УЛС ТӨР

Г.Сайханбаяр: Цэргийн албыг 1.6-2 жилийн хугацаатай, хүн бүр хаадаг тогтолцоо руу шилжинэ

Цэргийн цол олгох журамд орж буй өөрчлөлт болон цаг үеийн сонирхолтой сэдвүүдээр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай ярилцлаа.

-УРЛАГ, СПОРТЫН АМЖИЛТ ГАРГАСАН ХҮМҮҮСТ ЦЭРГИЙН ЦОЛ ОЛГОЖ ИРСЭН НЬ БУРУУ-

-Цэргийн цол олгох журамд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг та ахалж байгаа юм байна. Яг ямар тодорхой өөрчлөлтүүд орж байгаа вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн цол олгох журамд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсныг миний бие ахалж ажиллаж байна. Өнөөдөр цэргийн цолыг авах ёстой эрх бүхий албан тушаалтанд нь олгохгүй, цэргийн цолыг хугацааны өмнө, алгасуулж олгодог гажуудал зэвсэгт хүчинд байна. Бусад цэрэгт байна. Мөн цэргийн бэлтгэл цолыг төрийн захиргааны албан хаагчид, цэргийн мэргэжлийн бус, цэргийн дээд боловсролгүй, шат дараалсан албан тушаалд ажиллаагүй хүмүүст олгож байгаа гажуудал байна. Залруулахын тулд Ерөнхийлөгч манай ажлын хэсэгт үүрэг чиглэл өгсөн.

Цэргийн цол гэдэг бол албан тушаалын илэрхийлэл. Цэргийн албан тушаал бол цэргийн сургууль төгссөн, шат шатны албан тушаал хашиж байсан цэргийн албан хаагчид тухайн албан тушаалыг хашсаных нь төлөө олгодог төрийн цол хэргэм. Гэтэл энэ цолыг цэргийн мэргэжил эзэмшээгүй, энгийн сургууль төгссөн хүмүүсийг албан тушаалд томилоод, шууд олгодог. Албан тушаал болон мэргэжлийн ур чадварыг нь харгалзахгүй олгодог. Үүнийг цэгцэлье гэж байна.

-Ажлын хэсэгт цэргийн байгууллагуудын бүх төлөөлөл орж байгаа юу. Зөвхөн зэвсэгт хүчин гэхгүй хуулийн бүх байгууллагад ийм журам хэрэгжинэ биз дээ?

-Төрийн бусад цэргийн байгууллагуудын төлөөлөл орсон нэлээд том ажлын хэсэг байгуулсан. Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний ХХЕГ, ШШГЕГ, ЦЕГ, ТЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газар, Зэвсэгт хүчин, ОБЕГ-ын бүрэлдэхүүнээс албан тушаалтнууд орж ажиллаж байна. Тогтолцоо нь хаанаа алдаатай байсан, гажуудал үүсээд байсныг олж тогтоохоор бүх байгууллагуудад мониторинг хийлгэсэн. Шийдвэрүүд нь хуульд нийцэж байна уу гэдгийг үзсэн. Алдаа дутагдал гарч байна. Төрийн захиргааны болон улс төрийн албан тушаалтнуудад Дайчилгааны хуулийн одоо мөрдөгдөж буй зарим заалтуудыг ашиглах замаар цэргийн цолыг удаан хугацаанд олгож ирсэн. Үүнийг бас залруулна.

Иргэд шүүмжлээд байдаг. Нийслэл болон аймагт ажиллаж байгаа төрийн захиргааны болон бусад албан тушаалтнууд, энгийн хүмүүс цэргийн цол, хувцас хэрэглээд байна. Энэ нь ямар учиртай юм бэ гэдэг. Ерөнхийлөгч цол олгох журам гэж баталдаг. Тэр журамд өөрчлөлт оруулна. Өөрчлөлт орсноор бэлтгэл цол олгох асуудал хумигдана. Цэргийн мэргэжлийн бус хүмүүст цэргийн цол олгодог байдлыг болиулна. Мөн цэргийн, хээрийн, дайчилгаатай сургуульд үүрэг гүйцэтгэсэн хүмүүст түр хэрэглүүлдэг цол олгоно. Бусад үед цэргийн цол, форм, дүрэмт хувцсыг өмсөж эдлэх дүрэмгүй. Энэ асуудлыг цэгцэлнэ. Цэргийн цол гэдэг бол албан тушаалын илэрхийлэл, Зэвсэгт хүчний нэр хүндийн асуудал.

Тухайн хүн сургууль, курс төгссөн, спортын амжилт гаргасан, урлагийн өндөр амжилт гаргаснаар цэргийн цолыг урамшуулал шагнал хэлбэрээр олгож ирсэн нь буруу юм. Харин цэргийн байгууллагуудын хэмжээнд ажиллаж байгаа бүрэлдэхүүн дотроос цэргийн соёл урлагийн, цэргийн биеийн тамирын байгууллагад ажиллаж байгаа удирдах албан тушаалтнуудад болон биеийн тамир спортын тамирчдад албан тушаалынх нь зэрэглэлийн дагуу цол олгоно. Гэхдээ цэргийн зохих хэмжээний сургалтад хамрагдсан, сургуулийг нь төгссөн, тодорхой мэргэжил эзэмшсэн хүмүүстээ олгоод явна.

-Бөхчүүд, дуучдад цол олгож байна гээд шүүмжилдэг. Тухайлбал Н.Батсуурь аваргад цол олгоход их шүүмжилж байсан. Гэхдээ тэр хүн Сүлд спорт хорооны даргаар ажилладаг. Тэгэхээр энэ хүн цол авах ёстой гэж ойлгож болох уу?

-Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн цол олгох журам шинэчлэгдэн батлагдсанаас хойш хугацаанд эмх замбараагүй цол олголтыг цэгцэлнэ. Өмнө нь олгосон цолуудыг шууд хүчингүй болгох асуудал байхгүй. Яагаад гэвэл тэр хүмүүст тухайн биеийн тамир, спорт хорооддоо, соёл урлагийн байгууллагууддаа албан тушаал хашсаных нь төлөө цол олгох албан тушаалтан тушаал шийдвэрээрээ олгочихсон. Тиймээс журам гарснаас хойших гажуудлыг таслан зогсооно л гэж байгаа юм.

-Олон нийтийн зүгээс гарч буй шүүмжлэл цол олголтыг цэгцлэх ажил эхлүүлэхэд нөлөөлсөн үү?

