Нийгмийн

Б.Саруулцэцэг: Иргэдийн 58 хувь нь ковидын дараах мэдрэл сульдалд өртөж байна

Өнөөдөр Олон Улсын эмч нарын баярын өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан гуравдугаар сарын 1-ний өдрийн ярилцлагыг сэргээн нийтэлж байна.


Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмнэл зүйн төвийн мэдрэлийн эмч Б.Саруулцэцэгтэй ковидын халдвар авсны дараах мэдрэлийн өвчний талаар ярилцлаа.

ДЭЛХИЙ ДЭЭРХ КОВИДООР ӨВДСӨН ИРГЭДИЙН 58 ХУВЬ НЬ МЭДРЭЛ СУЛЬДЛЫН ШИНЖТЭЙ БАЙНА

-Сүүлийн үед иргэдийн мэдрэлийн тогтолцоонд хамгийн ихээр гарч байгаа өөрчлөлт, өвчлөлд юу зонхилж байна вэ, сүүлийн үеийн мэдээллээр ярилцлагаа эхэлье?

-Манай эмнэлэгт хандаж байгаа иргэдэд коронавирусээр өвчилсний дараах мэдрэл сульдлын хам шинж хамгийн их байна. Энэ зөвхөн манай эмнэлэгт бус дэлхий дахинд тулгамдаж нийт мэдрэлийн өвчний 58 хувийг эзэлж байна. Пост ковид, лонг ковид буюу халдварын дараах хам шинж үргэлжлээд байгаа нь энэ юм.

-Мэдрэл сульдлын үед илрэх шинж тэмдгүүдийг нэг бүрчлэн дурдвал...?

-Биеийн физик ачаалал даахгүй. Явж байх үед бие хөлөрнө. Сульдаж, ажлын идэвх буурна. Нойрны хямралаас болж маргааш нь толгой өвдөнө. Хоолны дуршил буурна. Амархан хямарч байнга хэвтэхийг хүснэ, хамаг бие суларч эрч хүчгүй төлөв зонхилно. Гол төлөв ядрах, толгой өвдөх, нойргүйдэх гэсэн шинж тэмдэг илэрдэг.

-Энэ шинж тэмдгийг ямар аргаар эмчлэх, хэвийн байдалд оруулах боломжтой вэ?

-Дасгал хөдөлгөөн хийж л сэргээх хэрэгтэй. Алхаад л, амьсгалын дасгал хийгээд байхад л эдгээр шинж тэмдэг аажмаар багасна.

-Дээр дурдсан пост ковид, лонг ковид нь ямар ялгаатай вэ?

-Бидний хувьд ковид нь шинэ өвчин. Гарч ирсэн шинж тэмдгүүд нь ч шинэ. Ковидын халдвар авснаас хойших дөрвөн долоо хоногийг хурц үе гэж үздэг. Үүний дараагаас ковидын шинж тэмдэг илэрч, халдварын дараах үе гэж явна. Харин дараагийн мөчлөг нь 12 долоо хоногоос хойш үргэлжилбэл лонг ковид гэгддэг. Учир нь арай илүү урт хугацаанд үргэлжилж байгаа хам шинж юм.

Олон улсын судалгааг хэвлэлүүд мэдээлсэн байдлыг нэгтгэн дүгнэвэл мэдрэлийн ядрал сульдал хамгийн өндөр байна. Монгол Улсад үүнийг тооцоолж тоймлосон судалгаа одоогоор алга.

МЭДРЭЛ СУЛЬДЛЫГ ЭМЧЛЭХГҮЙ БОЛ СЭТГЭЦИЙН АСУУДАЛД ОРОХ ЭРСДЭЛТЭЙ

-Энэ нь даамжирвал ямар нэгэн эрсдэлд хүргэх үү?

