ДЭЛХИЙ

Кабул охид олны өмнө дуулах, эрэгтэй багшаар хөгжмийн хичээл заалгах хориотой болжээ

Кабул хотын боловсролын газраас 12-оос дээш насны охидыг олон нийтийн өмнө дуулахыг хориглох шийдвэр гаргасан нь дэлхийн анхаарлыг татаж байна. Кабул нь Афганистан улсын нийслэл юм.

Нийслэлийн хэмжээнд гарсан уг шийдвэрийг Афганистаны боловсролын яам шалгана гэдгээ мэдэгджээ. Одоогоор тус улсын Засгийн газар Талибаны хөдөлгөөнүүдтэй энхийн гэрээ байгуулахаар ажиллаж байгаа юм. Яг ийм улс төрийн нөхцөлд Кабул хот уг шийдвэрийг гаргасан нь анхаарал татаж буй.

Учир нь Афганистан улс талибанчуудын дэглэм дор байсан цаг үед эмэгтэйчүүдийн эрх ихээр зөрчигддөг байсан. Наад зах нь охид сургуульд явах эрхгүй байжээ. Иймд тэр цаг эргэн ирэх үү гэх айдас нийгэмд нь хураад байгаа аж.

Кабул хотын боловсролын газраас гаргасан шийдвэрийн дагуу бол 12-оос дээш насны охид эрэгтэй багшаар дуу хөгжмийн хичээл заалгаж болохгүй, сургуулийн орчинд болон олон нийтийн өмнө дуу дуулж болохгүй юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-16 07:00

Сахил хүртэх гээд ш�##� дордов

ҮНЭН
ҮНЭН
2021-03-16 18:42

хара�##� идсэн үмхий хар л а л а р л а лууд

Холбоотой мэдээ

Back to top button