-Ерөнхийлөгч өөрөө цэргийн сургууль төгссөн, цэргийн офицер, цэргийн мэргэжилтэн хүн. Ерөнхийлөгч болсныхоо дараа дуудаж үүрэг өгөхдөө цэргийн цол олгох асуудалд гажуудал байна. Залруулах ёстой. Цэргийн цол олгох журамд өөрчлөлт оруулах нь зүйтэй. Хууль журмын дагуу байх ёстой гэдэг санаачлагыг гаргасан юм. Бас нийгмийн шүүмжлэл ч нөлөөлсөн. Үгүйсгэх арга байхгүй.

-ЦЭРГИЙН АНГИ, САЛБАРТ АХУЙН ХЭРЭГЛЭЭНД Ч АРХИНЫ ШИЛ ХЭРЭГЛЭХЭЭ БОЛЬСОН-

-Хугацаат цэргийн алба, цэргийн ангиудад элдэв дэглэлт, янз бүрийн асуудал гардаг. Цэргүүд амь насаа алдах тохиолдлууд ч гарсан. Энэ бүхнийг шийдэхээр яамны зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Намайг ажил авснаас хойш 2020 оны намраас, 2021 оны хавар хоёрдугаар сараас гуравдугаар сард Зэвсэгт хүчинд сахилга, дэг журамтай холбоотой, цэрэг амиа алдсан тохиолдлууд гарсан. Үүнийг хэвлэл мэдээлэл, ард иргэд мэдээж шүүмжилсэн. Сайд юу хийж байна, энэ салбар яав гэж сонирхох нь зүйн хэрэг. Энэ чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байна. Үр  дүн ч эхний ээлжинд харагдаж байна. Тодорхой  төрлийн шийдвэр гаргасан. Тоймлоод хэлбэл,

  1. Хугацаат цэргийн алба хаагч болон Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчидтай ажиллаж байгаа бага, дунд тушаалын удирдах албан тушаалтнуудын, цэрэг хариуцаж байгаа офицер ахлагч нарын мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хандлагын түвшин тогтоох үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулаад үндсэндээ дуусаж байна. Зэвсэгт хүчний бүх нэгтгэл, анги салбарууд, байгууллагууд хамрагдаж байна. Үүний үр дүнгээр өнөөдөр зэвсэгт хүчинд ажиллаж байгаа, хүн хариуцаж ажиллаж байгаа бүрэлдэхүүний ёс зүй, боловсрол, ур чадвар, хүмүүжлийн асуудлыг давхар түвшин тогтоох үзлэгт хамруулж байна. Нэг ч офицер, ахлагчийг хоцроохгүй, 100 хувь хамруулах бодлого баримталж байна.
  2. Батлан хамгаалахын сайд зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлдэг гол институт. Тэр утгаараа сайдын дэргэд Иргэний зөвлөл байгуулсан. Иргэний зөвлөлийг нийгэмд нэр хүндтэй, энгийн хүмүүсээс, зэвсэгт хүчинд өндөр алба хашиж байсан бэлтгэл чөлөөнд байгаа хурандаа, генерал, эцэг эхийн төлөөллийг оролцуулаад байгуулсан. Анги, салбар дээр ажиллаж, бодит байдалд хугацаат цэргийн алба хаагчдын амьдарч байгаа ахуй, хангамж нөхцөл ямар байгааг, дүрэм журмыг хэрэгжүүлж байгаа байдал ямар байгаад байнга санаа тавьж, цэргүүдтэй уулзаж байна. Мөн мэргэжлийн бүрэлдэхүүнтэй нь уулзаад дараа нь сайдыг мэдээллээр хангах, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох чухал ач холбогдолтой.
  3. Зэвсэгт хүчин харьцангуй хаалттай, нууц юм ихтэй салбар. Гэхдээ хугацаат цэргийн алба хаагчдынхаа байдлыг иргэдээс нууж хаах ёсгүй. Энэ үүднээсээ хугацаат цэргийн бүх анги, алба хаагчдын амьдрах болон сургалтын бүх орчинг 100 хувь камержуулах, нээлттэй байх ажлыг хэрэгжүүлсэн. Энэ олон талын ач холбогдолтой. Хүний эрхийн талаасаа хориотой зүйл байдаг л юм билээ. Гэхдээ хугацаат цэргийн алба хаагчид цэргийн хуваарийнхаа дагуу ямар үйл ажиллагаа явуулж байна, тэр нь хууль дүрмийнхээ дагуу байна уу, харьцаа хандлага хэвийн байна уу гэдэгт байнгын хяналт тавих боломж бүрдсэн. Дэлхийн жишиг, фрактикт ч бий.
  4. Ерөөсөө цэрэгтэй зүй бусаар харьцах, амьдрах орчин нөхцөлд нь анхаарахгүй байх асуудал бол захирагч, удирдлага хүмүүсээс л  шалтгаалж байгаа юм. Энэ цэрэг харьцааны зөрчил гаргаж байна, хоорондоо харьцааны зөрчилд орж байна, дарга цэргийн хооронд зөрчил үүсч байна гэдэг нь сахилгын асуудалтай холбоотой. Тиймээс хамгийн гол анхаарах асуудал бол Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбар архигүй орчин байх ёстой гэж байгаа юм. Цэргийн анги, салбарт ахуйн хэрэглээнд ч архины шил хэрэглэхгүй гэж байна. Цэргийн анги архинаас ангид байх нь хамгийн чухал. Анги салбарт архитай баяр ёслол тэмдэглэх, ямарваа нэг арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон.
  5. Хугацаат цэргийн алба хаагчид ард түмний нэг хэсэг. Эцэг эхтэй, гэр бүлтэй. Тиймээс тэд хүүхдүүдийнхээ араас их санаа зовно. Ямар орчинд байна, сэтгэл санаа нь ямар байна гэх  мэт. Тиймээс бүрэн мэдээлэлтэй байлгах үүднээс Батлан хамгаалах яаманд 24 цагийн тусгай дугаар ажиллуулаад долоо, найман сар болж байна. 18001144 гэдэг утас. Эцэг эхчүүд хүүхдүүдээ одоо яг хээрийн сургуульд байна уу, бүтээн байгуулалтад оролцож байна у, ангидаа байна уу, ямар хичээл  сургуульд хамрагдаж, бие бялдар, сэтгэл санаа нь ямар байгаа талаар мэдээлэл авах бүрэн боломжтой.
  6. Зэвсэгт хүчний хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой зөрчлүүд бас гарч байсан. Зэвсэг техниктэй харьцахдаа буруу харьцсан, эсвэл дүрэм журмаа биелүүлээгүйтэй холбоотой. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдал, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх талаар хяналт шалгалтын байгууллагуудын тогтолцоог боловсронгуй болгосон. Өнөөдөр Батлан хамгаалахын сайдын дэргэд Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч үүрэг гүйцэтгэж байна. Зэвсэгт хүчний жанжин штаб дээр Хяналт шинжилгээ, үнэлгээний газар ажилладаг. Хяналт шалгалтын байгууллагуудын тогтолцоог нэгдсэн удирдлагатай болгоод, ажлын уялдаа холбоог нь хангаж өгсөн. Ингэснээр хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд түлхүү анхаарах, анги байгууллага дээр болж буй процессыг болсных нь дараа араас нь хөөцөлдөх биш болохоос нь өмнө урьдчилан сэргийлж ажилладаг байдалд анхаарч байна.
  7. Цэрэгтэй ажиллаж байгаа залуу дарга нарын ажлын арга барилтай холбоотойгоор анги бүр дээр цэргийн сэтгэлзүйч ажиллуулж байна. Үндсэндээ нийгмийн ажилтан гэсэн үг. Цэргийн сэтгэлзүй ямар байна, ар гэрт нь ямар асуудал үүссэн, түүнээс болж анхаарал сулардаг. Тиймээс энэ бүхнийг нь анхаардаг, хүнтэй тулж ажилладаг албан тушаалуудын орон тоо бий болгоод, хэдэн удаагийн давтан сургалт зохион байгуулсан. Зэвсэгт хүчний хэмжээнд цэргийн сэтгэлзүйч нарын зөвлөгөөн хийгээд үндсэндээ ажил нь жигдрээд байна. Цэргийн хуульч нарыг анги бүр дээр ажиллуулж байна. Тэд цэргийн алба хаагч нарын эрх ашгийг хамгаалах, хуулийн мэдлэг олгох талд анхаарч байна.

