Нийгмийн

Сурагчдад биеийн тамирын хувцас “шахсан” зөрчил илрүүлэв

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн 1 дүгээр ангийн сурагчдын биеийн тамирын хувцсыг жигдрүүлэх зорилгоор хувцас зарсан, анги тохижилтын мөнгө хурааж байсан зөрчил илэрчээ.

Тодруулбал, тус сургууль 40 мянган төгрөгөөр бие тамирын хувцас, сургуульдаа эд хөрөнгө авна гэж хүүхэд бүрээс 35 мянган төгрөг хурааж байна гэх гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар тус сургууль нь сурагчийн биеийн тамирын хувцсыг жигдрүүлэх  зорилгоор “Гэрэлт Наран Гэрэлт” ХХК-тай аман хэлэлцээр хийж худалдан борлуулж, нэгдүгээр ангийн багш ангидаа сейф, тавиур гишгүүр, цаг, ариун цэврийн хэрэгсэл, 3 хос уут /аяга, хувцас, гутлын уут/ зэргийг авахаар хүүхэд бүрээс 35 мянган төгрөгийг хууль бусаар хураасан зөрчил илэрчээ.

Шалгалтын явцад тус сургуульд биеийн тамирын хувцас худалдан борлуулж байсан “Гэрэлт Наран Гэрэлт” ХХК–ны үйл ажиллагааг зогсоож, хууль бус төлбөр хураамж авсан зөрчилд “Зөрчлийн тухай” хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авсан гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button