-Төв мэдрэлийн тогтолцоог гэмтээж байгаа тархины захын хэсэгт байрлах мэдрэлийн булчин сульдах зэрэг янз бүрийн зовуурууд илэрч байгаа. Зарим тохиолдолд сэтгэцийн асуудал ч үүсэх нь бий.  Ковидоор өвдөхөд хурц халдварын үед амьсгалын замын өвчлөл, амьсгал багтрах, нойргүйдэх нь харьцангуй бага байснаа эдгэрсний дараа мэдрэл сульдал хамгийн их тулгардаг. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болон гэртээ эмчлүүлж байгаа иргэдийг харьцуулбал ядарч сульдах нь ялгаагүй, ижил түвшинд байна.

-Тэгвэл энэ мэдрэл сурьдлаас хэрхэн сэргийлж болох вэ?

-Ковид гэнэт л дэгдчихсэн учраас иргэд айдаст автсан. Энэ бол сөрөг сэтгэл зүй. Хүний  сэтгэл зүйд сөрөг урвал энэ мэт үүссэнээр айдас түгшүүрээс болж нойргүйдэх, хоолны дуршил буурч эхэлнэ. Тэгэхээр өвдсөн иргэд эмчлүүлж эдгэрснийхээ дараа тайван байж сэтгэл зүйгээ донсолгохгүй байх хэрэгтэй. Дараагаар нь эмчилгээгээ бүрэн гүйцэд хийлгэ. Дархлаагаа сайжруул. Ингээд хэлчхээр хоол идээд, их унтаад байвал дархлаагаа дэмжиж, өөрийгөө хангалттай амрааж байгаа гэж ойлгох нь бий. Гэвч өөрт тохирсон хоол хүнсийг хэрэглэж, тодорхой тогтмол цаг хугацаанд унтаж амар. Түүнчлэн дасгал хөдөлгөөн сайн хий.

ДОР ХАЯЖ ӨДӨРТ 5-6 КМ АЛХ

-Дасгал хий гэхээр иргэд фитнесст очоод хичээллэдэг тал бий. Тэгвэл ковидын дараах мэдрэлийг сэргээхийг тулд ямар дасгал хийх хэрэгтэй вэ?

-Суугаа ажилтай хүмүүс дор хаяж 5-6 км зам хөнгөн алхах хэрэгтэй. Бага багаар энэ хэмжээнд хүрэх чухал болохоос огцом ихээр алхах биш юм. Алхалтыг сайжруулснаар сэтгэлийн болоод биеийн ядралыг давах чадамж нь дээрдэнэ. Депресс, сэтгэл гутралууд нь дасгал хөдөлгөөн хийснээр буурч эхэлдэг. Хамгийн энгийн найман тоот дасгалыг хийж, өдөрт алхдаг хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлэхээс л эхэл. Дасгал хий гэнгүүт фитнесст очиж төмөр өргөх, спинингд очиж тасралтгүй дугуй жийгээд өөрийгөө улам ядраачихдаг.

Тэгэхээр “Ковдын дараа 6-12 долоо хоногт дасгал хөдөлгөөн хийгээрэй” гэдэг зүйлсийг л дээрх судалгаанууд харуулсаар байна. Мөн ам дамжсан яриагаар өөртөө эмчилгээ хийж болохгүй. Хүн болгоны биеийн онцлог өөр шүү дээ.

-Дээрх шинж тэмдгүүд илэрсээр байхад тоохгүй, дасгал хөдөлгөөн хийхгүй байвал ямар эрсдэлд хүргэх вэ?

-Дахин халдварлах эрсдэлтэй.

-Ковидоор халдварласан иргэд мартаж санах нь түлхүү ажиглагдаж байна. Үүний эмнэл зүйг тайлбарлахгүй юу?

-Үүнийг ковидын дараах мэдрэл будангуйрах, манантах гэж хэлдэг. Түүний механизмыг ийм процесс явагдаж байгаа учраас мэдрэл будангуйрч байна гэж хэлэх нарийн судалгаа одоогоор дэлхий нийтэд гараагүй, дэлгэгдээгүй байна.

-Нэгэнт уймарч, будангуйрсан ой санамжийг хэрхэн сэргээвэл зохилтой вэ?

