НИЙГЭМ

“АН-аа аврах” аяныг З.Нарантуяа, Х.Тэмүүжин нарын гишүүд нь эхлүүлэв

Өнөөдөр /2021.06.14/ АН-ын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээлэл хийсэн гишүүдэд Х.Тэмүүжин, З.Нарантуяа нар болон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж багтсан юм.

Тэд АН дотоод асуудлаа хурдан цэгцэлж, нэгдэх шаардлагатай болсныг Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн харууллаа хэмээгээд, 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулахаар болсноо мэдэгдлээ.

Х.Тэмүүжин “Тамганы булан барьж, хоёр талд хуваагдах биш босож зогсоод, хамтдаа алхах цаг болжээ. АН-гүйгээр явагдаж байгаа сонгууль, үйл явдалд хохирогч нь иргэд байх болно. Улс орны хувь заяаг шийддэг нам байхын тулд бид нэгдэх цаг болсон” хэмээлээ.

Харин З.Нарантуяа “Хоёр талд гарч, бие биедээ бууж өгөхгүй байгаа удирдлагуудад хандаж хэлэхэд, намынхаа ирээдүйг бодож, нэг удирдлагатай болоход уриалаач.

МАН ч мөн ардчиллын хагаралтай байдал дээр битгий тоглооч. Улсын дээд шүүхэд бүртгүүлэх, гэрчилгээгээ олж авах тал дээр чөлөөт сонголтыг өгөөч гэж уриалмаар байна” гэлээ.

Мэдээллийн үеэр 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах болсон талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “АН-ын онц их хурлыг зарлах, намыг нэг удирдлагатай болгох санаачилга жирийн гишүүдээс их ирж байна аа. Энэ үндсэн дээр АН-ын Их хурлыг хуралдуулж, нэг удирдлагатай болгох зорилгоор 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах аяныг эхлүүллээ. Энэ аяныг эхлүүлснээр АН сөрөг хүчний үүргээ бүрэн биелүүлэх боломж нээгдэнэ гэж харж байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-06-14 15:28

Онц их хурлыг 2 нам нь 2-уулаа хийчихвэл юу болох вэ? Мэдээж хэн нэг нь тийм амархан бууж өгөх бодолгүй л байгаа даа. Яана даа АН -ынхан минь. Ерөөсөө л намаа тараагаад бүр шинээр байгуулсан нь л дээр байхаа даа. Бах мэлхий нэг на�##�дчихаараа с�##�даггүй юм, Алцанхуйяг �##��##�цана гээд с�##�ахгүй ийм л юм дахиад болно доо.

irgen
irgen
2021-06-14 16:31

АН-ыг манлайлан дэвэхэд энэ 2 гар жижигдэнэ.

Зочин
Зочин
2021-06-14 20:07

Тэмүүжин шинэ хуучин олон авгайнхаа олон хүүхдүүдийнхээ учрыг олж суув�##� л барав

Өөр
Өөр
2021-06-14 22:45

ERDENE SABAR.HAMGAAL

Зочин
Зочин
2021-06-15 11:43

Atdchilaliig harin ta naraas yaj hamgaalah be gej zaluus bodojbbaihad kkk

Холбоотой мэдээ

Back to top button