-ЗАХИРАГЧ, ДАРГА НАРЫН ХАНДЛАГА ӨӨРЧЛӨГДӨЖ ЭХЭЛСЭН-

-Хэчнээн сэтгэлзүйч байгаа юм бэ. Үр дүн гарч байна уу?

-Анги бүр дээр сэтгэлзүйчтэй. Энэ оны хичээлийн жилээс эхлэн ҮБХИС дээрээ түшиглээд цэргийн сэтгэлзүйч нарыг бэлтгэх гэж байна. Цэргийн сэтгэлзүйч гэдэг бол тодорхой бэлтгэгдсэн, мэргэжлийн хүмүүс байх ёстой. Одоо анги бүр дээр сэтгэл зүйч байгаа ч мэргэжлийн түвшинд төдийлөн шаардлага хангах хэмжээнд бэлтгэгдээгүй. Их дээд сургуулийг нийгмийн ажилтан, сэтгэлзүйч мэргэжлээр төгссөн хүмүүсийг шууд цэргийн ангид офицер албан тушаалд сэтгэлзүйчээр ажиллуулахаар цэргийн албаны онцлогтой асуудал мэддэг, мэддэггүй  зүйлс их гардаг. Тиймээс энгийн мэргэжлийн сэтгэлзүйч нарыг цэргийн эрдэм боловсролтой болгох, цэргийн нийгмийн ажилтан хүмүүсийг сэтгэлзүйн чиглэлээр бэлтгэх сургалтыг ирэх сарын нэгнээс эхлүүлэхээр шинэ программ гаргаад бэлдэж байна.

-Сэтгэлзүйчидтэй болсноор алба хаагчдын харьцаа, хандлага өөрчлөгдөж байна уу?

-Энэ бүхний үр дүнд Зэвсэгт хүчний анги салбарууд, бүх шатны захирагч  дарга нарын хандлагын өөрчлөлт ажиглагдаж байна. Би бол хандлагаа өөрчилье  л гэж байгаа. Нийгмийн эд эс учраас янз бүрийн хүмүүжилтэй хүүхдүүд ирж байгаа. Гэхдээ Монгол Улсыг хамгаалах, аюулгүй байдлыг хамгаалах чухал мэргэжилд иргэдийг сургаж байгаа онцлогтой байгууллагын хувьд их зөв хандлагатай байх ёстой. Хэт их захиран тушаасан, хэт их дарангуйлсан байж болохгүй. Өнөөдөр аливаа зүйл хууль журмынхаа дагуу, зөв хэм хэмжээнд байлгах ёстой. Зөв, эерэг хандлага тогтож эхэлж байна. Архигүй, хариуцлагатай, алба хаагчдын бие бялдрын хүмүүжлийг олгох, сэтгэлзүйн бэлтгэлийг хангах бүх асуудалд шинэлэг байя гэсэн шинэ бодлого тодорхойлоод ажиллаж байна.

-Ирэх оны төсөвт хугацаат цэргийн алба хаагчдын оюун, соёлын хэрэгцээнд зориулж хөрөнгө суулгасан гэсэн үү?

-Хугацаат цэргийн алба хаагчид нийгэм, соёлын арга хэмжээнд хамрагдах, соёлын эрэлт хэрэгцээгээ хангах шаардлага байдаг. Телевизор үзээд, тогтоомын өрөө, спорт заалтай байлгаснаар чөлөөт цагийн нь өнгөрүүлдэг байсандаа анхаарч эхэлж байна. Хугацаат цэргийн алба хаагчийн ном соёлын зардал гэж байдаг. Анги бүр номын сантай. Дээрээс нь соёлын арга хэмжээ зохион байгуулах нэгжүүдтэй. Гэвч зардал, төсөв тусгаагүй 4-5 жил болсон. Харин ирэх жилийн төсөв хугацаат цэргийн алба хаагч нэг бүр дээр соёлын арга хэмжээний зардал гэж бага ч гэсэн зардал тусгасан. Анги бүр дээр хуваарилагдаад очих учраас энэ хүрээнд үзвэр үйлчилгээ, соёлын бусад арга хэмжээ зохион байгуулах, шинэ ном худалдаж авах гэх мэт цэргүүдэд хүрэх чухал төсөв болж батлагдсан.

-ЦЭРГҮҮДЭД ЭНГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОЖ ЭХЭЛНЭ-

-Цэргүүдэд бас боловсрол олгоход анхаарч эхэлнэ гэсэн. Үнэн үү?

