ДЭЛХИЙНИЙГЭМ

БНХАУ шинэ хуулиараа хилийн хамгаалалтаа чангатгалаа

Энэтхэг улстай сунжирсан сөргөлдөөн, Талибанчуудын хяналтад байгаа Афганистаны нөлөө болон Зүүн Өмнөд Азийн “COVID-19”-ийн халдварын тархалтаас болгоомжлон БНХАУ өнгөрсөн бямба гараг /2021.10.23/-т хилийн хамгаалалтаа бэхжүүлэх хуулийг баталлаа.

Энэхүү арга хэмжээ нь ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхэд хилийн хамгаалалтын тухай хууль нь хилийн аюулгүй байдлыг хэрхэн зохицуулах тал дээр өөрчлөлт оруулах шаардлагагүй байгаа юм. Харин Хятадын тал хилийн ажиллагаагаа зохицуулах чадвартаа итгэх итгэл нь нэмэгдэж байгааг харуулсан үйл явдал болж байгаа юм.

Талибанчууд наймдугаар сард засгийн эрхэнд гарснаар хөрш зэргэлдээ Афганистан улсаас цагаач дүрвэгсэд орж ирэх, ялангуяа лалын хэт даврагчид Хятадын Шинжаан бүс нутаг дахь лалын шашинт уйгуруудтай холбоо тогтоохоор дайран өнгөрч болзошгүй тул Хятадын эрх баригчид анхааралтай ажиглан овоо хараандаа авсан.  Гималайн нурууны хил орчмоор Хятадын цэргүүд 2020 оны дөрөвдүгээр сараас хойш Энэтхэгийн цэргүүдтэй зөрчилдсөөр байгаа нь мөн хилээ хамгаалахад хүргэсэн.

Хятад улс мөн өөрийн хилийн цаана “COVID-19”-ийн халдвар тархахаас сэргийлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргасан. Ялангуяа, энэ жил Мьянмар, Вьетнамаас хууль бусаар хил зөрчигсөд Хятадын өмнөд нутгийн Юньнань, Гуанши мужуудад нэвтэрч халдварын тоо улам нэмэгдсэнтэй тул Хятадын төр засгийн удирдлагууд ийнхүү улам хүчин чармайлт гаргах болов.

Энэ хууль нь 72 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан БНХАУ нь ОХУ, цөмийн зэвсгийн чадвартай Умард Солонгосоос авахуулаад дэлхийн 14 улстай 22 мянган км-ээр хиллэдэг хуурай газрын хилээ хэрхэн захирч, хамгаалах тухай тусгайлсан хуультай болж байгаа нь онцгой үйл явдал.

Тус хуулинд “нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдал, хуурай газрын хилийн аюулгүй байдлыг шийдвэрлэх үр дүнтэй арга хэмжээ авна. Хятадын цэрэг, цэргийн цагдаагийн алба мөн Ардын Чөлөөлөх Арми, Ардын зэвсэгт хүчний арми нь хилийн зурвасыг аливаа “халдлага, түрэмгийлэл, өдөөн хатгалга”-т үйлдлээс хамгаалах үүрэгтэй. Хэрэв хилийн бүсийн ойр орчимд дайн байлдаан болон бусад зэвсэгт мөргөлдөөн дэгдэж хилийн аюулгүй байдалд заналхийлвэл Хятад улс хилээ хааж болно” гэж хуульд зүйлчилж өгчээ.

(Эх сурвалж: Reuters)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button