ДЭЛХИЙМэдээшуурхай мэдээ

ОХУ-д гал түймэр гамшгийн хэмжээнд хүрэв

ОХУ-д ойн түймрийн нийт талбай өдөрт 85 мянган га талбайгаар буурч 986 мянган га буюу бараг 9 хувь болж буурсан талаар Ойг Агаараас Хамгаалах Газрын хэвлэлийн албанаас лхагва /2021.08.04/ гарагт мэдээлэв.

Мягмар гараг /2021.08.03/-ийн өглөө оросод 1,071,845 га талбайд 222 удаагийн ойн түймэр гарсан байна.

Уржигдар наймдугаар сарын 3-нд ойн түймэртэй тэмцэх хүчнийхэн 57,174 га талбайд 39 удаа гарсан түймрийг унтраасан байна.

Лхагва гарагт наймдугаар сарын 4-нд Москвагийн цагаар 00:00 цагт ОХУ-ын нутаг дэвсгэр дээр 986,643 га талбайд 211 удаа ойт хээрийн түймэр гарсан бөгөөд гал унтраах ажиллагаа идэвхитэй хийж гүйцэтгэсэн талаар дурьджээ.

Якутын түймэр хамарсан хамгийн том талбай нь 843 мянган га бөгөөд өдөрт 79 мянга болж буурсан бол Эрхүү мужид 105 мянган га ой шатаж байгаа нь 8 мянгаар (4 470 га) нэмэгдсэн байна.

Приморск (3045 га), Хабаровск (2,513 га) мужид, түүнчлэн Кострома мужид (2000 га) газар гал түймэрт автсан. Вологда, Свердловск, Тюмень, Челябинск, Иваново, Оренбург мужууд, Бүгд Найрамдах Башкортостан Улс, Алтай, Камчатка, Ямало-Ненец, Чукоткийн автономит дүүргүүд ч мөн түймрийн гамшигт өртөөд байна.  

Түймэр унтраахад 5302 хүн, 873 тоног төхөөрөмж, агаараас хяналтын 34 онгоц, гал унтраах устай 11 онгоц оролцож дайчлагдан ажиллаж байгаа юм.

Гал түймрийн аюултай улирал эхэлсэн тул Оросын 10 ч мужид онцгой байдал зарлаж, онцгой байдлын дэглэм тогтоогоод байна. Галын аюулгүй байдлын тусгай дэглэм 61 бүс нутагт мөрдөгдөж байгаа юм.

Гал түймэр гарч буй хамгийн том голомт нь Якут болчихоод байна. Түймрийн утаа хөрш зэргэлдээх бүс нутгуудад хүртэл орж, Арктикийн шинжлэх ухаан-судалгааны станц хүртэл хүрээд байгаа аж.

Якутад гэгээн цагаан өдрөөр нар харанхуйлж, шөнө мэт болсон нь гал түймрийн утаанаас үүдэлтэй үзэгдэл.

Өдөрт 9 голомтыг унтраах ажиллагаа явагдаж, 50 гаруй түймрийг унтраахаар өдөр шөнөгүй хүч дайчлан ажиллаж байна.

Түймрийг унтраахын тулд хиймлээр хур тунадас оруулах арга хэмжээ авахаар бол, ажиллагаанд АН-26 “Циклон” хэмээх дуут онгоцыг ашиглахаар болсон байна. Үүл буудаж бороо оруулах юм.

Цаг уурчдын мэдээлснээр, ойрын хугацаанд хур бороогүй тул хуурайшилтаас үүдсэн гал түймрийг төлөвлөсөн хугацаанд унтраахад хүндрэл учирч байгаа юм. Түймрийн утаа хэдэн арван километрээр үргэлжилж, нутгийн оршин суугчид амьсгалахад хүртэл хүндрэлтэй болж байгаа аж. Нөхцөл байдал үнэхээр гамшгийн хэмжээнд хүрээд байна.

(Эх сурвалж: iz.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button