-Зэвсэгт хүчний үндсэн үүрэг бол цэргийн албанд ирсэн залуучуудыг эх орноо батлан хамгаалахад бэлтгэх. Мөн үүний зэрэгцээ боловсрол олгох боломж байна. Хугацаат цэргийн алба хаагчид амьдралд бэлтгэгдээгүй, мэргэжлээ сонгоогүй, өрх гэр толгойлоод авч явах, амьдралынхаа чиг шугамыг авч явах тал дээр учир дутагдалтай ирдэг. Дөнгөж аав ээжийнхээ халуун гэр бүлээс цэргийн албанд ирдэг. Энэ хүүхдүүдэд компьютерийн анхан болон дунд шатны мэдлэгтэй болгоё, гадаад хэл эзэмшүүлье, МСҮТ, НХХЯ, БШУ-ны яамтай хамтраад энгийн мэргэжил эзэмшүүлье. Ингэхээр цэргийн болон энгийн мэргэжилтэй, албан ёсны үнэмлэхтэй болж төгсөнө. Тогооч, барилгачин, өрлөгчин, жолооч гээд төрөл бүрийн мэргэжлээр суралцуулна. Бүтээн байгуулалтад алба хаагчдаа оролцуулж байгаа боломжийг ашиглаад өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бүтээн байгуулалтад хэрэгтэй мэргэжлээр бэлтгэсэн. Тиймээс бодлого болгож тодорхойлоод, цэргийн албанд ирсэн залуучуудыг цэргийн бэлтгэлтэй, дээр нь энгийн ямар нэг мэргэжилтэй болгож төгсгөнө. Энэ зун, намрын хугацаанд тогооч нарын холбоотой хамтраад тогооч мэргэжил эзэмшүүлсэн. Болж байна. 40 гаруй хүүхдээс 10 гаруй нь тогооч мэргэжлээр цаашид ажиллана, мэргэжлээ сонгочихлоо гэж байгаа юм. Тиймээс цаашид хэрэгжүүлээд явна.

-Цэргийн алба хаагч зодуулж амиа алдах үед Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг айлын хүмүүжилгүй хүүхдүүд хүмүүжүүлэх гэж зовж байна гэх утга бүхий зүйл ярьсан нь тухайн үед маш их шүүмжлүүлсэн. Гэтэл энэ хүнд хариуцлага тооцох асуудал яригдаж байгаад нам жим болсон. Юу болсон бэ?

-ЗХЖШ-ын дарга хурал дээр хэлсэн үгнээс болж хариуцлага тооцох, хариуцлагын асуудал яригдаагүй. Харин зэвсэгт хүчинд гарсан энэ хариуцлага, дэг журамтай холбоотой асуудалд хариуцлага яригдсан. Энэ асуудлаар Хуурай замын цэргийн командлал, Жанжин штабын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцсон. Захиргааны арга хэмжээ авсан. Сайдын тушаалаар ч зарим албан тушаалтнуудыг арга хэмжээ авч, албан тушаал бууруулсан. Ер нь ажил үүрэг гүйцэтгэх явцдаа хариуцлага алдсан хүнтэй хатуу хариуцлага тооцно. Анги салбараа удирдаж чадахгүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж байгаа, дахин давтан хариуцлага алдсан хүмүүстээ хатуу хандана гэсэн бодлого барьж байна.

-Тавантолгойд цэргийн сургуулилт хийж буй 80-аад цэрэг коронавирусийн халдвар авсан. Хүйтэн майханд, хоол унд муутай байгаа гэх мэдээлэл ирсэн. Энэ үнэн үү?

-Коронавирусийн халдварын байдал улс орны хэмжээнд хэцүү л байна. Өмнөд суданд явах бүрэлдэхүүн Тавантолгойд бэлтгэлдээ гараад сар болж байна. Ойрын хугацаанд өмнөд Суданд ээлж солигдоно. Ээлжийн бэлтгэл бүрэн хангасан. Тэнд коронавирусийн халдвар гарсан. Гэхдээ 70-80-аараа бөөндөө халдвар авсан зүйл байхгүй. Бүх хүнээс шинжилгээ аваад гаргаж байгаа. Тэнд очсоныхоо дараа тодорхой хугацаанд шинжилгээ хийж байгаа ч илрэх тохиолдлууд байна. Тэнд нь тусгаарлаад, эмчилж, эдгэрүүлж байна. Нийт 800-аад хүн тэнд байгаа. Тухай тухай бүрт нь тусгаарлаад эмчилж байна. Зарим шаардлагатай үед Цэргийн төв эмнэлэгт авч ирээд эмчилж байна. Энэ сарын 20-ноос эхлээд эхний ээлж өмнөд Судан руу явна.

МОНГОЛ УЛС ОЙРЫН АРВАН ЖИЛДЭЭ БУУ ЗЭВСЭГ, СУМАА ӨӨРСДӨӨ ҮЙЛДВЭРЛЭДЭГ БОЛНО-

-Батлан хамгаалах яам цаашид зэвсгийн үйлдвэртэй болох зорилт тавьсан гэсэн. Тэр талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өнөөдөр Зэвсэгт хүчин 100 жилийн хөгжлийг дамжлаа. Энэ хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэг техник дандаа гаднаас хамааралтай байлаа. Тэр тусмаа ОХУ-аас, цэрэг техникийн хамтын ажиллагаатай улсуудаас тусламжийн хүрээнд авдаг. Багахан хэмжээний хөрөнгө оруулалтаар худалдан авалт хийдэг байдлаар явж ирсэн. Би 2020 оноос эхлээд цэргийнхээ инженер техникийн ажилтнуудынхаа мэдлэгийг ашиглаад цэргийн зэвсэглэл, техникээ өөрсдөө хийх ёстой юм байна гэсэн зорилт дэвшүүлсэн. Суурь бүрдчихсэн. Манайд Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн байна. Зэвсэг засвар үйлдвэрийн анги байна. Өмнө нь бол одоо байгаа зэвсэг техникээ засаж сайжруулдаг хэмжээнд байсан. Бид зорилт тавиад Монголын машин үйлдвэрлэгчдийн холбоо, машин зохион бүтээдэг залуучуудын нэгдэлтэй хамтраад Зэвсэг засвар, үйлдвэрлэлийнхээ анги дээр техник үйлдвэрлэж эхэлсэн. Анх удаа түүхэндээ Монголын Зэвсэгт хүчин 2020-2021 онд Монголын үндэсний брэндийн цэргийн 20 гаруй техник үйлдвэрлэсэн. Бэлэн болчихсон. Анги салбаруудад хуваарилсан. Гар буу, хүн нэг бүрийн автоматуудыг сайжруулах, модон эдлэлүүдийг хөнгөн болгох зэрэг олон зүйлсийг сайжруулж эхэлсэн. Энэ бол дэвшил. Тиймээс удахгүй сумны үйлдвэртэй болно гэсэн зорилт тавьж ажиллаж байна. Дараагийн 100 жилд өөрсдөө зэвсэг, сумаа үйлдвэрлэдэг бодлого чиглэл рүү явах ёстой. Өнөөдөр үнэтэй сум, галт хэрэгсэл гаднаас авахаас илүү дотооддоо үйлдвэрлэх боломж байна. Тиймээс ойрын хоёр жилийн дотор сумны үйлдвэртэй болно. Буу, галт зэвсгийн үйлдвэртэй болохыг зорьж судалгаа хийж байна. Зохион бүтээх инженер, үйлдвэрийн баазтай байж байж хийдэг ажил. Маш нарийн зүйлүүд их бий. Суурь судалгаануудыг ойрын хугацаанд хийнэ. Монгол Улс ойрын арван жилдээ буу, зэвсэг хэрэгслээ өөрсдөө үйлдвэрлэдэг болохыг зорьж байна.