-Үнэхээр өөрт зовууртай байвал эмчид хандаж эмчилгээ хийлгэж болдог. Үүнийг ковидод зөвхөн зориулахгүйгээр ой санамж муудсан бол илрээд байгаа шинж тэмдгийг нь эмч оношлоод тохирох эмчилгээг хийдэг. Шинж тэмдгийг дарж болно уу гэхээс шууд арчиж болохгүй.

КОВИДЫН БУС ХҮЧИН ЗҮЙЛЭЭС БОЛЖ ХҮНИЙ ОЙ САНАМЖ МУУДАЖ БОЛНО

-Ковидоос гадна мэдрэл, ой санамжид сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлсийг дурдвал?

-Насжилтаас болж ой ухаан муудаж болно. Мөн хүний өөрийн анхаарал төвлөрлийн чадвар ч хамаатай. Бүх зүйлийг ковид руу чихээд, амны хаалт зүүснээс, халдвар авснаас болсон гэж болохгүй. Нойроо хангаллтай авч чадахгүй шөнөжин утас оролдож, кино үзэж хэвтэхээр тархи толгой амрахгүй нь мэдээжийн хэрэг. Шимгүй хоол идэж биеэ сульдаачхаад ковидоос болж ядраад байна гэж болохгүй. Ковидоос бус иргэдээс шалтгаалах шинж тэмдгийг эрүүл зөв амьдралын хэвшлээр анагааж болно.

-Зарим хүмүүс шоо эвлүүлэх зэргээр тархийг амрааж болдог гэх юм билээ. Оюуны ачаалал тархийг улам ядраах уу, эсвэл амраах уу?

-Өөрийн хийж байгаа ажлаасаа хэсэг хөндийрч өөр зүйлд сатаарч буй учраас тайвширч байгаа хэлбэр. Тайвширснаар дараагийн хийх зүйлд оюун сэтгэхүй бэлтгэгддэг. Ажлын найман цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх хэрэгтэй. Тэгэхээр ажлын цагийг үр бүтээлтэй ажиллаад хийж чадвал ядрал харьцангуй бага. Ажлын цагийг зохицуулахгүй өдөр, шөнөгүй ажиллаад байвал тархи мэдрэл ядрах шалтгаан болно. Өдөр шөнөгүй өөрийгөө хүчилж ажиллах нь нөөцийг шавхруулдаг. Анхаарал төвлөрлийг муутгадаг нэг шалтгаан мөн.

Анхаарал төвлөрөл муудна гэдэг бол ой тогтоолд муудахын цондон. Тэгэхээр зөвхөн шоо гэлтгүй бясалгал, сонингийн судоку, үгийн сүлжээ зэргийг бөглөх хэрэгтэй. Ингэхдээ гар утсан дээрээ бус ном унших, сонин барьж аваад хийх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-01 08:38

Ковидын дараа бүгд мэдрэл их муудсан

Зочин
Зочин
2022-03-01 10:13

neeree l covidoos hoish uy2 ym martaj sanah oron garan bolood bgashd

Зочин
Зочин
2022-03-01 10:14

mundag emch bn shuu

Зочин
Зочин
2022-03-01 10:16

anhaaral bhgu tovlorj chadku bga

Зочин
Зочин
2022-03-01 10:16

neg tiim sonin bolood bga

Зочин
Зочин
2022-03-01 10:16

bayrlalaa

Зочин
Зочин
2022-03-01 10:17

saihan medee zovlomj bn

Зочин
Зочин
2022-03-31 09:33

Ковид19 хамаг эрхтнийг идэж дууслаа.ажилтан ажилчдыг өдрийн нартай цагаар гадаа байлгах асууддлыг засгийн газар нэн даруй шийдмээр бн.хүмүүсээ �##�ь болох гадаа наранд , цэвэр агаарт ажил эрхлэхийг хичээгээрэй.ковидын үлдэгдэл хэзээ ч арилшгүй бөгөөд нар агаар мэтээр л насаа нэмэх боломжтой

Back to top button