НИЙГЭМ

Эрэгтэй хүүхдээр бэлгийн дур хүслээ хангасан гэх Г.Цог-Өрнөх ажлаа хийж явна

Цагдаагийн байгууллагаас фейсбүүкийн "Boogii Boogii" хаягаас өсвөр насны хүүхэдтэй мессенжерээр харилцан, улмаар хуурч мэхлэн автомашинд авч явж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй үйлдлийг илрүүлсэн.

Албан мэдээндээ, хуурамч хаягтай үл таних этгээд нь 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ажил эрхэлдэг, гэр бүлээсээ салсан "Ц" гэгч байсан ба гар утсандаа насанд хүрээгүй хүүхдүүдтэй харилцсан садар самуун бичлэг, зураг хадгалсан нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлж байна хэмээн мэдээлсэн байдаг.

Харин 55 настай эрэгтэй нь орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хараат бус гишүүн, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Цог-Өрнөх. Түүнийг уг хэрэгтэй холбогдуулан хойшлуулшгүйгээр цагдан хориод байсан.

Тэгвэл Г.Цог-Өрнөхийн хойшлуулшгүйгээр цагдан хорьсон хугацаа 10 дугаар сард дууссан тул үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос гаргаж шүүхээс нэг сар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ /2023.10.25/ авсан юм.

Түүний талаар холбогдох байгууллагуудаас өмнө долоо хоногт тодруулахад "Г.Цог-Өрнөхтэй холбоотой хэрэг хэрхсэн талаар мэдээлэл байхгүй" гэдэг тайлбарыг өгсөн юм.

Тэгвэл түүний Өмнөговь аймгийн ИТХ-ын хуралд оролцож яваа нь олон нийтийн сүлжээнд ил болов. Тодруулбал, өчигдөр /2024.04.30/ Өмнөговийн ИТХ хуралдаж аймгийнхаа гурван тамирчин, нэг дасгалжуулагчид тус бүр хоёр өрөө байр өгөхөөр шийдвэрлэсэн. Энэ хурлын үеэрх зураг цахим орчинд цацагдахад түүний зураг ч ил болов.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 1, 2024 14:09

Ene buzriig horoichee uur olon eregtei huuhdiig buzarlaad bga shte

Зочин
Зочин
5 сар 1, 2024 15:32

Заваан гомо өвгөн мөнгө л шидээ биз. Эд нар чинь яадарсан айлын хүүхдүүдийг онилохоо мэддэг юм билээ. Хорвоо ийм амьтдыг даагаад байх юмаа

Зочин
Зочин
5 сар 1, 2024 16:45

Заваарсан үхэж байсан нүдний булай...

Холбоотой мэдээ

Back to top button