-Цэрэг татлага хийхгүй нэг жил болсон. Өмнөх цэргүүд нь халагддаг байх .Тэгэхээр  хугацаат цэргийн алба хаагчийн дутагдалтай болсон гэсэн үг үү ?

-2020 оноос эхлээд зэвсэгт хүчинд хугацаат цэргийн албан хаагчдыг жилд нэг удаа татдаг тогтолцоонд шилжчихсэн. Жилд хоёр удаа татахаар сургалтын цикль нь өөр болчихоод байна. Намар ирсэн цэргүүд анхан шатныхаа бэлтгэлд хамрагдаад салаа салбар ротынхоо бэлтгэлд хамрагдаад, хавар хээрийн сургуульдаа гараад практик дээр байлдааны ажиллагаанд оролцоод, цэргийн мэргэжлээ бүрэн эзэмшээд хавар болонгуут энгийн мэргэжлийн сургалтандаа хамрагдаад, бүтээн байгуулалтад оролцох боломжтой байдаг. Гэтэл хавар ирсэн цэргүүд боломж байдаггүй. Сургалтад хамрагдаад намрын ажил энэ тэр гээд хээрийн сургуулийн тогтолцоо нь ч улирлын шинж чанараас болж өөр болчихдог. Тиймээс жилд нэг татахаар болсон. Өнгөрсөн жилийн хувьд ковидтой холбоотой цэрэг татаагүй. Гэхдээ хилийн цэрэг, дотоодын цэргийн бүрэлдэхүүнд татаж өгсөн. Зэвсэгт хүчин цаашдаа жилд нэг удаа татна. Гэхдээ анги, салбарууд дээр хугацаат цэргийн алба хаагчгүй болно гэж байхгүй. Одоо хугацаат цэргийн албан хаагчдаа халж байна. Зөрүүлээд цэргүүдээ авна.

Ам нээвэл уушиг нээ гэдэг. Хугацаат цэргийн албан хаагчдын алба хаах хугацаа, хамралтын асуудалд бодлогын чанартай өөрчлөлт хийх ёстой гэдэг асуудлаар Ерөнхийлөгчөөр үүрэг даалгавар өгч, миний бие ахалсан ажлын хэсэг байгуулсан.

-ИРГЭН БҮР ЦЭРГИЙН АЛБА ХААДАГ ТОГТОЛЦОО РҮҮ ШИЛЖИНЭ-

-Хугацаат цэргийн алба хаах хугацааг нэмнэ гэсэн үг үү. Маш чухал мэдээлэл байна?

-Хугацаат цэргийн алба хаагчдын алба хаах хугацаа болж байна уу. Цэргийн мэргэжлээ бүрэн эзэмших, энгийн мэргэжлээ эзэмших хугацаа мөн үү. Нэг жилийн хугацаа эх орондоо цэргийн үүрэгтнийг бэлтгэх бүрэн боломжтой хугацаа мөн үү, биш үү гэдгийг эргэж харах ёстой гэж үзэж байна. Магадгүй зургаан сараар, нэг жилээр сунгах шаардлагатай гэдэг асуудлыг судлая гэж байна. Үүнээс гадна Үндсэн хуулиар хүлээсэн цэргийн алба хаах үүргээ иргэн бүр тэгш биелүүлж чадахгүй байна. Өнөөдөр цэргийн насанд хүрсэн залуучуудын 7-8 хувь нь цэргийн алба хааж байна. Мөн 10 орчим хувь нь дүйцүүлэх алба хааж байна. Үлдсэн нь цэргийн алба хаахгүй байна. Цэргийн алба хаана гэдэг нийгэмд маш их ач холбогдолтой. Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын насанд хүрсэн эрчүүд бүгд алба хаана гэсэн заалт бий. Энэ хуулийн заалт маш хангалтгүй хэрэгжиж байна. Үүнийг хэрэгжүүлэх үүднээс, мөн энэ албаар дамжуулаад төрийн албанд ордог, энэ албыг хашсан хүнд давуу эрхтэй байх боломжийг ч ажлын хэсэг судална.

-Насанд хүрсэн эрчүүдийг бүгдийг нь цэрэгт татдаг хэлбэр рүү шилжинэ гэж ойлгож болох уу?

