НИЙГЭМ

“Microsoft 365”: Оффисын ажлыг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хийх боломж

Цар тахал албан байгууллагуудын ажиллах хэв маягт томоохон өөрчлөлт оруулсан. Үүнийг дагаад зайнаас ажиллах шинэлэг зохицуулалт шаардлагатай болж, цахим платформуудын эрэлт нэмэгдсэн билээ. Хөл хорионы үеэр дэлхий нийтэд олон ААН, бизнесийн байгууллага дампуурсан ч зайнаас ажиллах боломжийг хангасан платформууд хамгийн ашигтай ажилласан юм.

Өнгөрсөн онд “Мобиком” корпорацаас “Microsoft 365” багцын үйлчилгээг дотоодын зах зээлд санал болгосон нь цаг үетэйгээ нийцсэн, олзуурхууштай бүтээгдэхүүн болж чадсан. Үүгээр байгууллагын үйл ажиллагаагаа цахимаар явуулахад шаардлагатай голлох программуудыг багцаар санал болгосон билээ.

Өдгөө коронавирустэй дасан зохицож, “New Normal” амьдралын хэв маягт шилжих шаардлагатайг судлаачид онцлох болсон. Иймд хөл хориогоор бий болсон шинэ боломжуудыг орхих биш, үргэлжлүүлэн хэвшүүлж, үр ашгийг нь хүртэх хандлага давамгайлж байна. Тийм ч учраас албан байгууллагууд цахим платформ ашиглах эрэлт нь буурах биш нэмэгдсээр буй.

Энэ үүднээсээ “Microsoft 365” багцын үйлчилгээ бидэнд цаг хугацаа, орон зай, хөлс хүчийг товчилсон оновчтой шийдэл хэвээр байгаа юм. Эл багцаар: Ажилтнууд хоорондоо харилцах Teams платформ, ажлын төлөвлөгөөгөө оруулах “Planner”, файлаа бусдад хуваалцах, дундын файлаа хадгалах зохицуулалт бүхий “SharePoint”, видео контент мэдээллийг түгээх “Stream”, компанийн дотоод сошиал сүлжээ болох боломжтой “Yammer” зэрэг олон программууд нэг дор хэрэглэгчдэд хүрч байгаа юм.

Хамгийн гол давуу тал нь байгууллагын дотод сүлжээний зохицуулалт. Мөн мэдээллийн аюулгүй байдал. Дотоод системдээ VPN-ээр холбогдоогүй тохиолдолд Sharepoint, Onedrive хэмээх файл хадгалдаг санг ашиглах боломжтой.

Үүний дээр “Word”, “Excel” гэх мэт оффлайн программууд ч багцын хүрээнд онлайн орчид шилжиж буй. Ийм учраас дундын орчинд үүсгэсэн файлаа хэд хэдэн талаас зэрэг засварлан, ажиллах боломж ч бүрдэж байгаа юм.

Нэг үгээр албан байгууллага “Microsoft 365”-ын тусламжтай дотоод үүлэн орчин бий болгож, түүндээ оффисын бүхий л программууд дээр зэрэг ажиллах, дундын санд мэдээллүүдээ байршуулах бололцоотой. “Мобинет” компани “Microsoft 365”-ыг албан ёсоор борлуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x