Нийгмийн

Дараах аймгууд руу вакцин хөдөллөө

Хөдөө орон нутагт 18-50 насны 808,284 хүн, 50-аас дээш насны 305,950 хүн амьдарч байгаагаас 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулах ажлыг эхлүүлсэн.

Засгийн газар, Улсын Онцгой Комисс дархлаажуулах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, ирэх долдугаар сар гэхэд хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийг бүрэн вакцинжуулахаар ажиллаж байна.

21 аймгийн хүн амыг ялангуяа 50-аас дээш насныхныг нэн тэргүүнд вакцинжуулахаар 2021 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд 11 аймагт вакциныг дараах байдлаар түгээгээд байна.

Үүнд:

Архангайд 7200 тун,
Говьсүмбэрт 4000 тун,
Өмнөговьд 18200 тун,
Орхонд 10000 тун,
Төв аймагт 13100 тун,
Булганд 14441 тун,
Сүхбаатарт 8000 тун,
Хэнтийд 7200 тун,
Говь-Алтайд 12800 тун,
Дундговьд 4400 тун,
Өвөрхангай аймагт 22000 тунг тус тус хүргүүлсэн.

Тэгвэл нэмж:

  • Өмнөговьд 14000 тун,
  • Сүхбаатарт 8000 тун,
  • Ховд аймаг 13000 тун,
  • Архангайд 10000 тун,
  • Говьсүмбэрт 4000 тун,  
  • Баянхонгорт 10000 тун,
  • Хэнтийд 6000 тун,
  • Дорноговьд 13000 тун,
  • Төв аймагт 6000 тун,
  • Дундговьд 5000 тун,
  • Дархан-Уулд 4000 тун нийт 11 аймгийн 18 эмнэлгийн машин, 7 цагдаагийн машинаар 93000 тун вакцин түгээгдэхээр хөдөлсөн. Зарим алслагдсан аймгууд руу мөн нэмж илгээхээр бэлтгэж байна.

Орон нутагт вакцинд хамрагдах 18-аас дээш насны хүн амын тоо 1114234 байна. Эдгээр хүнээс 174903 нь вакцины нэгдүгээр тун, 47553 нь хоёрдугаар тунд хамрагджээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2021-05-03 15:04

Зарим аймагт амьдр�##�ын янз бүрийн ш�##�тгаанаар түр оршин сууж амьдарч байгаа хүмүүст вакцин хийгдэх боломж хомс гэж яригдаж байна. Энэ хүмүүс 50-аас дээш насныхан л байдаг. УБ-т түр оршин суугчид гэхгүй тариулж байхад энэ явд�##� төрийн бодлогод нийцэж байна уу эсвэл хүртээмж уутай вакцин хувиарлаад ийм байд�##�д хүргэж байна уу

Холбоотой мэдээ

Back to top button