-Цэрийн алба хаадаг иргэдийн тоог нэмье гэж байна. Нэмэгдүүлэхэд ямар хүчин зүйл нөлөөлөх вэ гэхээр эдийн засгийн хүчин зүйл нөлөөлнө. Нэгж цэрэгт алба хаах хугацаанд ногдох хувьсах зардал гэж бий. Тэр зардал нэг цэрэг нэмэгдэхэд  нэмэгдээд явна. Тиймээс шат дараатайгаар тодорхой графикаар хугацаат цэргийн албанд татах иргэдийн тоог нэмэгдүүлнэ. Гадаад явсан, их дээд сургуульд сурч байгаа гэх мэт хийдлээр цэргийн албанд хамрагдахгүй байгаа иргэдийг тэгш хамруулъя гэж байгаа юм. Цэргээр дамжсан залуучууд тодорхой хэмжээний цэргийн олон энгийн мэргэжил эзэмшинэ. Дээрээс нь бие бялдар, сэтгэл зүйн хувьд бэлтгэгдэж байна. Тэсвэр тэвчээртэй, хүний үг даадаг, эмх цэгцтэй, цаг, дүрэм журамд захирагдаж амьдарч сурдаг. Зөв хэвшилтэй болдог. Өглөө бүр төрийн дууллаар сэрж, орой төрийн дууллаар амарч, төрийн далбаагаа мандуулж, оройд буулгаж, өдөр бүр цэргийн журам дэглэмээр явна гэдэг хувь хүний хүмүүжил, хүмүүстэй харьцах харьцаанд асар их өөрчлөлт ордог. Цэргийн албаар дамжсанаар хэзээ ч хохирно, хожимдоно гэсэн ойлголт байхгүй. Залуучууд амьдралынхаа, мэргэжлийнхээ чигийг, итгэл үнэмшлээ олж аваад халагдана. Оюутнууд ч гэсэн нэгдүгээр курсдээ сураад, хоёрдугаар курсээсээ цэргийн алба хаагаад эргэж ирээд их сургуульдаа орж болно. Иргэн бүрийн өөрийнх нь хувийн  зохион байгуулалтын асуудал. Ямар ч байсан иргэн бүр цэргийн алба хаадаг тогтолцоо руу орох ёстой. Янз бүрийн ааш араншинтай хүмүүстэй тодорхой хугацаанд хамт байхад хүмүүстэй харилцаж сурч байна. Олон талын ач холбогдолтой. Дийлэнх орнуудад ийм байдлаар алба хаадаг. Манайд эдийн засгийн боломжоосоо шалтгаалаад цэргийн алба хаах залуучууд хязгаарлагдмал байж ирсэн нь учир дутагдалтай байгаа юм. Маш нухацтай хандах ёстой асуудал. Дэлхийн улс орнуудад хамгийн бага хугацаа нь нэг жил байдаг. Ихэнх улсуудад нэг жилээс дээш. БНСУ-д гэхэд нарийн мэргэжлийн алба хаагчид нь 2 жил, доод тал нь 1.6 жил байдаг. ОХУ-д бас хоёр жил. БНХАУ-д мөн 1-3 жил. Мэргэжлээсээ шалтгаалаад. Тэгэхээр эргэж харахаас өөр аргагүй. Олон талаас нь судалгаа хийж, санал бодлоо нэгтгэж байж энэ шийдлийг гаргана.

-Дүйцүүлэх албыг байхгүй болгоод, бүх хүнийг цэрэгт татдаг болно гэсэн үг үү?

-Дүйцүүлэх алба дэлхий  даяар байдаг. Хүн бүрийн амьдралын хэв маяг өөр өөр. Аж төрөх ёс нь өөр. Ёс зүй, хүмүүжлийн, шашин шүтлэгийн хувьд, тэр бүү хэл бэлгийн харилцааны хувьд өөр. Тиймээс ялангуяа хугацаат цэргийн алба хаагчид дээрх асуудлуудаар учир дутагдалтай байвал авах ямар ч боломж байхгүй. Тиймээс тэр хүмүүс алба хаахгүйгээр, буу зэвсэгтэй харьцахгүйгээр яаж үүргээ гүйцэтгэх ёстой вэ. Дүйцүүлэх ёстой. Төрийн байгууллага, нутгийн захиргааны байгууллагад данс бүртгэлтэйгээр тодорхой сургалтад хамрагдаад, төрөөс болон тухайн цэргийн штабаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, төрийн өмнө тодорхой үүрэг хүлээдэг. Ийм чиглэлийг л дүйцүүлэх алба гэж байгаа юм. Зарим улсад иргэдээ 100 хувь хамруулдаг гэж байгаа ч тэдний дунд дүйцүүлэх алба хааж буй хэсэг байж л байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
52 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-10-18 09:15

Маш зөв санаанууд байна хэрэгжүүлж ажлаарай

Уншигч
Уншигч
2021-10-18 09:19

Сайханбаяр ингээд ажлаа ярьж байгаач ээ

Зочин
Зочин
2021-10-18 09:24

Цэрэгт явж чадахгүй тарчилж байгаа хүмүүс зөндөө байна шүү

Zochin
Zochin
2021-10-18 09:32

Sots niigem ee sanagalzaal

Yum
Yum
2021-10-18 09:34

Яг явий гэхээр цэрэгт тэнцэхгүй. Явж чадахааргүй ажилтай амжилттай болчихоод явж байхад гай болоод байдгийн энэ муу татлага арай2

зочин
зочин
2021-10-18 10:14

Эрчүүдийг бүгдийг нь цэргийн �##�ба дор хаяж 2 жилээр ха�##�гаж, хүнтэй харьцах харьцаа, тэвчээр хатуужил, ажлын дөр суулгахгүй бол эр эм нь мэдэгдэхгүй элдвийн юмнууд ихтэй болж байна.

Зочин
Зочин
2021-10-18 10:35

Олон сайхан ажил хийж байна.Сайн байна. Ганзориг үнэн хэлсэн хүмүүжилгүй хүүхдүүд ирээд байна гэж.Гэлээ гээд бид хүчрэхгүй байга гэж хэлээгүй.Өмхий амтай мик барьсан хүн араатнууд хуулиа уншаагүй камерын өмнө дэлдэгч �##�иа с�##�бадай УИХгишүүд л тэгэж хэлсэн.Битгий арьсаа хамга�##�.ОБЕГ, ХХЕГ, Зэвсэгт хүчин л цэргийн цол ашигла бусад нь хэрэггүй.Загджав Хүрэлсүх мэтийн хоосон толгой цэргийн цолоор гангарахгүй.Одоо тэр Тогоогоо �######�уулаач яасан их шун�##�тай новш вэ, гар хөл нь ажиллагаанд явж байгаа цэргүүдээс мөнгө татаад байх юм.Эхнээсээ ажиллагаанд явуулж хахуульд авсан мөнгөөрөө генер�##� цолоо угаагаад найрлаад байна.

Зочин
Зочин
2021-10-18 10:45

Дэглэлт,ярг�##��##�аа эхлээд зогсоочих,юун бүгдээрээ вэ хэнтэй байлдах гээд байгаам,үе үеийн сайд нарын цомхон чадварлаг цэрэгтэй байх бодлого яасан бэ

Зочин
Зочин
2021-10-18 11:11

Буу сумаа өөрсдөө үйлдвэрлэдэг болбол маш чух�##�.Алба хаах хугацааг уртасгаж энхийн бүтээн байгуул�##�тад оролцдог болгох.

