгүй (зөв ч бичиж сураагүй нөхөд байгаа даа)хүмүүс байгаа даа.Мөрөөрөө яваа нэгнээ дандаа хэмлэж байдаг сонин араншинтай хүмүүс шүү.Чимээгүй өнгөрүүлж сур л даа.Амнаас нь үг гарахгүй бол үхчих гээд байдаг юмуу хаашаа юм.

Уншигч
Уншигч
2021-02-05 22:09

Бусдын шүлгийг цээжлээд унших дуртай байж болно. Сэргээж уншиж байгаа шүлгүүд маш гоё сонсогддог. Гэвч хэний шүлгийн ямар хэсгээс уншиж байгаагаа хэлээд би сайхан шүлэг зохиол унших, уншсанаа цээжлэх дуртай гээд уншв�##� бүгд хүндлэнэ. Гэвч хүн хүний бүшр �##�дартай зохиолчдын бүтээлээс энд тэндээс та�####�н авч холтж хутган уншаад тэр холимогоо шинэ урсг�##� гэж зарлаад тэр бурууг нь хэн ч хэлж өгөхгүй нийтээр өгдөөгөөд байхаар энэ хүн болж байна гээд буруу зөвөө ч мэдэхгүй элэг доог болоод байх шиг санагдаж байна.
Энэ ярилцлагыг хийсэн сурв�##�жлагч энэ тухай ганц асуулт асуухгүй байгааг бодоход бас л бусдын зохиол бүтээлийг хольж хутгаад байгааг, �##�дарт яруу найрагчийн нэр улсыг солин дураараа хадуурч байгааг мэдэхгүй байна гэж ойлгох уу.
Ингэж болдог гэдэг буруу л үлгэр дээ.
Зөв бурууг нь хэлж энэ з�##�уугийн сонирхол авьяасыг зөв чиглүүлэх ёстой болов уу

Ch
Ch
2021-02-06 09:39

Ene hunees yriltslaga awaasai gj bodoj bsan eguur saihan awch ee. Bi setguulchin ajlaa hiij bsan bol een huntei zaawal yriltsah bsan bayrlalaaa shinten unshij duusgalaa

Viagra
Viagra
2021-11-04 20:39

Cialis Viagra Combo Pack

Cialis
Cialis
2021-11-05 03:44

Cheap Plavix Canada

Prednisone
Prednisone
2021-11-10 08:07

Kamagra Oral Jelly Fast Delivery

furosemide ototoxicity
furosemide ototoxicity
2021-11-10 12:36

levitra conseil

ivermectin for humans walmart
ivermectin for humans walmart
2021-11-12 04:15

precios cialis en farmacias

Priligy
Priligy
2021-11-17 01:30

Priligy Precio En Espana

cialis buy online
cialis buy online
2021-12-06 15:48

Generic Provera

withdrawal symptoms of plaquenil
withdrawal symptoms of plaquenil
2021-12-07 07:46

Pills Liberty Gabapentin

what are the most common side effects of gabapentin?
what are the most common side effects of gabapentin?
2021-12-08 09:49

Buy Cipro Canada

buy cialis canadian
buy cialis canadian
2021-12-10 05:22

250 Mg Zithromax

Холбоотой мэдээ

Back to top button