НИЙГЭМ

С.Дашзэвэг: 326-р ангийн захирагч С.Батболдыг чөлөөлж, бусад арга хэмжээг авч байна

Гуравдугаар сарын 29-нд зэвсэгт хүчний 326-р ангийн байлдагч залуу согтуу салаан даргадаа зодуулж, ухаангүй байдалтай эмнэлэгт хүргэгдсэн. Харин харамсалтайгаар өчигдөр шөнө нас барсан.

Уг асуудлаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг:

“326-р ангийн байлдагчийг салаан захирагч Г нь зодож, хүнд гэмтэл учруулсан. Штаб яаралтай арга хэмжээ авч, байлдагч Б-г эмнэлэгт хүргэсэн боловч өчигдөр харамсалтайгаар амь насаа алдлаа. Энэ үйл явдал дээр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб уучлалт хүсэж байна.

Хэрэг явдал дээр бид албаны хяналт шалгалт явуулж, хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд хэд хэдэн арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ. Тухайлбал 326-р ангийн захирагч С.Батболдыг ажлаас нь чөлөөллөө.

Мөн тодорхой албан тушаалтнууд, хэрэг явдал болох үед ажиллаж байсан ажилчдад шат дараалсан арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ээнэ новшнууд өөрсдөө БХЯ сайд Сайханбаяр ЗХЖШдарга хэн ч билээ тэрэнтэйгээ хамтдаа огцроод зайлаад өгөө

Зочин
Зочин

Мянган дарга цэрэг солигдоод нэмэргүй ш дээ!
Соён гэгээрүүлэх, нөлөаллийн арга хэмжээ, хяналт хариуцлага л чухал!
Эцэг эхийн үлгэр дуурайлал, гэрийн суурь хүмүүжил ч багагүй нөлөөлж байгаа даа!
-Талийгаач хүүхдийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье ээ.
Ум ма ни бад мэ хум. ????????????

МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ХҮН

Дээд командлалын офицер генералууд Та нар өөрсдөө анги салбар бүр дээрээ очиж Монгол залуучуудаа хүмүүжүүлж сайн хүн болоход нь онцгой анхаараа. Контортоо шигдчихээд л.
Тэр сагсуу, асман юмнуудаар битгий салаан дарга тавиад бай. Энэ талийгаач хүүг үнэнхүү өрөвдөж байна. Мөнгө төгрөг нэхдэг юм ч дуулдах шиг.
Та нар битгий армийн нэр хүнд гутаагаад хүний амь үрээд бай.
Чадахгүй бол зайлцгаа

Зочин
Зочин

Ажлаас нь халаад өөр ангийн захирагчаар тавьчдаг. Энэ аллаг арилахгүй.

ааа
ааа

Хүн алчаад хэдэн төгрөг бидний татварт төлсөн мөнгөнөөс ар гэрт өгчихвөө.
Тэр мөнгө төгрөг өгөх ёстой бол ангийн захирагч алсан алуурчингаас нь гаргуулдаг баймаар байна шүү
Ангийн захирагч ажилаас чөлөөлсөн нэртэй хөдөө хээр ангиудад цол бууруулаад албанд томилдог биздээ

Монгол
Монгол

Монголууд бид сүүлийн 400 жилийн турш бие биенээ алж, хядаж ирсэн байдаг. Яагаад энэ вэ? Ер нь хүн алах донтой юм уу гэхээр тийм биш шиг. Өөрсдийгөө л алж хяддаг. Халх Ойрд гэж өөрсдийнхөө цусан дундуур туулсан. Ардын дайсан гэж шал худал санаагаар 30 мянга шахам хүнн хядсан. Тэрнийгээ ялалт гэдэг. Өрөөлд өш хонзон санах нь бараг үгүй. Харин ч харийнхантай ах дүү хэмээн садансдаг. Өвөр зуураа л нэг нэгнээ алж хяддаг. Энэний чанад учир юу вэ? Бодъё, ярилцъя. 21 зуун эхлээд явж байна. Бие бие алж хядаж, өвөр зуураа эв эе гүй, нэг нэгнээ өмөөрч хамгаалахгүй алж хядсаар байвал яах вэ, юунд хүрэх вэ? Хүний орчлон хатуухан шүү дээ.

зочин
зочин

Маргааш бас давтагдана уучлаарай гэчихээд ажил зохиож чадахгүй байшинд шигдээд суугаад байдаг.Саяхан 032 дээр дохио өгсөн шүү дээ. Шүлс нь хатаагүй байна. Ичихгүй,, цолоо өгөөд чаддаг хүнээр удирдуу лаа. Одоо цөөхөн хүнтэй амархан цэгцэлнэ.Ябж түмний нүүр харах бэ. м Хүмүүсийг жагсааж нулимсийг үзэж байж огцорох юм уу. Зүгээр өндөр тэтгэвэрт гараад өнгөрөх нь хариуцлага юм уу. Хувцасаа тайл новшнууд.

док
док

Эцсийн бүлэгт огцроод амь үрэгдсэн хүн босоод ирэхүү. Түмэн ардын хүүхдийн амь нас аюулгүй байдлыг даасан хүн ял шийтгэлгүй өнгөрөх зүгээрүү. Сагсуу салаан дарга дээд хэмжээ авах хэоэгтэй. Анги захирагч 5-7жил ял авах ёстой. Тэгж бж арми цэвэршинэ. Хариуцлага тооцохдоо ажлаа өгөөл болдог нь ялзрал үүсгэж бн.

Холбоотой мэдээ

Back to top button