Зочин
Зочин
2021-10-18 11:17

1 жилийн дотор а.л.чихаад байгаа юм чинь 2 жил �##�ба хаав�##� хүүхдүүд буцаж ирэхгүй ээ.

Geeuus
Geeuus
2021-10-18 11:21

Hunii huihdiin ami naa setgel zuigeer toglodg bj tsergiin hugtsaag urtasgd hen yabdg yum arai gj neg jilee amid mend duusgj irbl bolloo bhd odoonii bie muutai huuhduud trergiin hool ideed deglelt daagd udaan yabj chadahgui

Зочин
Зочин
2021-10-18 11:45

Өөрсдийн хар ажлаа хийлгэх гэж байна. Төмөр зам зам барилга гэх мэт .Дарга нар нь цэргээр х�##�туур хийлгэдэг.

Бэлтгэл офицер
Бэлтгэл офицер
2021-10-18 12:01

Хамгийн хариуцлагагүй сайд. Хүүктэй оюутны нэг анги учраас л сайд хийж байгаа. Түүнээс зүгээр нэг ангийн захирагч ч томдохоор чадваргүй суганы үс

Зочин
Зочин
2021-10-18 12:07

Цол олголт гажуудуулсан нь Ерөнхийлөгчийн бат�##�даг цолны журамтай холбоогүй.
Дарга нар л хууль, журмыг гажуудуулдагтай холбоотой. Хуарангаар дамжсан хүн л цэрэг гэдэг гаж сэтэхүйгээсээ Армийнхан с�##�ах хэрэгтэй

Зочин
Зочин
2021-10-18 12:34

demjij bn mash zuitei sanal,bid erchuudee yadaj achaa daadag chadvartai bolgoh heregtei bn

Хишигээ
Хишигээ
2021-10-18 13:16

1 жил сург�##�таа сайн, чанартай явуулах хэрэгтэй, тэрнээс улир�##�д ганц нэг буудлага хийж байгаа бол хэдэн жил ч байгаад хэрэггүй. Бүх насанд хүрсэн эрчүүдийг �##�банд хамруулах нь зөв ч одоохондоо эдийн засгийн боломж байхгүй. Тооцоотой ярих хэрэгтэй байхаа.

Иргэн
Иргэн
2021-10-18 13:52

За тэгээд цэргийн амь насанд хүрсэн бол шийтгэл нь ажилаасаа х�##�агдах хэвээрэй үлдсэн юм байна тэ. Хариуцлагийн т�##�аар огт дурдсангүй. Захын авгай очоод хийх д ажил бичиж дэ

Иргэн1
Иргэн1
2021-10-18 13:52

За тэгээд цэргийн амь насанд хүрсэн бол шийтгэл нь ажилаасаа х�##�агдах хэвээрэй үлдсэн юм байна тэ. Хариуцлагийн т�##�аар огт дурдсангүй. Захын авгай очоод хийх д ажил бичиж дэ

Ганбаа
Ганбаа
2021-10-18 13:54

Цэргийн цол хэрэглэдэг урлаг соёлын хүмүүс их байдаг.Одоо зоригтой өөрчлөлт хийх хэрэгтэй .Хилийн, Цэргийн дуу бүжгийн чуулга гээд баахан дуучин бүжигчин хөгжимчин цэргийн цол зүүгээд ц�##�ин аваад хажуугаар дуу бүжгээ хийгээд мөнгө олоод явдаг энэ төсөвт их ача�##��##� үүсгэдэг.

Зочин
Зочин
2021-10-18 15:24

Хулхи хурандаагийн хулхи

Зочин
Зочин
2021-10-18 17:13

Битгий тэнэгтээд бай. 1жил зарцлахгүй аятайхан цэргийн �##�ба ха�##�гаж сур. Ц�##�ингүй ажиллуулж өөрсдөө мөнгө идэх гэсэн арга больж үз

Zochin
Zochin
2021-10-18 17:17

yagaad iim sonin humuus said bolchdiin henteigee baildah gd tseregt mungu ureed baidiin mergjliin tseregtee baildaa boloo turiin alban haagch boluul tseregt yav duusaa

Зочиг
Зочиг
2021-10-18 17:22

2 жил бага байна. 3-н жил 1080 хоног болго. Одооны з�##�уус эр эм нь мэдэгдэхгүй, нялзрай биетэй, нялцагнасан зантай, янгууч шантрамтгай...ер нь эм хүний 9-н шинж нь бүрдсэн а�##�ьгүй бүрэлбаа нар болж дээ

Zochin
Zochin
2021-10-18 17:48

Hunii erhiig zorchdog albadan ajil hiilgvvldeg buduuleg tortei hogiin uls ymaa oorsdiinhoo huuhduudiig tseregt ywuul muusain nowshnuud

Зочин
Зочин
2021-10-18 17:49

Hodolmoriig shulah gej mod tariulah gej 2 jil gej bnshuudee arai dawarchixsan bna

Сүрэн
Сүрэн
2021-10-18 17:50

Hodolmoriig shulah gej mod tariulah gej 2 jil gej bnshuudee arai dawarchixsan bna

Зөвлөгч
Зөвлөгч
2021-10-18 17:56

Зөвхөн ажил хийх дургүй хийрхсэн тэнэгүүд л цэрэг цагдаа болдог з�##�уучуудад хэлэхэд хүний өмнө гөлийсөн өөдтэй �##�ба биш зорилгогүй тэнэгүүд цаг хугацаа өнгөрөөж худлаа ярьж явдаг болсон газар дөө

a
a
2021-10-18 18:39

Ene comment section butehgui ee butku

Зочин
Зочин
2021-10-18 18:54

Зүгээр ардын хүүхдийг цэрэг гэж дарамт�##�ж �##�ахаа л больчих .

Зочин
Зочин
2021-10-18 19:08

Цэрэгээр бүтээн байгуул�##�т хийлгэхээр Хүк та хоёр бүрэн шийджээ. Хүний хүүхдийг аваачаад ярг�##�даг, �##�дагаа л болих хэрэгтэй. Ер нь та нарт итгэлтгүй л дээ.

Сайн санаа
Сайн санаа
2021-10-18 19:10

Маш зөв санаа байна. Цэргийн �##�банд мэргэжил эзэмшүүлдэг, х�##�агдаад ажлын байрууд нь 1-рт хүлээж авдаг тогтолцоо руу шилжих хэрэгтэй. Манай ах хуучны барилгын цэрэгт �##�ба хаагаад насаараа байшин, хашаа барьж мөнгөтэй сэтгэл ханг�##�уун амьдарсан даа.

Зочин
Зочин
2021-10-18 19:59

Хугацаат цэргийн �##�ба хаах хугацааг ярихын оронд наад замбараагүй цэргийн цол хэргэмийн асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Нэг жил �##�ба хаахад болно. Хоёр жил бол хайран цаг хугацаа.

Зочин
Зочин
2021-10-18 20:41

Тамхи нд орчоод ирнэ дээ

ҮНЭН
ҮНЭН
2021-10-18 20:41

ТОНИЛЛ ХУЛГАЙЧ НАР МИНЬ ЗАЛУУ ХҮНИЙ АЛТАН ЦАГИЙГ ИНГЭЖ БҮҮ ҮР

Иргэн
Иргэн
2021-10-18 20:45

Дайн болох гэж байгаа юм уу?

Зочин
Зочин
2021-10-18 21:00

230 дугаар туша�##�ыг эргэж харах хэрэгтэй болов уу. Бүгд машинаа унаж байна. Ангийн авто зогсоолд тавихгүй байгаа болохоос.

Зочин
Зочин
2021-10-18 21:13

ardchilal gecheel ene lalriin zasgaas communism unerteel bgmda. bushuuhan shig ene ulsaas arilj uzeh min. mongol baihaasaa ichej bn.

nn
nn
2021-10-18 21:16

ardchilal gecheel ene lalriin zasgaas communism unerteel bgmda. bushuuhan shig ene ulsaas arilj uzeh min. mongol baihaasaa ichej bn.

Иргэн
Иргэн
2021-10-18 21:18

Таныг маш их дэмжиж байна. Жаахан нэмэлт байна.
1рт сайд дарга ялангуяа өөрийнхөө хүүхдүүдийг яг явуулах./сайдын хамаатан саданд нь байнга ш�##�г�##�т хийх/
2рт цэргийн �##�банд явсан з�##�уус амь насаа �##�дв�##� сайдын толгойг шууд авдаг байхаар зохицуулж өгмөөр байна.

Зочин
Зочин
2021-10-18 22:27

түгжилийн эргүүтсэн модыг тарихын тулд ардын хүүхдүүд 2 жилээ ялтан аятай өнгөрүүлэх юм биздээ

уншигч
уншигч
2021-10-18 22:28

тэрбумтан генер�##�ууд төрөх нь дээ

Болд
Болд
2021-10-18 22:40

За гуцаарай. Амьдрах гэж ядаж байгаа ардын хүүхдүүдийг 2 жил хамаг амьдр�##�ыг нь �##�дуулж боолчилох нь. Оюутануудыг цэрэгт татдаг хуулийг ямар б�##�ай нь бас гаргачихваа. Дээдсийн хүүхэд хэзээ ч явахгүй гэдгийг бүгд мэдэж байгаа штээ гадаад�##� сургуульд сурж байгаа нэрээр олон жил болно.Ардын хүүхэд сургуульдаа ч явж чадахгүй зарлангаар дарамтлаад. Хүүхдүүдээ гадаадад цагаачлуулахаас өөр арга үлдэхгүйнээ. Ингэж байхаар наад армиа зэвсэн техникийг нь шинэчэл мэргэжлийн арми болго. Хугацаат цэргийн �##�быг харин багасгаж зөвхөн цэргийн сургуулилт зэвсэг техник дээр мэргэшүүлэхээ бод. Цэрэгт хүүхдүүд ганц хоёр буудлаг хийсэн болоод л өөр юуч сур�##�гүй ирдэг штээ. Цэрэг нэргүй боол биш.

Попрогч
Попрогч
2021-10-18 22:59

Цэргийн цол олголтын гажууд�##� гэчээд Ерөнхийлөгч нь тэгээд цагдаагын дарга хурандаад бригадын генер�##� цолыг �##�гасаад шууд хошууч генер�##� цол өгч болдог юмуу????

Зочин
Зочин
2021-10-19 08:27

Төмөр замаа цэргүүдээр бариулж туршилт хийсэн гээд бгаа хүнээ эгэ хүн өөрөө л дэмжиж гаргасан шдэ. Тэгээд ганц зөвлөгч ч хийлгээгүйг бодоход онцгүй л хүн бсан болтой

123456
123456
2021-10-19 10:25

Тэр гэрээ санаад �######�оо саагаад хэвтэж иргэдийн татвараар тэжээлгэж ц�##�ин аваад хэвтэж байгаа л�##�руудаар ажил хийлгэхэд яаадгийн

Зочин
Зочин
2021-10-19 13:20

Гарчигаа зөв өгөөч. Бүх хүн гэхээр эмэгтэйчүүдийг цэрэгт татах юм гэсэн чинь тийм юм оож харсангүй. Та нар жендэрийн тэгш эрх яриад байдаг атлаа тэгш үүрэг ярихгүй байшаа шүү. Тэгш эрхээ эдлээд тэгш үүргээ хүлээцгээе

Иргэн
Иргэн
2021-10-19 19:00

С�##�барын хүн сайд хийж байгаад авууштай т�##�ууд харагдаж байна. Зөв зүйтэй сайн ажлууд хийгдэж байгаа. Ярилцах асуудлууд ч байна. Хандлага нь зөв байхад бүх зүйл болно. Ард түмнээ, с�##�барын �##�бан хаагчаа боддог хүндээ анхаарсан сэтгэлтэй ажлаараа! Амжилт хүсэe.

Гуц
Гуц
2021-10-19 21:59

Больж үз наад тамд чинь хүүхдээ явуулахгүй.

O
O
2021-10-20 01:21

Teneg deglem meglemee boli

Зочин
Зочин
2021-10-20 13:50

Uhsen baasnii 1.6-2 jil tanilii mine duug tumsugruun hushgilj everhiitei bolgood ter udaj hundreed tsergiin kost hagalgaand orsiishd iim yargachin yargachlal uilddeg bj hutsah. Huniig tuluvshuulj ntr gechijee. Ger buliin suuri humuujil shdee erun. Tseregt yavah 1 jilee uurtuu medleg bolovsrol olj avaad eh orondoo heregtei yum hiisen deer bh

Холбоотой мэдээ

Back to top button